x

Наадмын хурдан морьдыг автомашинаар дагахгүй

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Үүнтэй холбогдуулж Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин өнгөрсөн бямба гаригийн амралтын энэ өдөр наадмын бэлтгэл, засварын ажилтай танилцаж, Төв цэнгэлдэх хүрээлэн, сур, шагайн асар, Хүй долоон худагт ажилласан. Мөн энэ үеэрээ уяач, бөхчүүдийн төлөөлөлтэй уулзаж, энэ жилийн баяр наадмыг хэрхэн зохион байгуулах болон ард түмнээ сайхан наадамлуулах, наадмаа ямар нэгэн будилаан, маргаангүй шударга зохион байгуулах талаар анхааруулсан юм.

Ялангуяа Бөхийн холбоонд үүсээд байгаа маргаан баяр наадамд нөлөөлөх учиргүй гэдгийг үндэсний бөхийн долоон аваргыг хүлээж авч уулзах үеэрээ хэлсэн байдаг. Тэгвэл Үндэсний их баяр наадмын салшгүй нэг хэсэг болох хурдан морины уралдааны үеэр автомашин дагаж давхиулахгүй байх асуудлыг Монголын морин спорт уяачдын холбооноос хөндөж эхэлжээ.

Энэ тухай Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч М.Мөнхбаясгалан “Манай холбооны зүгээс машингүй наадмыг зохион байгуулах байр суурьтай байгаа. Уралдааныг зөвхөн хүн эмнэлэг, мал эмнэлэг, тугны машин, телевизийн машин дагах юм. Гэхдээ цаашдаа телевизийн машиныг явуулахгүйгээр технологийн давуу талыг ашиглах бодлого барьж ажиллана. Унаач хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах үүднээс зам засах, усалгаа хийхээс гадна унаач хүүхдэд стандарт хувцас өмсүүлж хэвших чиглэлд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж байна” гэлээ.

Харин “Монгол наадам цогцолбор”-ын дарга Н.Батсүмбэрэл, “Морин тойруулгын ажлыг энэ онд багтаан эхлэх цаашлаад хурдан морины замын дагуу засмал зам тавина. Замын ажлыг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийх боломжтой. Үндэсний их баяр наадмын үеэр хурдан морьдын уралдааныг засмал замаар дагахаас гадна холын зайн гүйлтийн тэмцээн зэрэг олон төрлөөр ашиглах юм” гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 24 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 25 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 28 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 58 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 58 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 59 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 3 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 5 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 9 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 11 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 13 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 28 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 6 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 10 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 12 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 19 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 21 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 25 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 26 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 28 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top