x

Баянзүрх дүүргийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ  

Нийслэлийн Засаг даргын 2018 оны гамшгаас хамгаалах дадлага сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай 41 дүгээр захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны А/211 дүгээр захирамжаар “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль, дадлага”-ыг өчигдөр, өнөөдөр хоёр өдөр зохион байгуулж байна.

Гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, мэргэжлийн анги аж ахуй нэгж байгууллагууд буюу нийт 40 гаруй байгууллага оролцсон тус арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү, Нийслэлийн онцгой комиссын орлогч бөгөөд НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, НОБГ-ын дэд дарга, Гамшгаас хамгаалах хэлтсийн дарга хошууч Б.Мягмардорж, Баянзүрх дүүргийн Засаг дарга  бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга н.Батсайхан болон дүүргийн онцгой комиссын гишүүд, алба хаагчид, гамшгаас хамгаалах алба, шуурхай команд, аж ахуй нэгж байгууллагууд оролцлоо.

Энэ үеэр нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Нийслэлийн онцгой комиссийн орлогч дарга П.Баярхүү хэлсэн үгэндээ “Нийслэлийнхээ иргэдийн аюулгүй орчинд амьдрах нэр төртэй, хариуцлагатай үүрэгт мөр зэрэгцэн ажиллаж байгаа та бүхэнд энэ амжилт хүсье. Иргэд маань гамшиг осол тохиолдсон үед хамгийн түрүүнд эмх замбараагүй байдал үүсгэнэ. Энэ үед хүчний болон төрийн байгууллагуудын удирдлага арга барил дор иргэд маань гамшигийг даван гарахад бид бүгдийн заавар, зөвлөгөө их чухал. Та бүхэн энхийн цагт илүү их дадлага сургуулилт хийх хэрэгтэй. Энхийн цагт хөлс сайн цуглуулна эрсдэл тулгарсан цагт цус бага урсах болно. Бэлтгэл сургуулийг өндөр хэмжээнд зохион байгуулж байгаа Баянзүрх дүүргийн Засаг дарга, бие бүрэлдэхүүн, НОБГ-ын бие бүрэлдэхүүн удирдлагууд болон та бүхэнд баярлаж байгаагаа илэрхийлье” хэмээлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Т.Баясах “Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу дөрвөн жилд нэг удаа гамшгаас хамгаалах иж бүрэн сургуулийг зохион байгуулдаг. Бид анх 2014 онд тус сургуулийг хийж байсан. Гамшиг гэдэг хэлж ирэхгүй хийсч ирдэг. Бид байгалийн гамшгийн өмнө байнгын бэлэн байдалтай байх үүрэгтэй. Хоёр өдөр болох уг сургалтанд зохион байгуулалттайгаар идэвхитэй оролцож байгаа нийт байгууллагуудад талархал илэрхийлье” хэмээв.

Гамшгаас хамгаалах эрхзүйн тогтолцоонд өөрчлөлт их орсон бөгөөд энэ тогтолцоонд тулгуурлан дүүргийн онцгой комисс, албадууд, мэргэжлийн ангиуд их идэвхи зүтгэл гаргаж оролцож байгааг тэд хэлж байлаа.

Эхний өдрийн сургалт штаб дээр цагийн байдалд дүгнэлт хийсэн бол өнөөдөр халдварт өвчний үед үзүүлэх сургууль, үерийн үед ажиллах үзүүлэх сургалт, ой хээрийн түймэр унтраах үзүүлэх сургуулиудыг хийх юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 22 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 23 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 26 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 56 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 56 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 57 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 1 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 3 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 7 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 9 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 11 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 26 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 4 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 8 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 10 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 17 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 19 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 23 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 24 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 26 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top