x

Ө.Энхтүвшин: Хүнсний аюулгүй байдлын лабораториудыг ОУ түвшинд хүргэх шаардлагатай байна

“Хүн амын хоол тэжээл, хүнсний аюулгүй байдлын өнөөгийн байдал, сайжруулах арга зам” хамтрагч талуудын уулзалт, семинар өчигдөр эхэлж, Монгол Улсын Шадар сайд, Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн орлогч дарга Ө.Энхтүвшин уг арга хэмжээг нээж үг хэлсэн юм.

Тэрбээр “Өнгөрсөн 10 жилд Засгийн газар болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн сан, Азийн хөгжлийн банк, Дэлхийн зөн-Монгол зэрэг олон улсын байгууллагаас авч хэрэгжүүлсэн олон талт арга хэмжээний үр дүнд хүүхдийг 6 сар хүртэл эхийн сүүгээр дагнан хооллож буй үзүүлэлт 2013 оны түвшнээс 11.2 хувиар нэмэгдэж, 5 хүртэл насны хүүхдийн дунд өсөлт хоцролт 4.7 хувиар, 2010 онтой харьцуулахад 5 хүртэл насны хүүхдийн дунд А амин дэм дутал 22.9 хувиар буурсан хэдий ч цаашид анхаарах ёстой, шийдвэрлэвэл зохих олон асуудал тулгарч байгааг “Монголын хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны дүн нотолж байна.

Уг судалгааг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас боловсруулсан “Өрхийн хүнсний баталгаат байдлын алдагдлын хэмжээ”-г тооцох аргачлалыг ашиглан хийж, манай орны 4 (баруун, хангай, төв, зүүн) бүс, Улаанбаатар хотыг хамруулжээ. Судалгаагаар Монгол Улсад хоол тэжээлээс хамааралт эмгэгийн дарамт өндөр байгааг тогтоосон. Тухайлбал, нялх хүүхдийн эхийн сүүгээр дагнан хооллолт хангалтгүй, нийт хүн амын хоногт хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл цөөн, амин дэм, эрдсийн дутлын тархалт өндөр, 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувийн хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан, илүүдэл жин буюу таргалалт өгөх хандлагатай байгаа дүн гарсан байна. Хүн амын Д амин дэмийн хангамжийн түвшин туйлын хангалтгүй, 5 хүртэл насны хүүхдийн 90 хувь, жирэмсэн эмэгтэйчүүдийн 95 хувь, 15-49 насны эрэгтэйчүүдийн 82 хувь нь Д амин дэмийн дутал, эсхүл нөөц дутмаг байгааг тогтоожээ.

Давс иоджуулах хөтөлбөр хэрэгжүүлж, иоджуулсан давсны хэрэглээг нэмэгдүүлэх талаар олон жил ярьж, ажилласан ч судалгаагаар нийт өрхийн 78.9 хувь нь зохистой түвшинд иоджуулсан давс хэрэглэж байгааг тогтоосон байна. Иоджуулсан давсны хэрэглээ баруун бүсэд 60.4 хувь, хангайн бүсэд 70.6 хувьтай байгаа нь иод дуталд өртөх эрсдэлтэй ажээ.

Өрхийн хүнсний баталгаат байдал судалгаанд хамрагдсан өрхийн 35 хувь хэвийн, 14 хувь нь бага алдагдсан, 28 хувь нь дунд зэрэг алдагдсан, 23 хувь нь ноцтой алдагдсан байгаа бол Улаанбаатар хот болон хангайн бүсэд хүнсний баталгаат байдал алдагдсан өрхийн эзлэх хувь хамгийн өндөр байжээ.

Судалгааны үр дүнд хүн амын дундах А, Д амин дэм, иод, төмөр дутал, өрхийн хүнсний баталгаат байдал зэрэг судалгааны дүн, тэдгээрийн дутлыг нөхөх, сэргийлэх чиглэлээр Бодлогын зөвлөмж гаргасан. Ийм учраас энэ асуудлыг цаашид хэрхэх талаар Та нөхөд хоёр өдөр ажил хэрэгчээр ярилцах хэрэгтэй байна” гэв.

Шадар сайд түүнчлэн “Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 2018 оны эхний 5 сарын байдлаар 4185хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийдээжид 14491 үзүүлэлтээр шинжилгээ хийснээс 227дээжстандартын шаардлагад нийцээгүй гарсан. Иймээс лабораторид суурилсан хяналт, тандалтын тогтолцоог бэхжүүлэхийн тулд улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын лабораториудыг олон улсын түвшинд хүргэх, хүнсний аюулгүй байдлын олон үзүүлэлтийг тодорхойлох, чадавхижуулах, олон улсад ашиглаж байгаа стандартуудтай нийцсэн үндэсний шинжилгээний арга аргачлалын стандартыг мөрдөх, ажлын уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Мөн хөрс, агаарын бохирдол нь хүнс бохирдох нөхцөл үүсгэдэг хүчин зүйл болдгийг анхаарахад илүүдэхгүй” гэлээ.

Уулзалт, семинарт 21 аймаг, нийслэл, дүүргээс ирсэн эрүүл мэнд, боловсрол, хүнс, хөдөө аж ахуй, халамж үйлчилгээний ажилтнууд, яам, Засгийн газрын агентлагийн удирдлага, мэргэжилтнүүд оролцож байгаа бөгөөд Засгийн газраас батлан хэрэгжүүлж байгаа “Хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний төсөл, “Хүн амын хоол тэжээлийн байдал” үндэсний 5 дугаар судалгааны “Бодлогын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх зарчим, арга замыг боловсруулах бөгөөд эл хоёр асуудлын хүрээнд бүс нутаг, аймаг, нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлын зөвлөмж гаргах юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 21 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 24 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 54 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 54 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 56 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 0 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 1 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 5 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 7 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 9 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 24 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 3 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 6 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 8 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 15 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 17 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 21 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 22 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top