Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг өнөөдөр болно. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдана.
Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм. Өдөрлөг 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт доорх байршлуудад зохион байгуулагдана.
Байршил:
Баянзүрх дүүрэг - 55-р дунд сургуулийн талбайд
Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолборт
/Ачлал их дэлгүүрийн зүүн талд/
Сонгинохайрхан дүүрэг - СХД-ийн ЗДТГ-ийн өмнөх талбайд
Сүхбаатар дүүрэг - Монгол 3-р дунд сургуулийн талбайд
Хан-Уул дүүрэг - Ажилчны алдар талбайд /19-ийн автобусны буудал/
Чингэлтэй дүүрэг - Барилгачдын талбайд
Багануур дүүрэг - Нацагдоржийн талбайд
Багахангай дүүрэг - БХД-и өмнөх талбайд
Налайх дүүрэг - Налайх дүүргийн соёлын ордны 2 давхарт
Эх сурвалж: Ulaanbaatar.mn



