УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) суурин төлөөлөгч Сергей Диордица, ХБНГУ-ын “ASB” байгууллагын төслийн зохицуулагч Флориан Хауке нартай энэ сарын 6-ны өдөр уулзсан билээ.
Тэгвэл ХБНГУ-ын ASB байгууллагын баг ДЭМБ-ын уриалгаар Монгол улсад мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөхөөр 6 хүний бүрэлдэхүүнтэй ирсэн мэргэжилтнүүд коронавирус илрээд буй Франц улсын иргэнтэй нэг онгоцонд зорчиж ирсэн нь батлагдажээ.
Энэ талаар ДЭМБ-ын Монгол дахь салбарын мэргэжилтэн О.Ариунтуяатайгаас тодруулав. Тэрээр "ДЭМБ-ийн төлөөлөл Франц улсын иргэнтэй нэг онгоцонд ирсэн нь үнэн. Нэг нь нутаг буцсан. Үлдсэн таван хүн нь ажиглалтын хугацаа үргэлжилж байгаа. Нийт ирсэн зорчигчоос өнөөдөр шинжилгээ авсан. Хариу маргааш гарна" гэлээ.
Эдгээр мэргэлжилтэнгүүдийн төлөөлөл УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзхаас гадна Улаанбаатарт энэ сарын 4-нд ХӨСҮТ зэрэг эрүүл мэндийн байгууллага, түүнчлэн орон нутгаар явж бэлэн байдалтай танилцжээ.
Цуг нэг онгоцонд ирсэн нөхдүүд манай нутгаар иймэрхүү байдалтай явсан байна. Одоо яанаа гайгүй л байгаасай.




