Сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглохоор гэрээсээ гарсан 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тэрээр хөлбөмбөгийн хаалганы хөдлөвч төмөрт дарагдаж амиа алдсан байна. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын 79 дүгээр сургуулийн спортын талбайд болжээ. Хүү 19.00 цагийн үед амиа алдсан бөгөөд түүнээс 20 минутын дараа цагдаагийн байгууллагад дуудлага иржээ. Дуудлагын дагуу бие бүрэлдэхүүн очиж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна.
Сургуулийн хөлбөмбөгийн талбайд хүүхэд амиа алджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.


