x

БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд оролцохоор ирсэн зочдыг хүлээн авч уулзаж байна. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад БНХАУ-ын Жилин мужийн Чанчун хотын Ардын засгийн газрын Гадаад харилцааны газрын дарга Чи Гуохуа болон тус хотын төлөөлөгчид байлцлаа. Уулзалтын үеэр хоёр тал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга М.Отгонбаяр хэлэхдээ “БНХАУ-ын хотууд Зүүн хойд Азийн хотын дарга нарын форумд ихээхэн ач холбогдол өгч, бидний үйл ажиллагааг дэмжиж, энэ удаагийн хуралд нийт 4 хотоос 18 төлөөлөгч, IGDP олон улсын байгууллагаас 3 төлөөлөгч, Хятадаас нийт 21 төлөөлөгч хүрэлцэн ирсэн явдалд туйлын баяртай байна.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт өргөжин хөгжиж шинэ утга агуулгаар баяжиж байгаад бид баяртай байдаг. БНХАУ нь манай улсын худалдааны хамгийн том түнш, хамгийн том хөрөнгө оруулагч юм. Өнгөрсөн оны байдлаар манай улсын гадаад худалдааны хэмжээ 10 тэрбум ам.доллар байсны 63 хувь нь буюу 6.5 тэрбум ам.доллар нь БНХАУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Өнөөгийн байдлаар Улаанбаатар хот нь БНХАУ-ын Бээжин, Тяньжин, Хөх хот зэрэг 10 гаруй хотуудтай найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллаж байна.

БНХАУ-ын хувьд Улаанбаатар хоттой хамгийн ойр, харилцан туршлага судлах, суралцах боломжтой эдийн засаг нь маш хурдацтай хөгжиж байгаа улс юм. Таны энэ удаагийн айлчлал Зүүн хойд Азийн хотын дарга нарын цаашдын үйл ажиллагаа болоод хоёр хотын цаашдын бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд үнэтэй  хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна” гэлээ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 22 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 23 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 26 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 56 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 56 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 57 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 2 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 3 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 7 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 9 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 11 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 26 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 4 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 8 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 10 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 17 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 19 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 23 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 24 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top