x

Жишиг жорлонг Хөвсгөл нуурын орчимд байгуулжээ

Байгалийн үзэсгэлэнт бүх газрууд тусгай хамгаалалттай газарт хамаардаг. Гэвч тэнд хүссэн хэн боловч жуулчны бааз нэртэй хэдэн гэр, нүхэн жорлон барьчхаад аялал жуулчлал хөгжүүлж байна гэж ярьдаг. Энэ нь манайхан жуулчдаа зэрэглэж мэддэггүйтэй холбоотой. Мэдээж өндөр зэрэглэлийн жуулчид тансаг баазад буудаллаж өндөр үнэ төлөх нь тодорхой. Дундаж зэрэглэлтэй жуулчид мөн л ялгаагүй өндөр зэрэглэлийн хэмжээний жуулчидтай адил зүйл шаардахгүй ч тэд цэвэрхэн тохилог жорлон шаардана.

Хүний анхдагч хэрэглээ бие засах газар гэдэг. Хөгжингүй орнуудад жорлонгийн өрөө бусад өрөөнөөс илүү том, тав тухтай, үнэргүй, гэрэлтэй, амарч тухлах боломжтой байдаг. Тав тухтай  байх тусам тэдэнд сайхан мэдрэмж үлддэг. Тэр мэдрэмжээрээ дахин ирэх хүсэл нь төрдөг. Гэтэл манай улс, жорлон хөгжлийн анхдагч гэдгийг анхаарахгүй явсаар XXI зуунтай золгосон. БОАЖЯ, Ногоон хөгжлийн газар, төрийн болон төрийн бус байгууллагууд бусад улс оронд хэрэглэгддэг төрөл бүрийн жорлонгийн технологи, стандарт танилцуулж санал болгож эхэлсэн нь сайшаалтай. Мэдээж ус татдаг жорлонг хүн бүхэн мэднэ.

Гэхдээ байгалийн нөөц болсон усаа хэмнэх, хайрлах хэрэгтэйг ундны усны гачигдалд орсон улс орон сануулсаар байна. Манай улсын цэвэр усны 70 хувь, дэлхийн цэвэр усны нэг хувийг эзэлдэг Хөвсгөл нуурын эко системийг хамгаалж, тусгай хамгаалалттай газар нутаг эко  аялал жуулчлалыг хөгжүүлэхэд зам, дэд бүтцээс илүүтэй стандартад нийцсэн  ариун цэврийн  байгууламж нэвтрүүлэх нь тулгамдсан асуудал болж буй.

Тусгай хамгаалалттай газар нутагт өргөн ашиглагддаг усны хэрэглээ бага, хуурай аргын технологид суурилсан хөрсөнд нэвчдэггүй жорлонгийн дөрвөн загварыг Ядуурлыг бууруулах Японы сангийн 3.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар БОАЖЯ, Азийн Хөгжлийн банктай хамтран Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор таван сум, нэг тосгонд хэрэгжүүлсэн төслийн хүрээнд барьж байгуулсан байна.

Шинэ технологоор дөрвөн загварын 50 ариун цэврийн байгууламж байгуулав.

 

Жуулчны бааз, нийтийн отоглох, буудаллах цэгүүдэд тохирох технологи

Дээвэр, кабин, суурь, шатнаас бүрдэх дөрвөн хэсэгтэй, салгаж угсардаг загвар

Өрхийн хэрэгцээнд

Хөвсгөлийн ихэнх жуулчны баазууд соруулдаг жорлонтой. Соруулахдаа их хэмжээний ус татаж соруулдаг. Өөрөөр хэлбэл, нэг септик танк буюу ёнкосонд бүх хаягдал саарал ус, жорлонгийн бохироо хольчихдог.Бохироо соруулж Хатгал тосгоны цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг. Харин шинэ загварын соруулдаг жорлон нь ус бага хэрэглэдэг, хуурай технологитой ариун цэврийн байгууламж ажээ.Уламжлалт нүхэн жорлонтой харьцуулахад өртөг өндөр боловч ашиглалтын даац сайтай учир аялагч жуулчид ихээр ирдэг газруудад байршуулан төлбөртэй үйлчилгээ үзүүлэх боломжтой.

