x

Дэлхийн энх тайвны төлөөх “Галт бамбар” -ыг Онцгой байдлын албаны тамирчид өртөөлж байна

Дэлхийн энхийн зүтгэлтэн Шри Чинмойн санаачилгаар улс түмнүүдийн найрамдал нөхөрлөл, харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор дэлхий дахинаа галт бамбартай буухиа гүйлтийг анх 1987 оноос эхлэн зохион байгуулж ирсэн байна. Энэхүү гүйлтэд янз бүрийн үндэс угсаа, шашин шүтлэг, соёл уламжлалтай сая сая хүн нэгдэн оролцдог. Монгол Улс анх 1995 оноос эхлэн энхийн гүйлтийн галт бамбарыг хүлээн авч байжээ.

Шри Чинмой дэлхий ертөнц эв найрамдалтай байгаасай гэсэн мөрөөдлөө биелүүлэхийн тулд хамаг амьдралаа зориулж, 40 гаруй жилийн турш дэлхийн хэмжээнд урлаг, спорт, хүмүүнлэгийн үйлсээрээ дамжуулан янз бүрийн соёлын арга хэмжээг дэмжиж иржээ.

Шри Чинмой дэлхийн олон оронд нийгмийн бүх давхаргын хүмүүсийг хамардаг соёлын, хүмүүнлэгийн, хүний дотоод сэтгэлийг хөгжүүлэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.

  

Дэлхийн энх тайван,  хүмүүнлэгийн үйл ажиллагааг сурталчлах, дэмжих, энхийн гүйлтийг Монгол Улсын хэмжээнд үндсэн маршрутын дагуу зохион байгуулах, Онцгой байдлын албыг олон нийтэд сурталчлан таниулах ажиллагааг ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир, техник-спортын хороо хариуцан ажиллаж байна. Энэ хүрээнд зохион байгуулсан энхийн гүйлт өнгөрсөн амралтын өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Бөхийн өргөө, Улаанбаатар төмөр замын Соёлын ордон, Саппоро, Геологийн төв лаборатори, 22-ын товчоо гэсэн маршрутаар зохион байгуулагдлаа. Энхийн гүйлтэд нийслэлийн Онцгой байдлын газрын 20 гаруй алба хаагч нэгдэн оролцож, галт бамбарыг өртөөлөн энхийн гүйлт зохион байгуулагчдад гардуулж өгсөн юм. 

Зүүн ази, номхон далайн орнуудыг дайран өнгөрөх энэхүү галт бамбартай энхийн төлөө буухиа гүйлтийн  8-9 хүнтэй үндсэн шигшээ багийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн аврагч, гал сөнөөгч, онцгой байдлын ахлах ахлагч Д.Ариунжаргал нар багтаж галт бамбарыг өртөөлж байгаагаараа онцлог юм. 

Манай улс 05 дугаар сарын 31, 06 дугаар сарын 01-ний өдөр БНХАУ-ын талаас галт бамбарыг хүлээж авсан. Энхийн төлөө буухиа гүйлт нийт 13 аймгийн 39 сумын 3000 орчим км замыг туулан үргэлжлэн дуусах бөгөөд Дорнод – Сүхбаатар – Хэнтий- Багануур – Улаанбаатар хот- Сэлэнгэ-Дархан Уул- Орхон -Булган аймаг гэсэн маршрутаар зохион байгуулагдсан. Цаашлаад Хөвсгөл- Завхан-Увс, Баян-Өлгий аймаг гэсэн маршрутаар үргэлжлэх юм. Төв, орон нутгийн Онцгой байдлын газруудын алба хаагчид ч энхийн төлөө буухиа гүйлтэд нэгдэн оролцож байна. 

Галт бамбартай энхийн гүйлт 2018 оны 06 дугаар сарын 21, 22 нд Баян-Өлгий аймгийн Цагаан нуур Ташаант хилийн боомтод бамбараа ОХУ-д хүлээлгэж өгснөөр өндөрлөх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатар хотод 2000 цахилгаан такси үйлчилгээнд нэвтрүүлнэ 20 мин НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа 21 мин Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 24 мин “Шар дарцаг” аяны шилдгүүдийг урамшууллаа 1 цаг 54 мин Бат-Өлзий, Хужирт сумыг холбосон хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо 1 цаг 54 мин Б.Энхтүвшин: Өнөөдрөөс шатахууны хомсдол хэвийн болж орон нутагруу ачигдаж байна 1 цаг 56 мин Powerball сугалаанаас 1.8 тэрбум ам.доллар хожжээ 2 цаг 0 мин Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа 2 цаг 1 мин Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна 2 цаг 5 мин Нийслэлийн шилдэг сургууль, цэцэрлэгүүдийг шалгаруулж урамшуулна 2 цаг 7 мин "Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна 2 цаг 9 мин Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий тов гарлаа 2 цаг 24 мин “Ногоон хэрэм” төслийн дөрөвдүгээр үе шатыг эхлүүлэх талаар санал солилцлоо 4 цаг 2 мин Жендерийн сэдэвт уралдааны шилдгүүдэд шагнал гардууллаа 4 цаг 6 мин Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна 4 цаг 8 мин Баянхошуу, Шархадад 5000 айлын ногоон орон сууц барьж байна 4 цаг 15 мин Дорнод аймагт улаанбурхан өвчний 25 тохиолдол батлагджээ 4 цаг 17 мин 2026 онд зохион байгуулах соёл, аялал жуулчлал, спортын үйл ажиллагааны цаглаврыг баталлаа 4 цаг 21 мин Тусгаар тогтнолын ойд зориулж Үндэсний номын санд далбаа мандуулж, үзэсгэлэн дэлгэнэ 4 цаг 22 мин АНУ Нигерт цэргийн ажиллагаа явуулж, террористуудыг устгав 4 цаг 24 мин
iИх уншсан
Б.Пүрэвдорж: Нөөцийн саванд 130 мянган тонн хуурамч шатахуун... Эдийн засгийн эрх чөлөө гэж нэрлээд, төрийн оролцоог хэвээр ... Дэлхийн зургаан CEO-гийн манлайллын сургамж Зул сар ба Шинэ жил Г.Занданшатарыг огцруулахаар 20 гишүүн гарын үсэг зуржээ… Хийн хоолойн тухай мэтгэлцээнд дуу хоолойгоо өргөе Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чад... Ажилгүйдэл дүүрэн, амралт цэнгэл нь их... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуу... “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш Улсын аварга малчин шалгаруулах журамд өөрчлөлт оруулав Казахстан 3.9 сая тонн үр тариа экспортолжээ Шинэ төрлийн залилах гэмт хэргээс сэрэмжлүүлж байна Чингэлтэй дүүргийн хоёр том зуухыг шингэрүүлсэн хийн түлшинд... Зудын эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын нөөц...
Top