x

Сүх гэдэг хүүхэд байжээ сүүлдээ тэгээд...

Хувийн намтрыг нь өөрөө ч танихгүй болтол нь засаж, эцэстээ худал үнэн нь ялгагдахаа больсон монгол хүн бол Дамдины Сүхбаатар. Эцэг “Цагаан дээлт” Дамдин нь бургас түүж яваад сүх олсноо бэлгэдэн хүүдээ “Сүх” нэрийг хайрласан. Хожим баатар цол хүртсний учир “Сүхбаатар” гэх болсон гэж эхэлдэг домгоос аваад “Сүхбаатар” гэдэг шүтээн ямархан замыг туулаад одоо ямар байдал хүрээ бол..? 

Шүтээн болох зам

Большевикууд улаан хувьсгалаа Монголд үргэлжлүүлэхийн тулд боломж бүрийг алдахгүйг хичээж байлаа. Энэ зорилгодоо Д.Сүхбаатарыг чадмаг ашигласан. Түүнийг 1923.02.20-нд таалал төгссөнөөс зургаан хоногийн дараа оршуулгыг нь большевик агуулгаар дэглэж, Монгол-Европ ёсыг хослуулан гүйцэлдүүлсэн юм. Ингэхдээ 1919 онд нас барсан большевик Я.Свердловын оршуулгын үйл ажиллагааг чадах чинээгээр хуулсан харагддаг. Улаан хувьсгалыг бэлгэдэн авс тэргүүтнийг нь улаан даавуугаар бүтээжээ. Оршуулах ёслол дээр үг хэлсэн Монгол дахь Зөвлөлт Оросын Бүрэн эрхт төлөөлөгч Н.М.Любарский талийгаачийг “Ардын хувьсгалын удирдагч” зэргээр өргөмжилсөн байдаг. Түүний дараа С.Буяннэмэх талийгаач ард түмний эрх ашгаас урваагүй учир Д.Бодоогоос эрс ялгаатай, шилдгүүдийн шилдэг нь гэжээ. Ерөөс энэ оршуулгад хэлэгдсэн үгс урлаг, уран сайханд хувиран өнөөг хүрэхдээ “үнэн” болох ерөөлтэй байлаа. 

Большевик хөрөг

Монголбанкаас 1939 онд гаргасан мөнгөн тэмдэгтэд анх Д.Сүхбаатарын хөргийг залжээ. 1941 оны мөнгөн тэмдэгт 1940 оны Үндсэн хуулиар батлагдсан сүлд мөн Д.Сүхбаатарын хөрөгтэй. Үүнээс хойш 1983 онд хүртэл гарсан дэвсгэртүүд өнгө дизайн бас монгол, кирилл үсэг зэргээрээ ялгагдах боловч нэгтийн дэвсгэртээс бусад дээр Д.Сүхбаатарын хөрөг байлаа. Орос цэрэг цамц өмсөж, саравчтай малгай тавьсан Д.Сүхбаатар баруун мөрөн дээрээ юуны ч юм туузтай энэ зураг. Д.Сүхбаатарын харьцангуй олон гэрэл зургаас чухам яагаад үүнийг сонгосныг тааж ядах юмгүй. Тэрээр энд большевик шиг тэр тусмаа чекисттэй илүү адилхан харагддаг. (Л.Троцкий, Ф.Дзержинский нарын түүхэн болоод уран сайхны дүрүүдийг эргээд нэг саначихаарай) Ардчиллаас хойш зуутаас дооших дэвсгэртэд Д.Сүхбаатарын отог жинстэй хөргийг хэвлэсэн нь давхар баталгаа болох биз. Тэрээр Богд хаант Монгол улсын Зоригт баатар бэйс цолтой тэнгэрт хальсан юм.

Зөвлөлт Сүхбаатар

Хамгийн анх дэлгэцэнд дүрээ мөнхөлсөн түүхэн монгол хүн ч Д.Сүхбаатар. Ерөөс большевикууд түүнийг монголчуудын гүнгэрваанд Ленинтэй хамт залж үзэл сурталдаа ашигласан юм. 1942 онд Зөвлөлтийн А.Зархи, И.Хейфиц, З.Хацревин, Б.Лапин, Монголын Т.Нацагдорж, Б.Дэмбэрэл нар хамтран бүтээсэн уран сайхны киног оросоор “Его зовут Сухэ-Батор”, монголоор “Сүхбаатар” гэдэг. Энэ киноны Сүхбаатарын дүрд Зөвлөлтийн хамаг шагналыг хамсан Л.Н. Свердлин тогложээ. Царай зүсээсээ аваад ааш аяг, намба донжоороо огтоос монгол биш энэ дүр В.И.Ленинтэй уулздаг. Энэ сцен соцреализмд зураг хөрөг, шүлэг найраг, кино зохиолд буугаад зогсохгүй Монголын ХХ зууны хамгийн том түүхэн үйл явдал юм шигээр толгой эргүүлсээр иржээ. Мөн түүнчлэн Ленинд гардуулах бичгээ нуудаг нүхтэй ташуур байсан мэтээр ойлгогдсоор өнөө хүрсэн. Социалист Монголын гурван ч музейд Сүхбаатарын гэх тайлбартай голыг нь нүхэлсэн нэжгээд ташуур байгааг Б.Ринчен илрүүлсэн байдаг. Арван хоёр бүлэг энэ киноны бараг сцен бүхэн нь Зөвлөлтийн түүхчдийн зүтгэлээр түүх болон дэвтэрлэгдэж, судар адил цээжлэгдсэн юм.

