x

Ноолуурын анхан шатны үйлдвэр ашиглалтад орсноор 470 гаруй ажлын байр шинээр бий болно

Засгийн газрын тогтоолоор “Үйлдвэржилт 21:100” үндэсний хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар хэрэгжүүлэхээр баталсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч "Говь" ХК болон "Гоёо" ХХК хамтран “Ноолуурын анхан шатны цогцолбор үйлдвэр”-ийг Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байгуулахаар болсонтой холбогдуулан тус томоохон бүтээн байгуулалтын шав тавих ёслолын ажиллагаа боллоо.

Ёслолын ажиллагаанд Хүнс, Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг,” Таван богд групп”-ийн Ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал, Сэргэлэн сумын удирдлага болон бусад албаны хүмүүс оролцсон юм.

Монгол улс ойролцоогоор 9500 тонн орчим түүхий ноолуурыг дэлхийн зах зээлд бэлтгэн нийлүүлдэг бөгөөд 90 орчим хувийг угаасан хэлбэрээр экспортлож, үлдсэн 10 хувийг дотоодын үйлдвэрлэгчид боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон хэрэглэгчдэд түгээдэг байна. Үүнээс улбаалж Говь ХК болон Гоёо ХХК-ийн зүгээс түүхий ноолуурыг дотооддоо боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож, экспортын орлогыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар уг төслийг санаачилсан аж. Тус үйлдвэр нь 4000 тн түүхий ноолуур бэлтгэж, 2000 тн самнасан ноолуур боловсруулах хүчин чадалтай бөгөөд түүхий эдээ орон нутгийн малчдаас авах юм.

Тус үйлдвэр ашиглалталд орсноор манай аймгийн хувьд орон нутгийн онцлог, нөөцөд суурилсан тогтвортой үйлдвэрлэл хөгжиж ажлын байр шинээр бий болох, үүнийгээ дагаад Аймгийн эдийн засгийн өсөлт нэмэгдэх боломж бүрдэж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 49 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 59 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 2 цаг 2 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 2 цаг 19 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 2 цаг 19 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 2 цаг 27 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 2 цаг 39 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цаг 53 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 2 цаг 56 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 3 цаг 9 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 13 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 3 цаг 26 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 4 цаг 2 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 6 цаг 16 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 6 цаг 19 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 7 цаг 27 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 8 цаг 24 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 8 цаг 58 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 9 цаг 51 мин ОРОС дахь АЛЛАГА 10 цаг 48 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна
Top