x

Өглөө тэтгэвэр буусан, өдөр мөнгөгүй

Хүн төрөлхтөн үргэлжийн дайн тулаантай, олон янзын ороо бусгаа нийгэм туулсан ч чадлынхаа хэрээр хүнлэг, шинэлэг зүйл сэдсээр иржээ. Түүний нэг нь ахмад насны тэтгэвэр юм. 150 жилийн өмнө ажилчин анги үүсээд, ажил хийж буй залуус нь цалингийнхаа тодорхой хэсгийг ажил хийх чадваргүй ахмад настнууддаа зориулах хүнлэг механизмийг анх бодож олж.

Социалист, Капиталист хоёр системд ялгаагүй л ахмадууд тэтгэвэр авна. Нэг хэсгээс аваад нөгөө хэсэгт тараадаг энэхүү энгийн механизмыг эхэндээ төр дангаараа гүйцэтгэж дөнгөөд байлаа. Гэвч барууны орнуудад төрөлт буурч, дундаж наслалт уртсах хэрээр төлдөг хүн нь цөөрч, авдаг хүн нь олон болж жамын аясаар төр дангаараа тэтгэвэрийн тогтолцоог ажиллуулж чадахгүйд хүрсэн юм. Шимтгэл өндөр, тэтгэвэр бага байдаг нь ганц манай зовлон биш, дэлхийн ихэнхи орнуудын туулаад гарсан, одоо ч тулгарч буй бэрхшээл. Азаар Япон, Солонгос, Барууны орнуудтай харьцуулахад харин манай улс харьцангуй залуу учир жаахан ухаалаг зохицуулалт хийчихэд л шийдэх юм уг нь.

Нэг талд НДШ өндөр байна гэж гомдоллодог, нөгөө талд 60 хүрч тэтгэвэртээ гараад 61 хүрээд нас барлаа, юу ч авч чадсангүй, тэтгэвэр бага байна гэж гомдоллодог. Яг энэ цаг мөчид 1 сая 200 мянган хүн нийгмийн даатгал төлж, зөрөөд 350 мянга гаруй хүн тэтгэвэр авч байна. Ойролцоогоор 3-4 залуу нэг ахмадын тэтгэвэрийг төлж байна гэсэн үг. Бодоод үзье, дундаж цалин 1 сая төгрөг гэхэд 3-4 хүний НДШ нийлээд 300-400 мянга болж байна, яг л өнөөгийн дундаж тэтгэвэр. Хөгшин залуу хоёулангийнх нь л гомдол зөв. Хэн ч буруугүй угаасаа механизм нь л хуучирсан хэрэг.

Дахин хэлэхэд Нийгмийн Даатгалын механизм нь муу буруу гээгүй юм шүү, нэг үе ажиллаад болоод байсан одоо бол яалт ч үгүй хуучирсан хэрэг л юм. Мэдээж улсын нийгмийн даатгалын систем дампуураад алга болчихгүй, ямартай ч хүнийг хоосон үлдээхгүй давуу тал бий. Зүйрлэбэл нийтийн тээврийн үйлчилгээ шиг л. Нэг үе бүгд автуусаар яваад болоод байсан бол яваандаа такси, приус унах хэрэгцээ гарсан шиг л. Ер нь банкны зээлийн хүү яаж үүсдэг юм бэ? Бат 100 төгрөг хадгалуулж 115 төгрөг болгож авна. Харин Чимгээ 100 төгрөг зээлж 120 болгож төлнө. Батын хадгалуулсан мөнгийг банк өсгөж өгдөг юм биш, зээл авсан Чимгээ л өсгөж өгдөг, Чимгээ банканд хүү төлдөг юм биш Батад л хүү төлдөг. Банк дунд нь дамжуулж 5 төгрөгний ашиг хийдэг л газар юм.

Улсын нийгмийн даатгал ч бас маш энгийн бүтэцтэй. Гурван залуу хүнээс авсан НДШ –ийг нэг тэтгэвэрийн хөгшинд шууд өгчихдөг. Товчхондоо чи НДШ төлж байгаа нь нэг танихгүй өвөө, эмээгийн тэтгэвэрийг л төлж байгаа хэрэг, ирээдүйд чиний мөнгө хуримтлагдаад байгаа юм биш. Нийгмийн даатгалын сан чиний мөнгийг аваад байгаа юм биш, тэтгэвэрийн нэг хөгшин л одоо авч байгаа юм. 

Уг нь мөнгө гэдэг зүйл эргэлдэж л байвал өсдөг, хүү өгөөж өгөх учиртай зүйл. Иймээс ч бусад улс орнуудын бодож олсон зүйл нь тэтгэвэрийн даатгалд цугларсан мөнгийг хувьцаа, хөрөнгө оруулалт, бонд авах замаар эргэлдүүлж, хүү өгөөжийг нь сайн өсгөх явдал юм. Гэхдээ тэтгэвэрийн даатгалд цугларсан мөнгийг төр дангаараа эргэлдүүлж өсгөх боломжгүй. Төрд толгой муутай улсууд ажилладаг гэсэн утгаар биш шүү, төрийн шийдвэр бол улс төрийн шийдвэр байдаг учраас л тэр. Энэ их мөнгийг хэн нэг улс төрч, хэсэг бүлэг хүн шийдэх ямар ч боломжгүй, заавал хардлага улс төржилт, луйвар булхай орж таарна. Зүгээр л нэгнээс аваад нөгөөд тараах энгийн хуучин механизмыг хүртэл ажиллуулж чадахгүй хэдэн зуун тэрбумын асуудал үүсгэж, зарим нь шоронд сууж, зарим нэг банкаа дампууруулж байхад цаашдаа яаж хөрөнгө оруулалтын илүү нарийн механизмыг ажиллуулах вэ? Ямар улс төрийн шийдвэрээр, хэн тэр их мөнгийг эргэлдүүлэх вэ? Энэ боломжгүй.

