Өнөөдрийн байдлаар ОХУ-д суралцаж буй монгол оюутнуудын дөрөвний нэг гаруй нь сургуулийнхаа захиргаанаас зөвшөөрөл авч, зөвлөмжийн дагуу эх орондоо ирээд байгааг тус улс дахь манай ЭСЯ-наас мэдээллээ.

ОХУ-д нийт 4000 орчим монгол оюутан суралцдагаас 800 нь Москва хотод байдаг байна.
Тус улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдварын 22 мянга гаруй тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд тархалт ойрын хоёр долоо хоногийн хугацаанд оргил үедээ хүрнэ гэж мэргэжилтнүүд үзсэн байна.
Иймд ОХУ-д байгаа иргэдийг “өөрийгөө тусгаарлах” дэглэмийг чанд мөрдөхийг ЭСЯ-наас зөвлөмж гаргаад байгаа.
Эргэн сануулахад, энэ сарын 11-нд ОХУ-аас эх орондоо ирсэн 13 оюутнаас шинэ коронавирусийн халдвар илэрсэн тухай ЭМЯ-наас өчигдөр мэдээлсэн билээ.



