УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-ийн шинжилгээг энэ сарын 10-нд өгсөн бөгөөд хариу нь "сөрөг" буюу халдваргүй гарчээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 6-нд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нартай уулзсан билээ.
“ASB”-гийн төлөөлөгч энэ сарын 2-нд “Аэрофлот”-ын онгоцоор Монголд ирсэн бөгөөд хамт зорчсон Франц иргэнээс "COVID-19" илэрсэн юм. Иймд УИХ-ын дарга Г.Занданшатар "COVID-19"-өөс сэргийлэх зорилгоор шинжилгээ өгчээ.



