x

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн төслийг иргэний нийгмийн байгууллагууд дэмжлээ

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцсэн.

УИХ-аас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх нь зүйтэй гэж дэмжсэний дагуу хуулийн төсөл, бусад дагалдах хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүлж, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг хуулийн төсөл дээр ажиллаж эхэлсэн.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачилгаар хуулийн төсөлтэй холбогдуулан төрийн болон ТББ, ААНБ-уудаас бүрдсэн, талуудын оролцоог тэгш хангасан хэлэлцүүлгийг 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Ус сувгийн удирдах газарт  байгууллаа.

Хэлэлцүүлэгт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг, ажлын хэсгийн гишүүд, эрдэмтэн, судлаачид, Байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ, Монголын байгаль орчны иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд, Арьс шир, Уул уурхайн компаний төлөөлөл болсон 70 орчим хүн оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдын  олонх нь хуулийн төслийг яаралтай батлуулан, хэрэгжүүлж эхэлбэл байгаль орчны бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн юм. Энэ 7 хоногт ажлын хэсэг хуралдаж, ирэх 7 хоногийн УИХ-ын Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд ажлын хэсгийн санал, дүгнэлтийг танилцуулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 9 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 9 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 10 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 14 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 15 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 20 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 22 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 24 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 39 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 17 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 21 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 22 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 30 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 32 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 36 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 37 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 39 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 36 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 51 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 12 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top