x

Япон улсад зорчих иргэдэд өгөх зөвлөмж

Наран улс хэмээгдэн дэлхий дахинаа нэрлэгддэг арлын Япон орон бол манай дэлхийн хамгийн сонирхол татам улс гүрнүүдийн нэг. Технологийн хөгжил, түүхэн уламжлал, амьдралын хэв маяг, түүх дурсгал гэхчилэн олон зүйлээрээ гайхагддаг орон билээ.

Япон улсад зорчих иргэдэд өгөх зөвлөмж анхаарах зөвлөмж:

Нэг. Японы хилээр нэвтрэхэд анхаарах зүйлс:

Японы визийг авснаар тус улсад саадгүй нэвтрэх бүрэн баталгаатай боллоо гэсэн үг биш юм. Японд нэвтрэх эсэхийг тус улсын Цагаачлалын алба (Immigration Bureau) шийдвэрлэдэг бөгөөд нэвтрүүлэхгүй байх эрхтэй байдаг. Иймд Японд байх хугацаандаа байрлах байр /зочид буудал/, урилга өгсөн хүний нэр, хаягийг сайн мэдэж байх ёстойг зөвлөж байна. Японд хилээр нэвтрэх орох хуудсанд уригч тал болон байрлах хаягаа үнэн зөв бөглөх шаардлагатайг анхаарна уу. Иргэн Та очих хаягаа орох хуудаст буруу бичих, асуусан асуултад зөрүүтэй хаяг хэлэх, аяллын зорилгоо үнэн зөв тайлбарлаж чадахгүй бол тус улсын хилээр нэвтрүүлэхгүй байх үндэслэл болдог.

Хоёр. Японд байх хугацааны талаар анхаарах зүйлс

Японы цагаачлалын албаны ажилтан тухайн иргэний Японд байх хугацааг зааж, паспорт дээр нь дарж өгдөг. Монгол иргэд аялалын визтэй ирээд, визийн хугацааг хэтрүүлэн үлдэх, хөдөлмөр эрхлэх зэрэг тохиолдол гардаг нь Японы виз дахин авах үед виз олгохоос татгалзах үндэслэл болдог. Сүүлийн үед ажлын виз гаргаж өгнө гэсэн зарын дагуу иргэд 8,0-9,0 сая төгрөг төлж, хохирох явдал ихсэж байна. Иргэдийг 90 хоногийн виз гаргаж өгнө, японд угтан авч, ажлын байраар хангана, дараа нь ажлын визээр сольж өгнө хэмээн их хэмжээний мөнгө авч, 15 хоногийн аялалын виз гарган өгч залилж байгааг анхаарна уу. Аялалын визийг цагаачлалын алба ажлын визээр сольдоггүй. Зөвхөн өвчтэй эсхүл зайлшгүй тохиолдолд визийн хугацааг сунгадаг.

Гурав. Японы хилээр нэвтрэх үед биедээ авч явахыг зөвшөөрсөн валютын хэмжээ

Япон улсын хилээр орох ба гарахдаа 1 сая ба түүнээс их хэмжээний иен биедээ авч яваа бол Гааль, хилийн албанд энэ талаар мэдэгдэж, хилийн хуудсанд бөглөх ёстой. Их хэмжээний ам.доллар, евро зэрэг бэлэн валютыг иенд хөрвүүлэх нь хүндрэлтэй байдаг нь терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх үйл ажиллагаатай нь холбоотой юм.

Дөрөв. Хилээр нэвтрэхдээ бусдаас ачаа авахгүй байх

Японд зорчихдоо бусдын дайвар зүйлсийг авахгүй байхыг онцгой анхаарна уу. Дайвар зүйлст элдэв хориотой зүйл байж болзошгүй тул хилээр хориглосон, хязгаарласан бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар нэвтрүүлэх нь гэмт хэрэг юм.

Тав. Гадаад паспортын хүчинтэй хугацаа 6 сараас дээш байгаа эсэхийг шалгах

Зургаа. Япон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа бүтээгдэхүүн:

  • Олон улсын жишгийн дагуу хар тамхи, мансууруулах бодис, галт зэвсэг, түүх дурсгал, соёлын үнэт зүйлс зэргийг оруулахыг хориглосон байдаг. Мөн түүнчлэн дараах зүйлсийг хязгаарладаг. Үүнд:
  • Ургамал, амьтныг гаалиар оруулахаас өмнө хорио цээрийн хяналтын байцаагчид шалгуулсан байх ёстой.
  • Эмийн төрлийн бүтээгдэхүүний хэмжээ 2 сар хүртэлх хугацаанд хэрэглэх хэмжээтэй байх
  • Гоо сайхны бараа нэг төрлөөс 24 ширхэгээс дээшгүй байх
  • Эзэмшлийн зөвшөөрөлгүйгээр ангийн буу, хийн буу, сэлэм зэрэг

 

Дэлгэрэнгүй мэдээллийг доорх холбоосоор орж үзнэ үү.  http://www.customs.go.jp/english/summary/prohibit.htm  

Долоо. Монгол иргэдийн хувьд гол төлөв хүнсний бүтээгдэхүүн, түүний дотор мах, махан бүтээгдэхүүн, чихэр, гурилан бүтээгдэхүүн, архи зэргийг хилээр оруулах, улмаар хураалгах тохиолдол түгээмэл байдаг. Тус улсын хилээр дараах хүнсний бүтээгдэхүүн оруулахыг хориглодог. Үүнд:

1. Мах, махан бүтээгдэхүүн

Японы хуулиар гарал үүсэл нь тодорхойгүй мах, махан бүтээгдэхүүн /үхэр, гахай, шувууны мах, махан бүтээгдэхүүн/ нэвтрүүлэхийг хориглодог. Сүүлийн үед МИАТ-ын онгоцны ачаанд нохой гүйлгэж, мах, махан бүтээгдэхүүн ихээр хурааж байгааг анхаарна уу.

2. Архи болон согтууруулах ундаа, тамхи болон бусад

            Японы хилээр татваргүй оруулах архи, тамхи болон бусад зүйлсийн тоо, хэмжээг тогтоож өгсөн байдаг. Үүнд:
-           Архи, согтууруулах ундаа            3 шил 
-           Навчин тамхи                               100 ш
-           Тамхи                                           400 ш
-           Бусад төрлийн тамхи                    500 гр
-           Үнэртэй ус                                    2 ш
-           Бусад                                     200,0 мянган иен хүртэлх үнэ цэнэ бүхий зүйлс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 22 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 23 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 26 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 55 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 56 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 57 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 1 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 2 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 7 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 9 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 11 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 26 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 4 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 8 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 9 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 17 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 19 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 23 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 24 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top