x

Борооны улмаас улсын хэмжээнд 21 байршилд зам эвдэрч, таван хэсэгт нь 5-30 метр сэтэрчээ

Шадар сайд Я.Содбаатар цаг үеийн нөхцөл байдлын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийв.

Баяр наадмын өдрүүдээр ихэнх нутгаар бороо хур ихтэй, зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орсноос Төв, Хөвсгөл, Увс, Сүхбаатар аймгийн зарим сумдад хүн малд багагүй хохирол учирсан байна. Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 110 толгой мал хорогдон, Хөвсгөл аймгийн Мөрөн, Увс аймгийн Улаангом суманд 37 айл өрхийн гэр хашаа байшин үерт автжээ.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны чиглэлийн хатуу хучилттай автозам, Мөрөн Улиастай чиглэлийн авто зам, Элсэн тасархай Хархорин чиглэлийн автозамд эвдрэл үүсч, Увс аймгийн Улаангом сумын Гашууны голын түр гүүр, Түргэн сумын “Түргэн” голын 54 метр бетон гүүр, Бага Түргэний 186 метр төмөр бетон гүүрүүдийн тулгуурын бэхэлгээ, замын далан үерийн усанд тус тус эвдэрч, Бөхмөрөн, Давст, Сагил, Түргэн сумдын чиглэлд тээврийн хэрэгслээр зорчих боломжгүй болсон байна.

Нийт хур борооны улмаас Улсын хэмжээнд 21 газарт автозамд эвдрэл гэмтэл үүссэнээс таван хэсэгт  5-30 метр сэтэрч, 16-д нь 30м-3.5 км хүртэл урт замын далан хурын усанд угаагдсан байна. Зорчих хөдөлгөөн ихтэй таван гүүр эвдэрч, хааснаас нь дөрөв нь Увс аймгийн нутагт, нэг нь Увс-Баян-Өлгийн аймгийн хилийн заагт оршиж байна. Эдгээр эвдрэлийн улмаас нийт 3.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан урьдчилан тооцоо гаргаад байна. Говь-Алтай аймгийн Халиун сумаас Цээл сумын чиглэлийн шилэн кабел гэмтэж, үүрэн холбоо болон цахим сүлжээ тасарсан байна.

Мөн хур бороо орсон эдгээр өдрүүдэд усны ослоор нийслэлд 3,  Төв аймагт 3, Хөвсгөлд 3, Сэлэнгэд 1, Дорнодод 1, Говь-Алтайд 1 нийт 12 иргэн эндсэнээс 3 нь хүүхэд байжээ. Иймд иргэд үер усны аюулаас сэргийлж, үерлэсэн, ус ихтэй голоос хол байхыг анхааруулж байв.

Тарваган тахал гарсан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын орох гарах зорчих хөдөлгөөнийг нээгээгүй, тарваган тахлаар өвдсөн нь тогтоогдсон хоёр иргэний биеийн байдал сайжирчээ. Говь-Алтай аймгийн Төгрөг суманд тарваган тахлын улмаас нэг иргэн нас барж, нэг иргэн хэвтэн эмчлүүлж, нэгдүгээр хавьтлын 14 иргэн тусгаарлагдаж сумаас гарах, орох хөдөлгөөнийг хориглоод байна гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 17 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 37 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 1 цаг 50 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 4 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 7 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 13 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 15 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 17 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 4 цаг 18 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 19 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 38 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 5 цаг 40 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 5 цаг 46 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 5 цаг 55 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 34 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 6 цаг 49 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 25 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 26 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 35 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 38 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top