x

Он гарсаар 12 аймгийн 40 суманд гал түймэр гарчээ

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,742 обьектийн гал түймэр гарчээ. Үүний улмаас 11.8 тэрбум төгрөгийн хохирол учирч 37 хүн амь насаа алдаж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатсан байна.

Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.6 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28.4 хувиар, нас барсан хүн 54.9 хувиар, түлэгдэж бэртсэн хүмүүсийн тоо 5.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй.

Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр:  

-Он гарснаас хойш Архангай , Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд нийтдээ 55 удаагийн ой хээрийн түймэр гарсан. Эдгээрийг онцгой байдлын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн захиргаатайгаа хамтран бүрэн гүйцэт унтраасан.

Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Шарлангийн голын “Байвгайт” ууланд 5 дугаар сарын 17-ны өдөр ой хээрийн түймэр гарсан. Тус газар нь авто машин тээврийн хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй газар байсан. ОБЕГ-ын 260 гаруй алба хаагч 27 хоногийн турш түймэр дээр ажиллаж 6 дугаар сарын 12-ны өдөр бүрэн унтрааж орон нутгийн иргэдэд хүлээлгэж өглөө. Ой хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 43,120 га ой, 41,630 га хээр нийт 84,750 га талбай түймэрт өртсөн.

Сүүлийн үед гарсан томоохон гал түймэр 5 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэг, 5 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт гарсан. Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй буюу бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж гэрт нь цоожилсон байдлаас үүдэн гал гарч хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн, гэлээ.

Иймд иргэддээ зуны амралт эхэлж цэцэрлэг, сургууль амарч байгаатай холбогдуулан хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байх,  ахуйн галт түймэрт өртөхгүй урьдчилан сэргийлэхийг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-аас анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 28 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 29 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 32 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 2 цаг 1 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 2 цаг 2 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 2 цаг 3 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 7 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 8 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 13 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 15 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 17 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 32 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 10 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 14 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 15 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 23 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 25 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 29 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 30 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 32 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top