x

Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форум амжилттай болж өндөрлөлөө

Нийслэлийн Засаг дарга С.Батболдын санаачилгаар Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудын дарга нарын форум хоёр өдрийн турш Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа. 2014 оноос хойш гурав дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ форумд зургаан улсын 18 хотын удирдлагууд оролцож, “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн хүрээнд тухайн хотууддаа хэрэгжүүлж буй бодлого, шийдвэр, сайн туршлагаа хуваалцсан, байгаль орчин, экологийн асуудлуудыг хөндсөн өндөр ач холбогдолтой болж өнгөрлөө.

Форумд хотуудын дарга, удирдлагуудаас гадна Азийн хөгжлийн банк, Азийн сан зэрэг олон улсын төрөлжсөн байгууллагууд оролцож, Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлын эсрэг хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдээ танилцуулсан юм.

Форумаас гарсан шийдвэр, цаашид хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар өнөөдөр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, БНСУ-ын Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Энэ удаагийн форумаар үндсэн сэдвийн хүрээнд хотуудын дарга нар чухал ач холбогдолтой илтгэлүүд тавьж, түүнийхээ дагуу хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ удаагийн Форумын нэг онцлог нь Улаанбаатар хотноо Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумын Нарийн бичгийн дарга нарын газар байгуулж, байнгын ажиллагаатай ажиллуулахаар болсон. Тус газар нь хотуудын ногоон хөгжил түүний өсөлт, нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил, байгаль орчиноо хамгаалах чиглэлээр хотуудын хийж буй ажлын талаар байнга мэдээлэл солилцож байх юм. Мөн форумыг дөрвөн жил тутамд заавал нэг удаа Улаанбаатар хотод зохион байгуулах, хоёр жил тутамд зохион байгуулагдах форумыг хотуудаас нууц санал хураалтаар сонгож байхаар тогтсон. 2020 оны форумыг БНСУ-ын Сөүл хотод зохион байгуулахаар боллоо.

Агаарын бохирдол ихтэй байсан ч шийдэж чадсан Бээжин хот, цаг уурын хувьд ижил төстэй байдаг ОХУ-ын хотуудын туршлага сонирхолтой байлаа. Энд тавигдсан бүх илтгэлүүдийг товхимол болгож олон нийтийн хүртээл болгоно. Улаанбаатар хотод тулгамдаад буй агаар хөрсний бохирдлыг бууруулахад бусад хотууд ямар тэргүүн туршлага, инноваци нэвтрүүлж байгааг бид хэрэгжүүлэх боломжтой болж байна. Зөвхөн хотуудын түвшинд төдийгүй улс орны хэмжээнд дэлхийн цаг агаарын өөрчлөлт, дулааралтай асуудалд хэрхэн хандаж, шийдвэрлэж байгааг өргөн хүрээнд ярилцсан. Түүнчлэн нэг чухал асуудал бол агаар хөрсний бохирдлыг шийдвэрлэхийн тулд гадна, дотны санхүүжилтийг хэрхэн татах ёстой, олон улсын хэмжээнд ногоон сангийн санхүүжилт ямар хэмжээнд байдаг. Түүнээс санхүүжилт авахын тулд хотууд юу хийх ёстой вэ гэдгийг ярилцсан” хэмээв.

Сөүл хотын Захиргааны асуудал хариуцсан дэд дарга Жун Бён Юн “Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын форумыг санаачилан, амжилттай зохион байгуулсан ноён С.Батболд танд талархал илэрхийлье. Зүүн хойд Азийн бүс нутгийн хотуудад тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцаж, хамтран шийдэж, хамтын гарцыг олж, бие биенээ дэмжин ажиллаж чадвал жижиг, том гэлтгүй олон асуудлыг бид шийдэх боломж байна. 2020 онд зохион байгуулагдах дараагийн форумыг Сөүл хотдоо зохион байгуулах эрхийг өнөөдөр авсандаа их баяртай байна. 2020 оны форумаар Зүүн хойд Азийн хотуудын хамтын ажиллагаа, энх тайвнаар зэрэгцэн орших, стратегийн түншлэлийг хөгжүүлэх гэсэн асуудлуудаар хамтын ажиллагааныхаа хүрээг улам бүр тэлж, ярилцах сэдвээ нэмэгдүүлэх болно гэдгээ хэлмээр байна” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.


 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 7 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 7 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 9 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 13 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 14 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 18 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 20 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 22 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 37 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 16 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 19 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 21 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 28 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 30 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 34 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 35 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 37 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 35 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 50 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 10 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top