x

Ж.Батбаясгалан: Иргэд өөрсдийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж, хариуцлагатай амарч зугаалах шаардлагатай байна

Баяр наадмын өдрүүдээр иргэд агаар салхинд гарах, голын эрэг дагуу амарч зугаалах тохиолдол нэмэгддэг. Тэгвэл иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх, заавар зөвлөмжийг өгөх, нөхцөл байдлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, НОБГ-ын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн тэргүүтэй, онцгой байдлын газрын аврах ангийн алба хаагчид шалгаж Туул голын эрэг дагуу ажиллалаа. Энэ жил нийслэлийн хэмжээнд 18 хүн усанд осолдож амь насаа алдсанаас зургаан хүүхэд санамсар болгоомжгүй байдлаас болж амь насаа алдсан тохиолдол гарчээ. Тиймээс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Туул голын эрэг дагуу амарч зугаалж байгаа иргэдэд анхааруулга, сэрэмжлүүлгийг биечлэн өгч ажиллав.

Ж.Батбаясгалан “Баяр наадмын өдрүүд гэлтгүй зуны цагт амралтын өдрүүдээр голын эрэг дагуу амарч зугаалах байдал нэмэгддэг. Энэ үеэр бага насны хүүхдэд тавих хараа хяналт суларч гол усанд эндэх тохиолдол буурахгүй байна. Тиймээс ард иргэддээ үер усны аюулаас урьдчилан сэргийлэх анхааруулга сэрэмжлүүлгийг өгч ажиллах чухал байна. Мөн амарч зугаалахдаа хогоо ил завгай хаях тохиолдлууд их байна. Тиймээс нийслэлчүүд та бүхэн эрсдэл дэргэд бий гэдгийг ухамсарлаж, хариуцлагтай, эерэг хандлагатай зөв сэтгэлтэй амарч зугаалахыг уриалж байна” гэв.

Зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарыг дуустал НОБГ-аас хөдөлгөөнд завьт эргүүлийг тогтмол ажиллуулж байна. Нийслэлийн иргэд голын эрэг дагуу амарч зугаалахдаа зөв боловсон байж архи согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг онцгойлон  анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шилжүүлнэ 1 цаг 37 мин Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон 1 цаг 58 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 2 цаг 10 мин III Филипп хааны ховор алтан зоос 2.8 сая франкаар зарагдав 2 цаг 24 мин Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа 2 цаг 27 мин “Монгол Улсын иргэний андгай” ёслолыг 23 дахь жилдээ зохион байгууллаа 4 цаг 33 мин “Манчестер Сити” Леверкузенээс хожигдож, Аваргуудын лигт анхны ялагдлаа амслаа 4 цаг 35 мин Монгол Улс анхны НҮБ-ын том хуралдаа бэлтгэж байна 4 цаг 38 мин Газын зурвасыг сэргээн босгоход 70 тэрбум ам.доллар шаардлагатай 4 цаг 39 мин Европ, Африк хоёр тивийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээр шийдвэрлэлээ 4 цаг 40 мин Д.Трамп: “Сүүлчийн дайныг дуусгах тохиролцоо дөхөж байна” 5 цаг 58 мин Өмнөд Солонгосын кино од Ли Сүн Жэ таалал төгсжээ 6 цаг 0 мин Төрийн далбааг мандуулах ёслол болов 6 цаг 7 мин Н.Учрал: Аливаа түүхэн өдөр нь тулгамдсан сорилтыг туулах арга замаа олж харах, шинэ түүхийг бүтээхэд оршдог 6 цаг 15 мин Оюу Толгойн ХАР, ЦАГААН тал 6 цаг 55 мин Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн 7 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 12 хэм хүйтэн 7 цаг 45 мин Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан шатар сонирхогчдын УАШТ-ийг 14 дэх удаагаа зохион байгуулна 7 цаг 46 мин Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 101 жилийн ой тохиож байна 7 цаг 56 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 7 цаг 59 мин
iИх уншсан
С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Завсрын сюртүктэй гахай Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top