x

С.Батболд: Байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт Зүүн хойд Азийн хотууд бодлогоо нэгтгэнэ

Улаанбаатар хотноо “Нүүрстөрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлээмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор хуран чуулж буй Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумыг нээж Улаанбаатар хотын захирагч С.Батболдын хэлсэн үгийг бүрэн эхээр хүргэж байна.

“Эрхэм хүндэт зочдоо

Зуны дунд сарын  дэлгэр сайхан өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг зорин ирсэн хотын дарга нар болон  байгаль эх дэлхийгээ гэсэн зүрх сэтгэлээр дүүрэн зочид та бүхэндээ   юуны өмнө манай хотод тавтай морилохыг урьж байна.

Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форум  нь “Нүүрс төрөгч багатай хотуудын хөгжил: Агаарын чанарыг сайжруулж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах нь” сэдвийн дор зохион байгуулагдаж байна.

3 дахь  удаагаа зохион байгуулагдаж байгаа энэ форумд Зүүн хойд Азийн бүс нутгийн 6 улсын, 18 хотын дарга, шийдвэр гаргагчид, олон улсын байгууллагын 300 гаруй төлөөлөгч  та бүхэн маань дэлхий нийтийн өмнө тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, түүний үндсэн шалтгаан болсон хүлэмжийн хийн ялгарлыг хотуудын төвшинд бууруулах арга замуудаа хэлэлцэж, туршлагаа хуваалцахаар хуран цуглараад байна. 

Миний бие Монгол Улсын нийслэлийн Засаг дарга, Тогтвортой байдлын төлөөх орон нутгийн захиргаадын олон улсын байгууллагын (ICLEI)-ын Зүүн Азийн удирдах хорооны гишүүний хувиар энэхүү форумыг  санаачлагч орны тухайд  өөрийн хотод зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна. Форумд ач холбогдол өгч, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн та бүхэндээ  ч талархаж байгаагаа илэрхийлэе.

Зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудад дэлхийн хүн амын  дөрөвний нэг нь амьдардаг.  Энэ утгаараа  өнөөдрийн бидний хөндөж, хэлэлцэж байгаа сэдэв бол бүс нутаг, цаашлаад  олон улсыг хамрах өргөн хүрээтэй  асуудал гэж  тодорхойлж болно.  Учир нь  хот суурин газрууд  нийт хүлэмжийн хийн 60 гаруй хувийг ялгаруулж байна. Нөгөө талаар цаг агаарын өөрчлөлт, байгаль экологийн  хувьсалууд ч  нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. Тиймээс хотын хөгжлийн сайн бодлого бол санхүүжилт бага шаардах, богино хугацаанд үр дүнгээ өгөх хүлэмжийн хийг бууруулах шалгарсан технологийг нэвтрүүлэх юм.

Дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг аж үйлдвэрийн өмнөх үетэй харьцуулахад 2 цельсийн градусаас доош барих, агаарын температурын өсөлтийг 1.5 цельсийн градуст хязгаарлах олон улсын зорилтод хүрэх  арга зам нь ч технологи гэдэгтээ олон хүн санал нийлнэ. Энэ цаг үед Зүүн хойд Ази технологи, инновацийн төв байсаар ирсэн тул Улаанбаатарт  танилцуулагдсан байгалийн нөөц бага ашигладаг, бүтээмж өндөртэй технологийн шийдлүүд дэлхийн бусад хотуудад үлгэр жишээ болж түгэн дэлгэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Улаанбаатар хотын санаачилсан Зүүн хойд Азийн хотын дарга нарын форум байгаль орчны сэдвийн дор чуулдаг онцлогтой. Монгол улс газар зүйн байршил, эмзэг экосистем, байгаль цаг агаараас хараат эдийн засгийн тогтолцооноосоо шалтгаалан уур амьсгалын өөрчлөлтөд нэн ихээр өртөж байна. Цөлжилт, ган зудын давтамж нэмэгдсэнээс үүдэн хөдөөнөөс хот руу шилжих хөдөлгөөн эрс өсөж , энэ нь хотын төлөвлөлтгүй тэлэлт, агаар, орчны бохирдлын үндэс болсон юм. Бүс нутгийн хотуудад ч уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөө янз бүрээр илэрч байгаа болов уу.

Мөн Зүүн Хойд Азийн хотын дарга нарын форумыг санаачлагч хотын хувьд   3 дахь удаагаа чуулж байгаа энэ хуралдаанаа байнгын статус бүхий байгууллагын хэмжээнд хүргэж, нарийн бичгийн дарга нарын газрыг байгуулах нь зөв гэсэн  саналыг дэвшүүлж байна.

Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах дэлхийн нийтийн зорилгод бүс нутгийн түүний дотор, хотуудын оруулах  хувь нэмрийг хэрэгжүүлэхэд онцгой үүрэг, нөлөө бүхий түншлэл, хамтын ажиллагаа, технологи дамжуулалтын суурь энэ форумаар тавигдана гэдэгт итгэж байна.

Ингэснээр  Зүүн хойд Азийн хотууд  нэг амь, нэг сэтгэл, нэг бодлогыг  байгаль орчин, ногоон хөгжилд  хэрэгжүүлж  чадна .

Хүндэт зочид, төлөөлөгчид та бүхэнд дахин талархал илэрхийлж, форумын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 10 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 10 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 11 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 15 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 16 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 21 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 23 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 25 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 40 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 2 цаг 18 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 2 цаг 22 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 2 цаг 24 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 2 цаг 31 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 2 цаг 33 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 2 цаг 37 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 2 цаг 38 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 2 цаг 40 мин Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... 3 цаг 37 мин Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя 3 цаг 53 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 13 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын... Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял ... Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд...
Top