Сэрэг дүр

Д.Сүхбаатарыг нас барахад дурсгалын хөшөө босгох зарлиг гарсан байдаг. Өдгөө Батлан хамгаалах яамны хашаанд буй гэрэлт хөшөө буюу чоддин суваргыг “Д.Сүхбаатарын анхны хөшөө” гэж үздэг. Харин 1944 онд МАХН-ын Төв хороо Д.Сүхбаатарын музей байгуулах шийдвэр гаргаж 1946 оны 3-р сарын 1-нд МАН-ын 25 жилийн ойг тохиолдуулан одоогийн Улаанбаатар хотын музейд нээлт хийжээ. Музейд ямархан үзмэр байсан, тэдгээр нь өдгөө хаана явааг мэдэх хүн ховордоо биз ээ. Тэр зундаа Ардын хувьсгалын 25 жилийн ойг тохиолдуулан босгосон Д.Сүхбаатарын морьт хөшөө хүрэлдүүлчихээд хуучин бууриндаа байгаа. Нэрэмжит талбайг нь монгол гэрийн хоймроор төсөөлбөл хөшөөг чанх хойш сарвайлган байрлуулсан ёр бэлгэдэл нь өнөөдөр ч агуулгаа алдаагүй. Зөвлөлтөд бурантаглуулж явсан Монголын заяа өдгөө Оросоос шууд хамааралтайг Д.Сүхбаатарын хөшөө сануулдаг. Энэ хөшөө хэдэн дүүтэй. Яг ижил морьтой нь Сүхбаатар аймгийн Баруун-Уртад байдаг бол Удирдлагын академи, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хоёрт босоо дүрүүд бий. Д.Сүхбаатар мөн л анх сэрэг дүрээ босгуулсан монгол болсныг хэлүүлэлтгүй ойлгосон биз ээ. 

Эхнэрийнхээ энгэрт

Музей, хөшөө хоёроос өмнө бэлэн байсан зүйлсийг Д.Сүхбаатарын нэрэмжит болгох ажил эхэлжээ. 1924 оноос эхлэн большевикууд албан байгууллагуудад Д.Сүхбаатарыг дурсах цуглаан зохиож эхлээд 1930 онд Улсын төв театрын өмнөх талбайд түүний нэрийг зээлдэн өгсөн байна. Төдөлгүй 1934 онд Монголын бүх цэргийн улаан буланг Д.Сүхбаатарын нэрэмжит болгосныг хожим ард олон “Жанжин клуб” хэмээн нэрлэжээ. 1941 оны тавдугаар сарын 16-нд төрийн дээд шагнал Сүхбаатарын одонг бий болгосон. Хожим Д.Сүхбаатарын бэлэвсэн гэргий Н.Янмжаа талийгаач нөхрийнхөө одонгоор шагнуулж зогсохдоо чухам юу бодсныг одоо хэн ч таахаасаа өнгөрөө биз ээ. 1943 онд офицерийн сургууль байгуулснаа мөн л Д.Сүхбаатарын нэрэмжит болгов. Мөн тэр жилээ түүний уугуул нутгийг 1943 онд Сүхбаатар аймаг хэмээв. Үүнээс хойш Д.Сүхбаатарын нэрийг зүүх уралдаан өрнөжээ. Монголын пионерийн байгууллагаас аваад сум нэгдэл, онц сурлагатан оюутны тэтгэлэг ч Сүхбаатарынх байлаа. 1959 онд Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр Сэлэнгэ аймгийн төвийг Сүхбаатар гэж нэрлээд хотын стутастай олгожээ. Ингэснээр Сүхбаатар Монголын хоёр дахь хот болсон бөгөөд урьд автомашины дугаарын үсэг нь аймгийнхаа нэрний илэрхийлэл бус “СБ” байсны учир ийм юм. Үүнтэй зэрэгцээд хөвүүдэд Сүхбаатар нэр өгөх явдал ч дэлгэрсэн байдаг. Далаад оны хөвүүдээс хойш ийм нэртэн ховордсоор байгааг Иргэний бүртгэлийн сайтаас харж болно.

Одоо тэр хэн юм бэ?

