Завхан, Архангай аймгийн заагт байдаг Солонготын давааг хэсэг иргэд нэгдэн бүрэн цэвэрлэжээ. Овоог цэвэрлэхэд гурван машин хадаг болон бусад хог хаягдлууд гарсан байна.
Энэхүү цэвэрлэгээг хийсэн иргэд Их-Уул сумын Засаг даргад хамтарч ажилласанд талархал илэрхийлжээ.
Мөн их цэвэрлэгээний ажилд хандив өргөсөн Нөмрөг сумын өндөр настан Э.Ханд болон түүний 18 гэр бүлд талархал илэрхийлсэн байна.