x

Хоёр настай хүүхдээр хурдан морь унуулсан эцгийг 100 мянган төгрөгөөр торгожээ

2018 оны тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн малчин зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ бэсрэг хурдан морины уралдаан зохион байгуулж энэ үеэр нь найранд ирсэн нэгэн зочин хоёр настай хүүгээ морин дээр хүлж уралдуулсан мэдээлэл гараад байгаа билээ. 

Энэ талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын холбогдох байцаагчаас мэдээлэл авахад "Найран дээр ирсэн айлын мал хариулдаг нэгэн залуу хоёр настай хүүгээ өөрийн хонины мориндоо мордуулж уралдуулсан хэрэг гарсан нь үнэн. Бид энэ талаар мэдээлэл авангуутаа тавдугаар сарын 20-ны өдөр гэр бүлийнхэн болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан. Мөн хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Үзлэгээр хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Гэхдээ залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан. Хүүхдийн эцэг энэхүү явдалд их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж бидэнтэй удаа дараа уулзаж зөвлөгөө авсан" гэлээ. 

Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр настай хүүгийн эцгийг торгож шийтгэсэн байна. 

Зөрчлийн тухай хуулийн  6.3.2-т "Хүүхдийг бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.

Тиймээс ч тухайн эцгийг аймгийн Цагдаагийн газраас 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ. 

Түүнчлэн хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн айлд зохих шийтгэлийг оногдуулж байгаа талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 9 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 9 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 10 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 15 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 20 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 22 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 24 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 39 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 17 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 21 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 23 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 30 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 32 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 36 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 37 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 39 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 37 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 52 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 12 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top