x

Монгол улсад коронавирусийн 34 дэх тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас 14 цагаас шуурхай хэвлэлийн хурал хийв.

Шуурхай мэдээллээр Алтанбулаг боомтоор энэ сарын 18-ны өдөр Монгол улсад орж ирсэн монгол иргэнээс коронавирусийн тохиолдол бүртгэгдсэн байна. 

Тус иргэн нь гэр бүлээрээ ОХУ-аас нэвтэрсэн бөгөөд тээврийн жолооч. Түүнийг тусгаарлаж байсан, мөн тусгаарлалтад байсан эхнэрт нь ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй байгаа аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өмнө нь Алтанбулагийн хилээр иргэдээ оруулах, тусгай үүргийн нислэгээр хүмүүсээ авчрах явцад коронавирусийн тохиолдол зөөвөрлөгдөх эрсдэл байсан. Харин тээврийн жолоочоос коронавирус илэрсэн нь дахин нэг эрсдэл бий болсныг харуулж байна.

Өвчлөл бүртгэгдсэнээс хойш хугацаанд 79 жолоочийг тусгаарлаж, ажиглалт, шинжилгээ хийсэн. Тухайн жолоочтой ойрын хавьтал болсон хяналт, шалгалтын ажилтнуудыг тусгаарлаж, шинжилгээ хийнэ. Гэхдээ тэдгээр ажилтнууд бүгд хамгаалалтын хувцас хэрэгсэлтэй байсныг энд тодотгох нь зүйтэй" гэв.

Шинээр бүртгэгдсэн тохиолдол нь хоёрдугаар сарын 21-нд ОХУ-аар дамжин Унгарын Будапешт хот хүртэл явсан өгүүлэмжтэй аж.

Монгол улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдлууд:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч анхны тохиолдол бүртгэгдсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирус илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн илэрсэн.

  • Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн. 

  • Гуравдугаар сарын 26-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

  • Дөрөвдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

  • Дөрөвдүгээр сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан нэг иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 14-нд ОХУ-аас орж ирж тусгаарлагдаж байсан 13 монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. Нэг нь Дархан-Уул аймагт, 12 нь "Амар" зочид буудалд тусгаарлагдаж байсан. 

  • Дөрөвдүгээр сарын 16-нд ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 19-нд ОХУ-аас ирж тусгаарлалтад байсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 20-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг монгол иргэнээс коронавирус илэрсэн. 

Ингэснээр Монгол улсад илэрсэн шинэ коронавирусийн тохиолдол 34 бүртгэгдэж, үүнээс эдгэсэн 7 тохиолдол байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.78.162)
    Гаднаас өвчин оруулаад бай бусад орон хил гаалиа хаагаад иргэнээ авахаас татгалзаж байхад манай УОКомисс гэж Энхтүвшингээр ахлуулсан ЗГазар ЕСайд Хүрэлсүх тэргүүтэй нөхдүүд Сонгууль дөхөөд Короновирусаар тоглолт хийж өгөөмөр өрөвч сэтгэлтэй Сонгогчидын итгэл олж авах гэсэн жүжгээ ЗОГСОО Дэлхий нийтээр аюулт өвчинтэй амь биеэ хайрлахгүй өвчинийг дарах гэж олон зуун мянган эмч нар нойр хугасалж яаж зогсоох уу гэж байхад гаднаас бид хүнээ авна монголчуудаа авна гэнэ 1 вакцин хийж чадахгүй 1 шир зүү тариур хийж чадахгүй байж одоо байгаа 34 хүнээ эмчилж эдгээгээд явуулахад маргааш нь гадуур юм уу гэр хорионд байгаад халдахгүй гэх баталгаа хэн өгөх юм УОКомисс баталгаа өгөх үү ямар аюултай өвчин гэдгийг УОКомисс ойлгоогүй явж байна маргааш тархахгүй гэх баталгаа байхгүй ЕСайдаа наад өрөвчхөн хүнлэг энэрэнгүй жүжгээ ЗОГСОО
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Diego zumerle (193.176.87.99)
    Зээлийн мөнгө хайж байгаа хүмүүс. Та бол бизнес эрхлэгч, хувийн хөрөнгө оруулагч эсвэл тухайн нөхцөл байдалд яаралтай санхүүжилт хэрэгтэй байгаа хүн юм. Онлайнаар мөнгө зээлэх боломж энд байна. Би танд 10.000€ -ээс 500.000€ ба 200.000.000€ хүртэлх зээлийг санал болгож байна. Энд миний имэйл байна : diegozumerle71@gmail.com Whatsapp дугаар +22965977391
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.9.40.2)
    Хилээ хагааээ
    2020 оны 04 сарын 21 | Хариулах
iШинэ мэдээ
9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гаргажээ 8 цаг 19 мин Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт бий болгохоос сэрэмжлэх хэрэгтэй 8 цаг 29 мин Хуситууд Баб-эль-Мандебийн хоолойг хянаж эхэлжээ 9 цаг 10 мин SocialPay-ийн хэрэглэгчид Super Concert-ийн тасалбарыг хөнгөлөлттэй үнээр аваарай 9 цаг 10 мин Францад галт тэрэг замаасаа гарсны улмаас олон хүн гэмтэж бэртжээ 9 цаг 59 мин "Будапешт их дуулга"-ын эхний өдөр МУГТ Б.Баасанхүү хүрэл, ОУХМ Ө.Бямбасүрэн мөнгөн медаль хүртлээ 10 цаг 15 мин 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Уржигдар 20 цаг 00 мин Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр иржээ Уржигдар 18 цаг 43 мин Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит картаар төлөхөд 5%-ийн буцаан олголттой Уржигдар 18 цаг 33 мин 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асуудлыг хэлэлцлээ Уржигдар 16 цаг 37 мин Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлнэ Уржигдар 12 цаг 40 мин Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацааг оройтуулсан Уржигдар 12 цаг 34 мин Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Уржигдар 12 цаг 28 мин Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хоногийн хугацааг цуцлах санал гаргав Уржигдар 12 цаг 20 мин BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Уржигдар 12 цаг 10 мин Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шалгалт хийжээ Уржигдар 11 цаг 51 мин Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэв Уржигдар 11 цаг 39 мин Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Уржигдар 11 цаг 36 мин Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн эрхийг хасжээ Уржигдар 11 цаг 31 мин Орон сууцны үнэ өсжээ Уржигдар 11 цаг 27 мин
iИх уншсан
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг ший... Монтенегро улсын түүхийн товч 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Хол... Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шн... Ард түмний гэгддэг Тавантолгойн уурхайд бас нэг олигархи оро... Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамт... Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Х.Баасанжаргал: Олон нийтэд таалагдахын тулд улсаа хорлож бо... “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхий... “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро ... Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг за... "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монг... АНУ-Канадын худалдааны маргаан улам даамжирчээ Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн... Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Дэлхийн шатрын 46 дугаар олимпиадад Монголын баг оролцоно Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Монтенегро Улсын Ерөнхийлөгч “Чингис хаан” үндэсний музейд з...
Top