Суултуур болгоны доор соруулдаг септик танктай. Ашиглахын өмнө бага зэрэг ус хийнэ. Септик танк дүүрэнгүүт сольж авдаг бохир нь хөрсөнд шингэдэггүй. Энэ загварын жорлонг АНУ-ын Тусгай хамгаалалтай газарт ашигладаг. Эхний энэ загварыг усан зогсоолд байрлуулсан байна. Дараагийн загвар нь өтгөн шингэнийг ялгаж, хуурайшуулах шийдэлтэй жорлон. Энэ жорлон нь салхи, нарны илчийн тусламжтайгаар ялгадсыг хатаадаг. Ус хэрэглэдэггүй. Модны үртэс хэрэглэдэг. Суурь нь хоёр хэсэгт хуваагдах бөгөөд нэг талыг нь ашиглаж байхад нөгөө талд хуримтлагдсан лаг хатаж хуурайшиж байхаар, агаарыг сордог хоолой хийж өгснөөрөө онцлогтой.

Жуулчны бааз, нийтийн отоглох цэгүүд, өрхийн хэрэгцээнд нийтдээ 24-ийг байршуулсан байна. Мөн зөөврийн буюу шилжүүлдэг жорлон бас нэг загвар. Ихэнхдээ хөнгөн хуванцар материалаар хийдэг. Агааржуулалт, суултуурын нүх, ялгадсыг суллах зориулалт бүхий таглаатай цул бие хэсэг, зөөврийн суултуур гэсэн хэсгүүдээс бүрддэг. Савыг зөөж тээвэрлэх боломжтойгоос гадна битүү тул бохир хөрсөнд нэвчихгүй. Мөсний баяр зэрэг эвэнт арга хэмжээний үеэр зөөж хэрэглэсэн байна. Зөөвөрлөдөг жорлонг төслийн хүрээнд 14-ийг хийж дээрх газруудад байрлуулжээ. Харин агааржуулагчтай, сайжруулсан жорлонгийн загвар нь нүхэн жорлонгийн сайжруулсан хувилбар юм.

Уг жорлонг усны эх үүсвэрээс хол, жилийн туршид тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг сум, суурин газрын төрийн үйлчилгээний газрууд, соёлын төв, алслагдсан газар нутагт жуулчдын түр буудаллах газарт ашиглана. Төслийн хүрээнд нийт дөрвөн загварын 50 жорлон хийж байрлуулсан нь үр дүнгээ өгсөн байна. Цаашдаа жорлонгоо зөв ашиглаж, амьдралын эерэг дадалд суралцах, улмаар жорлонгоо төлбөртэй болгох аргад тө­сөлд хамрагдсан иргэд суралцаж байгаа юм байна.

Тус төслийн удирдагч Т.Эрдэнэжаргал “Байгаль ор­чинд ээлтэй, эко ариун цэврийн байгууламжийн технологи ” сэдэвт нөлөөллийн сургалтыг төслөөс нутгийн иргэд, хог хаягдлын бүлгийн ахлагчид, байгаль хамгаалагчид, хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд, сургуулийн “Эко” клубын хүүхдүүд, төгсөх ангийн сурагчдын дунд үе шаттайгаар зохион байгуулж байна. Сургалтаар жорлонгоо өөрчлөх хэрэгтэй гэсэн сэтгэлгээ иргэдийн дунд идэвхжиж загварын дагуу жорлон хийхээр болсон” гэж байлаа.

Аялал жуулчлалын тулгуур төв болох зорилт тавьж буй Хөвсгөл аймгийнхан ийнхүү бусад газруудад жишиг болох жорлонгийн шийдэл, загварыг амжилттай хэрэгжүүлжээ. Жуулчид эргэж ирэхэд зам харгуй муу байх нь нэг их  нөлөөлдөггүй. Харин  жорлон нь  тав тухтай, цэвэрхэн, түүх соёл, үнэт зүйлээ дээдэлж  ард түмэн нь аз жаргалтай байвал жуулчид ирсээр л байдаг гэж брэнд хөгжүүлэлтийн мэргэжилтэн ярьж байв. Эдгээр ариун цэврийн байгууламжийг “Бэст Авто Тюнинг” компани хийж гүйцэтгэжээ.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 23 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 24 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 27 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 57 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 57 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 58 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 2 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 3 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 8 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 10 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 12 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 27 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 5 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 9 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 11 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 18 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 20 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 24 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 25 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 27 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top