x

ОБЕГ-ын дарга, бригадын генерал Г.Ариунбуян ажлаа хүлээн авлаа

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхэт Элчин сайдаар томилогдсонтой холбогдуулан Засгийн газрын 2020 оны Долдугаар сарын 16-ны өдрийн 15 тоот тогтоолоор ОБЕГ-ын даргаар бригадын генерал Г.Ариунбуянг томиллоо.

ОБЕГ-ын даргын ажил хүлээлцэх ажиллагаанд Шадар сайд Я.Содбаатар оролцлоо.

Шадар сайд Я.Содбаатар ОБЕГ-ын даргын ажлыг хүлээлцэх үеэр хэлсэн үгэндээ, “Онцгой байдлын байгууллага нь өнөөдөр гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хамгаалах үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгийн нөхцөл байдал үүссэн нөхцөл байдалд хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагааны бэлтгэл, бэлэн байдлыг дэлхий нийтийн чиг хандалгад нийцүүлэн хөгжүүлэх чиглэлээр цаг алдалгүй дорвитой арга хэмжээ авч,орчин цагийн мэргэжлийн авран хамгаалах алба болон чадваржиж байгааг Монгол Улсын Шадар сайд миний бие өндрөөр үнэлж, Та бүхэндээ баяр хүргэж байна. Улс орны эдийн засгийн нөхцөл, төсөв хүндрэлтэй амаргүй байгаа хэдий ч Монгол Улсын Засгийн газар Онцгой байдлын албаны хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийн бэлтгэл, бэлэн байдлыг бэхжүүлэхэд томоохон хөрөнгө оруулалт тогтмол хийж ирсэний үр дүнд 2015 оноос хойш шинээр 40 гаруй анги, салбар, хэлтсийг байгуулж, 1000 гаруй алба хаагчаар эгнээгээ тэлж, ард иргэддээ авран хамгаалах үйл ажиллагааг үндэсний хэмжээнд шуурхай хэрэгжүүлж байгааг онцлон тэмдэглэе.

Онцгой байдлын байгууллагад анх 2004 онд жирийн мэргэжилтнээс ажлын гараагаа эхэлж, удирдлагын түвшинд дэвшин ажиллаж, Монгол Улсын гамшгаас хамгаалах эрх зүйн орчинг боловсронгуй болгох, Онцгой байдлын байгууллагыг дэлхийн жишигт хүргэн хөгжүүлэх, гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэхэд чиглэсэн олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж, Онцгой байдлын албыг 2015 оноос хойш удирдан манлайлж, өөрийн мэдлэг, мэргэжлийн туршлагаа дайчлан ажиллаж ирсэн хошууч генерал Т.Бадрал Танд Монгол Улсын Засгийн газар, Шадар сайдын ажлын алба болон Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс гүн талархлаа илэрхийлж, цаашдын ажил үйлсэд тань амжилт хүсье” гэлээ.

Бригадын генерал Г.Ариунбуян нь 2015 оноос тус газрын дэд дарга, тэргүүн дэд даргын албыг хашиж байсан юм.

