x

Засгийн газрыг шийдвэрийг хэн ч шүүхгүй

Шат шатны сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг ажлаас нь үндэслэлгүйгээр халсан тухай шүүхийн маргаан тэнгэрт тулж, баахан нэхэмжлэгч, хариуцагч нар гарч ирдэг дээ. Маргааныг нь шүүхээр шийдвэрлэж, ажилд нь эргүүлэн тогтоосон ч шүүхийг шийдвэрийг хэн ч биелүүлдэггүй, биелүүлсэн нэг нь долоо хоногийн дараа дахиад нэг өөр үндэслэл гаргаж ирээд халчихдаг. Нэг аймагт бүр (Говь-Алтай шиг санаж байна) дунд сургуулийн захирлыг долоон удаа ажлаас нь халж, долоон удаа ажилд нь эргүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр гарч байв. Дээр нь төрийн байгууллагуудын тушаал, шийдвэрээр аж ахуй нэгжүүдэд учруулсан хохирлыг бол ярих ч юм биш. Өнгөрсөн онд байх, Засгийн газраас шүүхийн шийдвэрээр иргэн, аж ахуйн нэгжид олгосон нөхөн олговрын хэмжээ долоон тэрбум төгрөг давсан гэнэ.  

Энэ бол манай төрийн захиргааны байгууллагуудын шийдвэр хэр зөв зүйтэй, хуульд нийцэж гардаг вэ? гэдэгт хариулт өгөх нэгхэн жишээ. Нөхөн олговрыг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн халааснаас гаргах боловч хууль зөрчиж шийдвэр гаргасан албан тушаалтан хариуцлага хүлээдэггүй. Төрийн байгууллагаас гаргасан шийдвэрийн тал хувь нь шүүхэд очдог, шүүхэд очсон нэхэмжлэлийн бараг 90 хувийг шүүх хангадаг (иргэн, аж ахуйн нэгжийн талд шийдвэр гардаг) гэсэн судалгааг өмгөөлөгч нар танилцуулав.

Гэвч энэ байдлаас маш “амар хялбар” аргаар гарах арга замыг манай Засгийн газар сүвэгчилжээ. Засгийн газраас боловсруулж, Хууль зүйн яамнаас санал авахаар тус яамны албан сайтад байрлуулсан Захиргааны ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг уншаад үзээрэй. Төсөлд “Монгол Улсын Засгийн газрын шийдвэр, түүнийг хэрэгжүүлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны бусад байгууллага, нутгийн захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн үйлчлэх хүрээнд хамаарахгүй” гэж бичсэн байна. Шууд утгаараа Засгийн газрын байгууллагуудын шийдвэрийг Захиргааны хэргийн шүүх хянахгүй гэсэн үг юм.

Мөн Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах, “Засгийн газрын шийдвэр” хэсэгт заасан (30 дугаар зүйл. Засгийн газар хуулиар тусгайлан эрх олгосон тохиолдолд хуульд нийцүүлэн бүрэн эрхийнхээ хүрээнд захиргааны хэм хэмжээний акт гаргаж болох бөгөөд тогтоол хэлбэртэй байна) “Засгийн газар захиргааны хэм хэмжээний акт гаргаж болно” гэдэг заалтаас “захиргааны” гэдэг үгийг хасахаар төсөлд бичжээ. Учир нь Засгийн газар болон захиргааны бүх байгууллагаас гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь хууль зөрчсөн тухай гомдлыг Захиргааны хэргийн шүүх хянаж үздэг.

Захиргааны хэм хэмжээний акт гэдэг нь хуульд зааснаар “хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэр” гэсэн байна. Жишээ нь, автомашины дугаарын хязгаарлалт. Энгийнээр хэлбэл, захиргааны байгууллагаас гаргасан элдэв дүрэм, журмуудыг хэлж байгаа юм. Хэм хэмжээ тогтоосон Засгийн газрын тогтоол ч бас үүнд хамаарна. Хэрэв тэдгээр нь Монгол Улсын хуулийг зөрчиж байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүх маргааныг хянаж үзээд хүчингүй болгох эрхтэй.

Нэг жишээ авахад, өнгөрөгч 2017 онд Засгийн газраас гаргасан нийт 106 шийдвэрийн:

-8,55 хувь буюу 9 нь захиргааны акт,

-42,4 буюу 45 нь захиргааны хэм хэмжээний акт,

-45,05 хувь буюу 52 нь улс төрийн буюу бодлогын шинжтэй шийдвэр байв.