Иймээс гадны улсуудын бодож олсон нь хувийн тэтгэвэрийн даатгалын мөнгөө хэрхэн, хаана эргэлдүүлэх вэ гэдгийг даатгуулагч иргэн өөрөө сонгох нь явдал юм. Даатгуулагч иргэн заавал санхүүгийн эксперт байх албагүй, хувийн тэтгэвэрийн даатгалын үйлчилгээнээс л аль нэгийг сонгож дугуйлахад хангалттай. Харин төр эдгээр даатгалын компаниудын хэн нь эрсдэлтэй, хэн нь эрсдэлгүй зөв гэдгийг тодорхойлж өгнө. 

Бас нэг анзаардаггүй зүйл бий. Технологийн хөгжлөөс үүдэж та ажилтайгаа үлдэх нь байтугай таны ажил мэргэжил ер нь өөрөө үлдэх үү гэдэг шинэ айдастай болсон. Биднээс нэг их хол юм шиг санадаг. Гэхдээ саяхан нэг л өдөр Улаанбаатар хотын бүх кондуктор ажилгүй болсоныг санах хэрэгтэй. НӨАТ систем бүрэн цахимжиж, интерактив програмууд хөгжчихвөл нягтлангууд ч удахгүй ажилгүй болно. Онлайн худалдаа хөгжөөд хувцасны лангууны худалдагч нар ч ажилгүй болоод эхэлсэн. Цар тахал, цахим сургалт, сургуулийн карантинаас шалтгаалж багш мэргэжил хүртэл эвгүйцэнэ.

Хүн бүр хөгшрөхөө мэддэг юм, тиймээс айдас бага. Харин хүн бүр мэргэжил нь устаж үгүй болох айдас өмнө байгаагүй, энэ бол гарцаагүй шинэ үзэгдэл. Орон тооны ажилчин цөөрч гэрээгээр ажилладаг “free lancer” маягийн ажилчид нэмэгдэж, цаг үе ийм хурдан өөрчлөгдөж байхад тэтгэвэрийн даатгалын систем хуучнаараа явах огт боломжгүй билээ. Монгол банк гол зохицуулалт, хяналтаа хийж арилжааны ажлыг хувийн банкууд гүйцэтгэдэг шиг л биднээс түрүүлж яваа бусад орнуудад тэтгэвэрийн даатгалын үйлчилгээг хувийн компаниуд хариуцаж, харин тэдгээрийг нь төр хянаж зохицуулж ажилладаг. Манайд ч жам ёсоор энэ чигтээ явах болов уу.

Ерөнхийдөө хүмүүс одооны нийгмийн даатгалын систем болохгүй байгааг хар зөнгөөрөө мэдрээд эхэлж, төлсөн мөнгөө авч чадах эсэх айдастай. Гэхдээ бас энэ айдас дээр нь дөрөөлөөд бүгд 100 төгрөг өгөөд л бүгд 1000 төгрөг болгож аваад, гурван үеэрээ идэх маягийн поп ярианууд ч олширч. Бүгдээрээ 100-г өгөөд бүгдээрээ 1000-г авдаг тийм зүйлийг сүлжээний луйврынхан л ярьдаг юм. Хувийн банкны карт хэрэглэдэг нь одоо энгийн үзэгдэл ч 1990-2000 онд бол мөнгөө хувийн банканд өгнө гэдэг маш эргэлзээтэй зүйл байсан юм. Хувийн банкууд одооны түвшинд хүртлээ бид олон ч дампуурал үзэж, олон ч хүн олигархи болж, олон ч хүн шоронд сууж, олон ч хүн мөнгөө алдсан гашуун сургамж бий. Энэ алдааг давтахгүйн тулд анхнаасаа олон нийтэд хувийн тэтгэвэрийн даатгалын талаар зөв ойлголт өгөх хэрэгтэй юм.

/үргэлжлэл бий/

Аанхаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • christloanfunds@gmail.com (102.176.94.34)
    Бүх зул сарын эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд! ТАНД ӨНӨӨДӨР ЯАРАЛТАЙ Зул сарын баяр, ХУВИЙН ТӨВ КОМПАНИ 2% ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ХЭРЭГТЭЙ. ЗОРИЛГО? Хэрэв: Дүүргэж бөглөөд буцаж ирээрэй Нэр: === Шаардлагатай хэмжээ: === Цаг: == улс == Гар утасны дугаар: === Даалгавар: === Иргэний үнэмлэх: === Дэлгэрэнгүй мэдээллийг christloanfunds@gmail.com
    2020 оны 12 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 2 цаг 27 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 2 цаг 37 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 2 цаг 40 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 2 цаг 40 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 2 цаг 41 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 2 цаг 42 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 2 цаг 43 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 2 цаг 44 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 5 цаг 5 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 5 цаг 14 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 5 цаг 14 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 5 цаг 18 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 5 цаг 27 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 5 цаг 32 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 7 цаг 8 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 7 цаг 20 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 7 цаг 20 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 7 цаг 21 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 7 цаг 26 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 7 цаг 30 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г...
Top