Шадар сайд Я.Содбаатар, ОБЕГ-ын даргаар томилогдсон бригадын генерал Г.Ариунбуянд хандан “Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, хүн ардын амь насыг авран хамгаалах нэр хүндтэй, өндөр хариуцлагатай Онцгой байдлын байгууллагын даргын үүрэгт ажлыг төрийн албанд олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой байдлын байгууллагын хөгжил, дэвшлийн төлөө хамтран зүтгэж, нэг баг болж, гар, сэтгэл нийлэн хамтран зүтгэж ирсэн бригадын генерал Г.Ариунбуянд энэхүү хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэн, Монгол Улсынхаа төлөө зүтгэх үйлсэд Тань амжилт хүсье” хэмээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төсвийн орлого оны эхний таван сард 1.3 их наяд төгрөгөөр буурчээ 1 цаг 3 мин Зайн гэрчлэлтийг хуульчлах асуудалд анхаарал хандуулж ажиллана 2 цаг 12 мин 2025 онд улсын хэмжээнд 8702 иргэнд 961.6 га газар өмчлүүлнэ 7 цаг 0 мин Г.Занданшатар “Рио Тинто”-гийн удирдлагуудтай уулзаж, Оюу толгойн асуудлыг цогцоор нь шийдэх байр сууриа илэрхийллээ 7 цаг 2 мин Мбаппе суулгалт өвчний улмаас “Зальцбург”-ийн эсрэг тоглолтод оролцохгүй 7 цаг 3 мин Д.Трамп: “Иран дахин цөмийн хөтөлбөрөө сэргээвэл бид дахин цохилт өгнө” 7 цаг 4 мин Хар тамхины наймаа гэр бүлийн хүрээнд нэвтэрч, Монгол Улс хэрэглэгч орны түвшинд хүрээд байна 7 цаг 6 мин Суурьшлын бүсэд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлнэ үү 7 цаг 11 мин Ой, хээрийн түймрийн тоо 44 хувиар өсөж, 600 мянга гаруй га талбай шатжээ 7 цаг 12 мин Урсгал усанд эрэн хайх, аврах ажиллагааны хамтарсан дадлага сургууль эхэллээ 7 цаг 16 мин Улаанбаатар хотын гэр хорооллыг нарны эрчим хүчид шилжүүлэх төслийг АХБ-тай хамтран хэрэгжүүлнэ 7 цаг 17 мин Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүллээ 7 цаг 18 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут салбарын удирдлагуудтай анхны өргөтгөсөн хурлаа хийлээ 7 цаг 19 мин Мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдогсдын дийлэнх нь залуус байна 7 цаг 20 мин Төсвийн хуулийн нэмэлт, Үндэсний баяр наадмын зохицуулалт зэрэг чухал асуудлуудыг УИХ хэлэлцлээ 7 цаг 21 мин Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо хэзээ болих вэ? 8 цаг 30 мин Монгол Улс жендэрийн тэгш байдлын үзүүлэлтээр 20 байраар урагшлав 10 цаг 55 мин 10-р хороололд “иж бүрэн гудамж” бий болгохоор төлөвлөж байна 10 цаг 55 мин УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар... 10 цаг 56 мин Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад дэвшүүлэв 10 цаг 57 мин
iИх уншсан
“Дэд сайд нэмж, төрийн алба хаагчдыг цөөлнө” гэсэн Засгийн г... Ардад абсурд У.Хүрэлсүхийн реализм Ерөнхий сайдын суудлыг чуулганы хоймроос буулгах нь парламен... Эрүүгийн хуулийг өөрчлөх таван санал: Иргэнээ хамгаалсан зох... С.Ганбаатар гишүүний "олон талт" байдал ба Х.Тэмүүжиний "өмг... Г.Батзориг: Төсвийн хэмнэлт төрийн данхар бүтцийг цомхон бол... Ерөнхий сайд халуун цэгээс “аваараа асааж” ажлаа эхэллээ Х.Мөнхбаяр: Даншиг наадмыг энэ сард хийх шийдвэрт түүхэн үнд... Аятолла Хомэйни - Махмуд Ахмадинежад Манай төр хөрөнгө оруулагчидтай муур, хулгана болж тоглодгоо... Хурууны арьс усанд орохоор үрчийдэг нь бидний эрүүл мэнд, ху... АНУ-д TikTok-ыг хаах хугацааг Трамп дахин хойшлууллаа Замын хөдөлгөөний зөрчлийг хиймэл оюун ухаанаар илрүүлэх тур... Хаалттай Лувр, байрны үнийн өсөлт: Европчууд жуулчлалын эсрэ... Онцгой байдлын байгууллагын түүхт 21 жилийн ой өнөөдөр тохио... “Лос-Анжелес Лейкерс”-ийн шинэ эзэн тодорч байна Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм дээд Хатан... Ерөнхий сайд Г.Занданшатарт Фрийдрих Эбертийн сангийн ерөнхи... Иран, Израилийн хурцадмал нөхцөлд дипломат хэлэлцээр эхлүүлэ... Агаар орчны бохирдлыг бууруулах дэд хороог байгуулахаар холб...
Top