Эндээс үзвэл, Засгийн газраас гаргаж байгаа тогтоол, шийдвэрүүдийн 51 хувь нь иргэд, хуулийн этгээдэд чиглэж, эрх ашгийг нь шууд хөнддөг гэсэн үг. Үлдсэн нь улс төрийн буюу бодлогын шинжтэй шийдвэрүүд байна. Энэ төрлийн шийдвэрүүдийг Захиргааны ерөнхий хуульд “Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа” хэмээн томьёолж, энэ хуулиар зохицуулахгүй гэсэн байна (Гуравдугаар зүйл “Хуулийн үйлчлэх хүрээ” хэсэг). Мөн “Улс төрийн албан тушаалтан, байгууллага дангаараа шийдвэр гаргасныг улс төрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааруулахгүй” гэжээ.

Харин одоо боловсруулаад байгаа төсөлд тусгаснаар бол Засгийн газраас эхлээд түүнээс доошхи захиргааны бүх байгууллага, орон нутгийн захиргааны байгууллагуудын шийдвэрийг шүүхээр хянуулахгүй гэж байна л даа.

Иргэд, аж ахуй нэгж “Мэргэжлийн хяналтын байцаагч тэр, эсвэл цагдаагийн байгууллагын энэ албан тушаалтан хууль зөрчсөн ийм ийм шийдвэр гаргалаа. Үүний улмаас надад, манай байгууллагад ийм хэмжээний хохирол учирлаа” гээд шүүхэд нэхэмжлэл гаргах гэвэл түүнийг нь хүлээж авах газар байхгүй гэсэн үг. (Цагдаагийн байгууллага ч бас хууль хэрэгжүүлэх үүрэгтэй гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага, Засгийн газрын нэг агентлаг шүү дээ) Лав Захиргааны хэргийн шүүх энэ асуудлыг хэлэлцэхгүй юм байна. Дээрээсээ доошоо бүх шатанд гаргасан бүх шийдвэр нь шүүхээр хянагдахгүй, өөрсдөөс нь өөр хэн ч тэр шийдвэрийг нь цуцлах эрхгүй гэсэн үг.

Өөр жишээ авья. Нийгэмд хамгийн их дуулиан болоод байгаа том сэдэв бол “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал. “Монголын зэс” компанийн өмчид байсан 49 хувийг төрийн өмчид авсан Засгийн газрын тогтоол гурван шатны шүүхээр дөрвөн удаа хэлэлцэгдэж, гуравт нь ялагдчихаад байгаа. Хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхим маргааныг хянаж үзээд анхан шатны шүүх рүү буцаасан байдаг.

Өчигдөр хуульчдын дунд болсон нээлттэй хэлэлцүүлгийн үеэр “Жоомоо алах гээд гэрээ шатаах вий” гэсэн үгс ч дуулдаж л байна лаа. Магадгүй Засгийн газраас уг хуулийн төслийг анх боловсруулсан сэдэл шалтгаан нь иргэдийн эрх ашиг руу шууд чиглээгүй байж болно л доо. Гэхдээ нэг компанийн өмчийг авах гээд нийт иргэдийнхээ эрхийг гаргуунд гаргаж, цаашлаад Үндсэн хуульд заасан төрийн эрх мэдлийн хуваарилалт, засаглалын тэнцвэрийг хүртэл үгүй хийж болохгүй биз дээ. УИХ нь хуулиа баталдаг, Засгийн газар нь хэрэгжүүлдэг, шүүх нь түүний хэрэгжилтэд хяналт тавьдаг. Хэрэв Засгийн газар шүүхэд хянагдахгүй ээ гэвэл хамгийн түрүүнд Үндсэн хуулиа өөрчлөх хэрэгтэй болно доо.

Б.СЭМҮҮН

Үргэлжлэл бий...

