НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд явагдлаа.
Энэ удаагийн тохиролд 2020 оны зургаадугаар сарын 1-30-ны хооронд худалдан авалтаар олгогдсон 54.813.392 баримтаас 30.087.473 баримтыг хамруулжээ.
Өнөөдрийн тохирлын дугаар: 38313344
-
30 мянган төгрөгийн азтан 26926
-
100 мянган төгрөгийн азтан 2711
-
Нэг сая төгрөгийн азтан 286
-
Гурван сая төгрөгийн азтан 29
-
Таван сая төгрөгийн 4 азтан тус тус тодорлоо.
Мөн супер шагналын тохирлын дугаар 84204283 бөгөөд энэ удаагийн тохирлоор 30 сая төгрөгийн супер азтан тодорлоо.
Ийнхүү нийт 29957 хүн НӨАТ-ын сугалааны азтан боллоо.
Сэтгэгдэл (2)