x

Б.Баттүшиг олон улсын Олимпын хорооны гишүүн болжээ

Жар илүү жилийн түүхтэй Монголын Олимпийн хөдөлгөөнд нэгэн шинэ хуудас нээгдлээ. Энэ бол Монгол хүн Олон Улсын Олимпийн Хорооны гишүүнээр сонгогдсон үйл явдал юм. Монголын Үндэсний Олимпийн Хорооны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны 136-р чуулганд оролцогсдын олонхийн саналаар ОУОХ-ны гишүүнээр сонгогдлоо.

“Шинээр сонгогдсон гишүүдийн ур чадвар, туршлагын олон талт байдал нь ОУОХ төдийгүй нийт Олимпийн Хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлж, үр ашгаа өгнө гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн ОУОХ-ны ерөнхийлөгч Т.Бах дурдсан нь санамсаргүй хэрэг биш. Б.Баттүшиг болон түүнтэй хамт сонгогдсон дөрвөн шинэ гишүүнийг оролцуулан ОУОХ нь нийт 103 гишүүнтэй болж байгаа нь энэ. Лондоны Олимпийг Зохион Байгуулах Хорооны дарга, Олимпийн аварга, Олон Улсын Хөнгөн Атлетикийн Холбооны ерөнхийлөгч Лорд С.Кое, Хорватын ерөнхийлөгч асан К.Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Реема Ал-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн М.Руэнэс нар ОУОХ-д суудалтай болов. Олон Улсын Олимпийн Хорооны засаглалын шинэчлэлийн гол чиглэл болох эмэгтэйчүүд болон залуучуудыг дэмжих бодлогын илрэл нь эдгээр дэвшүүлэлт болжээ. Б.Баттүшигийн хувьд залуу үеийн төлөөлөл болон ОУОХ-ны гишүүнд нэр дэвшиж, 2025 он хүртэл сонгогдсон юм.

“ОУОХ-нд төлөөлөлтэй болж байна гэдэг Монголын спортын салбар, Олимпийн хөдөлгөөн зөв гольдролдоо яваагийн илэрхийлэл боллоо гэж хэлж болно. Салбарын хувьд Олимпийн аваргатай болсноос хойшхи хамгийн онцлох үйл явдлуудын нэг ч гэж онцлоход буруудахгүй. Олимпийн хөдөлгөөний хамгийн том байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд Монгол хүн оролцох болсон нь олон давуу талыг авчрах нь гарцаагүй” хэмээн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хэлж байна. Үүнээс өмнө “Олимпийн өвөө” хэмээн авгайлагддаг С.Магван 2007 оныг хүртэл ОУОХ-ны гишүүнээр ажилласан юм.

Олон Улсын Олимпийн Хороо бол үйл ажиллагааны цар хүрээ, нөлөө, ач холбогдлоороо дэлхийн хамгийн том төрийн бус байгууллагуудын нэг юм. ОУОХ-г зөвхөн Олимпийн наадмыг зохион байгуулдаг гэдгээр нь харах нь өрөөсгөл зүйл. 1894 онд анх байгуулагдсан тус байгууллага өдгөө 206 үндэсний Олимпийн Хороодыг эгнээндээ нэгтгэсэн олимпийн боловсрол, үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх хамгийн гол хөдөлгүүр, спортын хөгжлийг дэлхий даяар хамгийн тууштай дэмжигч байгууллагад тооцогддог. Үүнээс гадна ихэнх олон улсын спорт холбоодын хамгийн гол санхүүжүүлэгчийн хувьд, тэдгээр спортын арга хэмжээ, үйл ажиллагаа, хөгжлийн чухал нэгэн оролцогч тал нь ОУОХ болоод байгаа юм. Б.Баттүшиг 2018 оноос хойш ОУОХ-ны хамгийн нөлөөтэй комиссуудын нэг Маркетингийн комиссын гишүүнээр сонгогдож, улмаар улиран нэрлэгдээд байсан билээ.

“ОУОХ-ны бодлого, стратегийг тодорхойлогч гол комиссуудын нэгийг төлөөлнө гэдэг маш нэр төрийн хэрэг. Комиссын бусад гишүүдийн туршлага, намтар ч комиссын чанар чансааг харуулдаг. Спортын салбар өөрөө арилжааны шинжтэй болж, санхүүгийн асар том хөдөлгүүрийг үүсгэсэн учир урт хугацааны ивээн тэтгэлэг-түншлэл-хамтын ажиллагаа их чухал ач холбогдолтой болж ирсэн юм. Б.Баттүшигийн туршлага, мэдлэг ч Монголын спортын салбарт эерэгээр нөлөөлнө гэдэгт эргэлзэхгүй байна” 

Хэрэглээ, зан төлөв, сонирхлын хувьд өмнөх үеүдээс ялгаатай шинэ үеийнхэнд илүү ойртож, тасралтгүй хувьсан өөрчлөгдөж буй технологийн олгож буй давуу талыг олимпийн хөдөлгөөний сууринд шингээх нь ОУОХ-ны гол зорилго болоод буй. Тиймдээ ч Б.Баттүшигийн хувьд олимпийн хөдөлгөөнийг дижитал эрин үед шилжилт хийж, их тоон өгөгдөл, хиймэл оюун, AR/VR зэрэг шинэ технологийг нэвтрүүлэхэд хувь нэмрээ оруулах нь гол зорилго байх болно. 

