УОК өнөөдөр 18:30 цагт шуурхай хуралдаж Улаанбаатар, Сэлэнгэ, Дархан-Уулын орох, гарах замын хөдөлгөөнийг өнөөдөр 21:00 цагаас хаах шийдвэр гаргалаа.
ОБЕГ-ын дарга Т.Бадрал: "Европын холбооны улсаас ОХУ-аар дамжин Алтанбулаг боомтоор орж ирсэн олон улсын ачаа тээврийн жолоочоос шинэ коронавирус илэрсэн.
Иймд урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар, Дархан-Уул, Сэлэнгэ аймгуудын орох, гарах чиглэлийн хот хоорондын зорчигч тээвэр болон суудлын галт тэрэгний хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 21-ний 21:00 цагаас эхлэн дөрөвдүгээр сарын 25-ны өглөө 06:00 цаг хүртэл хязгаарлах шийдвэр гаргалаа" гэлээ.
Улсын Онцгой комиссын уг шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр нарийвчилсан журам гаргахыг аймаг, нийслэлийн Онцгой комисст үүрэг болгосон байна.
Хязгаарлалт тогтоосон энэхүү хугацааг цаашид сунгахгүй байх чиглэл барьж байгаа гэж ОБЕГ-ын дарга Т.Бадрал мэдээлэлдээ дурьдсан юм.