Монголчуудын тархинд Сүхбаатараар дамжуулан суулгасан большевикуудын үзэл суртлыг бид халсан ч бие хүнийх нь “үнэн ба түүх”-ийг нь өнөөдөр бүрэн тодруулсан юм алга. Тийм сонирхол ч үгүй бололтой. Харин ч шинэ цагийн хэлбэр дүрсээр баяжуулж хуучин худлыг шинэ үнэн болгоход хөрөнгө мөнгө зарсаар. Өнөөдөр Улаанбаатарын төв талбайг бүхэлд нь харчих. Сүхбаатарын гэрт Чингис дайраад ороод ирсэн юм уу эсвэл үндэсний баатрын байр сууриа булаалгасан Сүхбаатар Чингисийн хормойноос чаргууцалдаад ч байгаа юм уу? Сүх гэдэг хүүхэд байсан сүүлдээ тэгээд баатар болсон, одоо харин яг хэн юм бэ?!?

Д.Батбаяр /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (192.82.64.251)
    тууз зуусэнч гэх шиг нусан буу чинь юугаа ч мэдэхгуй байж том бултрэх юмаа Сэлэмний меревч малаа мэдэж ав одоо болв уу цаашаа хараад цавиндаа хошуугаа хийгээд цагираглаад хэвтэж байхдаа таарсан мал вэ
    2020 оны 03 сарын 04 | Хариулах
  • Зочин (192.82.78.55)
    соц хүүчин түүхээс салах цаг аль хэдийн болсон ман намын новшнууд эргүү монголчуудыг тэнэг хэвээр нь байлгах ашигтай байх үиг байгаа юм
    2020 оны 03 сарын 03 | Хариулах
  • mongol (43.242.242.6)
    чавганц хужаа баабарт огт хамаагүй
    2020 оны 03 сарын 02 | Хариулах
iШинэ мэдээ
Монголбанк бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа 7 цаг 3 мин Хамтран амьдрагчаа хөнөөсөн болон хүн худалдаалсан этгээдүүдэд хорих ял оноолоо 7 цаг 13 мин "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ 7 цаг 16 мин 2026 онд 82.6 мянган ажиллах хүчний эрэлт үүснэ 7 цаг 16 мин Системийн алдаагаар торгуулсан 579 жолоочийн торгуулийг хүчингүй болголоо 7 цаг 17 мин Монгол, БНСУ-ын Эрүүл мэндийн сайд нар хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурлаа 7 цаг 18 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Завхан аймагт ажиллаж, иргэдтэй уулзлаа 7 цаг 19 мин Ерөнхий сайд Г.Занданшатар сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, Фам Туан нарыг хүлээн авч уулзлаа 7 цаг 20 мин Чөлөөт бүсийн газар олголтын зөрчлийг цэгцэлж, эрх зүйн шинэчлэл хийнэ 9 цаг 41 мин Хиймэл оюун ухаан залуусын хөдөлмөр эрхлэлтэд нөлөөлж эхэлснийг судалгаагаар тогтоожээ 9 цаг 50 мин Оюу толгой үйлдвэр ус дахин ашиглалтаа 80%-аас дээш түвшинд тогтмол хадгалж, уул уурхайн салбарт түүчээлж байна 9 цаг 50 мин Байгаль орчны салбарын хүний нөөцийг бэхжүүлэх "Ногоон ирээдүй" хөтөлбөрийг танилцууллаа 9 цаг 54 мин Гуравдугаар сарын 21-ний цаг агаарын урьдчилсан мэдээ 10 цаг 3 мин Улаанбаатар хотын дулааны шугамын засварын ажил тавдугаар сарын 15-нд эхэлнэ 10 цаг 8 мин Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт бүрэн дуусч, бүтээн байгуулалт эхлэхэд бэлэн болов 11 цаг 44 мин Ус, цаг уурын салбарын эрдэм шинжилгээний хурал болж, шинэ технологийн үр дүнг хэлэлцлээ 11 цаг 56 мин Сонгинохайрхан дүүрэгт 80 ортой Хүүхдийн сэргээн засах төвийн барилга угсралт дуусав 11 цаг 56 мин "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна 11 цаг 57 мин Сурагчдад гамшгаас хамгаалах мэдлэг олгох "Боосай карт"-ыг сургуулиудад хүлээлгэн өглөө 12 цаг 2 мин АНУ-ын визийн барьцааны жагсаалтаас Монгол Улсыг гаргах чиглэлд хамтран ажиллана 12 цаг 6 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татсанаар улс төрийн намд хариуцлаг... Бэээжингийн “царай” хувирав: Виз ба сануулга Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Т.Пүрэвжаргал: Арван дээрэлхэлт тутмын найм нь сургуулийн ор... Төрийн ардчилсан тогтолцоонд шилжив Хаданд хавчуулсан халиуны зулзага Фронтын генерал ба индрийн маршал “Everyday cashback” урамшуулалт аянд урьж байна "Баялгийн сангийн өнөөгийн нөхцөл, тулгамдаж буй асуудал" сэ... Монголын анхны хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн Ираны дээд удирдагч Можтаба Хаменеиг Москвад нууцаар эмчилж ... "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... СӨХ-ны "замбараагүй" байдлыг цэгцлэх хуулийн төслийг УИХ-д ө... Дэлхийн банктай хамтран 50 км бохир усны шугамыг ухахгүйгээр... Цахим орчны эрсдэлээс хамгаалах видео хичээлийг сурагчдад үз...
Top