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • иргэн (202.55.188.46)
    Улс төрийн шийдвэр гэсэн ойлголт байх ёсгүй шүү. Хэнд зориулсан шийдвэрийг ингэж томьёогоор бгам бэ
    2018 оны 06 сарын 18 | Хариулах
  • Иргэн (182.160.35.94)
    Засгийн ямарч буруу зүйл хийсэнч хуулинд захирагдахгүй гэсэн том толгой юм байналдаа.захиргааны дээд шатны байгууллагад хяналт тавихгүй юм бол захиргааны хэргийн шүүхээр яах юм билээдээ.Засаг даврах нээ.
    2018 оны 06 сарын 17 | Хариулах
  • Яг үнэндээ (122.201.21.208)
    Яг үнэндээ эрдэнэтийг 100% төрд авая гэж бгаа улс төрч сайд нар бол би хулгайч хулгайгаа хиймээр байнаа тэгэхдээ тэнэг эргүү монголчуудаа та нарыг хүүхэд шиг хуурж байгаад хулгайгаа хийчхээд та нарт том салаавч аманд чихэе заяа чинь муу эргүү мал минь гэж хэлж байгаа юм.
    2018 оны 06 сарын 16 | Хариулах
  • ИРГЭН (27.123.212.129)
    наад шүүгийг ажлаас нь халаад эрүү үүсгээч. наад новш чинь бөөн авилга авсан ойлгомжтойшдээ
    2018 оны 06 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Хантавирус илэрсэн хөлөг онгоцны зорчигчдыг татан авахаар бэлтгэж байна 17 цаг 52 мин Петер Мажарыг Унгарын Ерөнхий сайдаар томиллоо 17 цаг 59 мин Барыс их дуулгаас Л.Энхрийлэн алт, Л.Анхзаяа хүрэл медаль хүртлээ 18 цаг 5 мин Хиймэл оюунтай робот ширээний теннисчдийг хожжээ 18 цаг 9 мин Хантавирусийн “Андс” омгийн батлагдсан тохиолдлын аяллын маршрутыг судалж байна 18 цаг 14 мин Гадаадын иргэдийн 52.4 хувь нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин сууж байна 21 цаг 20 мин Хантавирусний халдвараар 3 хүн нас баржээ Уржигдар 19 цаг 17 мин Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гаргажээ Уржигдар 19 цаг 04 мин Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо Уржигдар 18 цаг 58 мин Байгальд өгсөн бүхэн буцаж ирдэг: Иргэн бүр мод тарихыг уриаллаа Уржигдар 18 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан, өдөртөө ихэнх нутгаар дулаарна Уржигдар 18 цаг 43 мин Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Уржигдар 18 цаг 35 мин Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Уржигдар 18 цаг 16 мин Бүх нийтийн мод тарих өдөрт зориулсан суулгацын худалдаа эхэллээ 2026-05-08 Төв, Хэнтий аймагт барьсан үлийн цагаан оготнын сорьцод хантавирус илэрч байжээ 2026-05-08 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулзлаа 2026-05-08 Таван шарын гүүрэн гарцын барилгын ажил 30 хувийн гүйцэтгэлтэй байна 2026-05-08 Архангай аймаг 2026 онд аялал жуулчлалыг дэмжих олон арга хэмжээ зохион байгуулна 2026-05-08 Монгол Улс Венецийн 61 дэх удаагийн дүрслэх урлагийн биеннальд оролцож байна 2026-05-08 УИХ-ын дарга бүх нийтээрээ мод тарихыг уриаллаа 2026-05-08
iИх уншсан
2000 оны Эрүүгийн хууль эргэн ирсэн нь: Гүтгэх гэмт хэрэг Элбэгдоржийн “хэрэг” Хамтарсан засгийн үед ханагар байжээ, Монгол... Ерөнхийлөгчийн хугацаа зургаан жил байх үгүйг Цэц баасан гар... Эдийн засгийн эрх чөлөөгүй сэтгүүл зүй Төсвийг сорогч ТӨК-үүдийг ЗОГСООЁ: Монголын эдийн засгийн тү... Эдийн засагч Л.Доржсүрэн: Том төслүүд бол эдийн засгийн хурд... Роалд Дал: Сүүдэр дундаас гэрэл сүлжсэн үлгэрч З.Мэндсайхан: Татварын хуульд орох өөрчлөлтөөр иргэн, аж аху... П.Эрхэмбаяр: УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга... Ардчилсан намын эргэн ирэлт итгэл найдвар төрүүлж байна Хөгжлийн хөтөч Казахстаны хур туршлага л гэе дээ! Ялалтын 81 жилийн ойд зориулсан цэргийн сүрт жагсаал боллоо ЕНБД-д С.Баярцогтыг, намын дэд даргад Л.Мөнхбаясгаланг нэр д... Д.Цолмон: Иргэн бүрийн нэрийн дансанд 306,1 мянган төгрөгийн... СОЛИОРОЛ Харь гаригийнхантай холбоотой файлуудыг Пентагон нууцаас гар... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сонгинохайрхан дүүргийн иргэдтэй уулз... “Бичиг соёл-2026” олон улсын монгол уран бичлэгийн үзэсгэлэн... Энэ амралтын өдрүүдэд болох хүчит бөхийн барилдаанууд
Top