Б.Баттүшиг 2015 онд Монголын Бадминтоны Холбооны Ерөнхийлөгч болжээ. Ахлах сургуульд байхаасаа сагсан бөмбөгөөр хичээллэж, NBA-д тоглох мөрөөдөлтэй байсан тэрээр Чикагогийн Их Сургууль, Харвардын Их Сургуулийг дүүргэн эх орондоо ирсэн хойноо ч спортын мөрөөдлөө орхисонгүй. Гэхдээ тэрээр энэ удаад, тоглогч, тамирчны хувиар бус зүтгэлтэн, дэмжигчийн хувиар эргэн ирэв.

Бадминтон бол Монголчуудын дунд “агаарын теннис” хэмээн түгсэн амархан хичээллэж болдог спорт. Б.Баттүшиг үүрэгт ажилдаа орсноос хойш хүүхэд залуусыг энэ спортоор хичээллүүлэх, орон нутгийн нөөц бололцоог нэмэгдүүлэх чиглэлд онцгой анхаарч эхэлжээ. Монгол улсад олон улсын өндөр чансаатай тэмцээн гурван жил дараалан явагдаж, өөр орны чадварлаг тамирчидтай хүч сорих боломж олдсон нь гол онцлох ажлуудын нэг болсон юм. Монголчуудын дунд “агаарын теннис” хэмээн дэлгэрсэн бадминтоноор Монгол хүүхэд залуус цахиур хагалах цаг ойрхон хэмээн мэргэжилтнүүд үнэлдэг. Түүний Монголд хийж буй ажлыг олон улсаас сайшааж, улмаар Дэлхийн Бадминтоны Холбооны гүйцэтгэх зөвлөлд сонгосон нь олимпийн төрлийн спортын олон улсын холбооны удирдах албан тушаалд сонгогдон ажиллах болсон анхны Монгол хүн болсныг энд ташрамд онцолъё. 

Түүний ТУЗ-ийн даргаар ажилладаг Скайтел, ИМарт компаниуд спортын салбарын хамгийн идэвхтэй дэмжигчдийн нэгт тооцогдоно. Рио 2016 Олимпийн наадам, Жакарта 2018 Азийн наадам,  Лозанн 2020 Залуучуудын Өвлийн наадамд алтан түншээр эдгээр байгууллагууд ажиллаж, олон баг, тамирчдыг дэмжиж, амжилт үзүүлэх гол хөшүүргийн нэг нь болсоор иржээ. Б.Баттүшиг эдгээр байгууллагуудаараа болон сангаараа дамжуулан бокс, жиүжицү, сагсан бөмбөгийн спортыг дэмждэг ажээ.

2017 онд Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэр цагаас хойш МҮОХ-ны гадаад харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн асуудалд онцгойлон анхаарах болсон тэрээр Токио 2020 Олимпийн наадмын багийн ахлагчаар сонгогдоод байгаа юм. Энэ үүрэгт ажлынхаа хүрээнд тэрээр “Mongolia House” төслийг санаачилж, удирдаж байгаа нь улс орон, соёл уламжлалаа дэлхийн тавцанд сурталчлах алтан боломж билээ.

“Сая сая хүний анхаарлын төвд байдаг Олимпийн наадмын үеэр улс орнууд өөрсдийн онцлог, өвийг харуулсан төв байгуулдаг жишиг бий. Энэ хүрээнд Mongolia House нь гадаадын жуулчдад мэдээлэл өгөх, хөрөнгө оруулагчдыг татах, сонирхогчдод таниулах онцгой ач холбогдолтой төсөлд тооцогдож буй” хэмээн онцолж байна. 

Юутай ч Монгол мэргэжилтэн Олимпийн хөдөлгөөний хамгийн том байгууллагад данстай болов. Энэ үйл явдал нь Монголын спортын салбар, түүнд харьяалагддаг бүхий л холбоод, байгууллагууд болон оролцогч талуудад эерэг тусгал үзүүлэх нь цаг хугацааны асуудал биз ээ. 

А.Ундрал

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 18 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 51 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 5 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 8 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 14 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 16 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 18 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 4 цаг 20 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 21 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 39 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 41 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 48 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 56 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 36 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 50 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 26 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 27 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 37 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 40 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top