“Талын салхи-2018” олон улсын мото наадмын нээлтийн арга хэмжээ өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Ерөнхий сайд У. Хүрэлсүх нь Монголын “Harley-davidson” мотоцикл сонирхогчдын холбооны ерөнхийлөгч юм. Дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэ удаагийн наадам гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтдаа нэгдэж, тэмцье уриан дор болж буйгаараа онцлогтой. Мөн Монгол, ОХУ, БНХАУ -ын 800 орчим мотоцикл сонирхогч залуус оролцож байна. Орос, Хятадаас 50, 50 хүний бүрэлдэхүүнтэй мотоциклчид хүрэлцэн иржээ.

Мотоциклчид Төв талбайгаас цуваа болон Тэрэлж дэх Мондэ амралтын газар луу хөдлөсөн аж. Тус амралтын газарт тусгайлан зассан мото наадмын талбайд 300 мотоциклын үзэсгэлэн зохион байгуулагдана. Мөн орой нь Харанга, Хурд, Нисванис, Булсара, Жонон, Аравт, Empire, Аадар, Lord, Rec on, Ice Top, Digital, Click click boom хамтлагууд, реппер Gee, Desant, NMN, дуучин Gang, DJ Zaya, Tuvshin, Ladies хамтлаг, дуучдын тоглолтоос гадна уран нугаралт, циркийн үзүүлбэрүүдийг сонирхох боломжтойюм. 'Талын салхи' наадам хоёр өдөр үргэлжилнэ. Тус арга хэмжээг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулж байна.





Сэтгэгдэл (1)