Шинэ төрлийн /COVID-19/ коронавирусийн тархалттай холбоотойгоор Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх зарлиг, шийдвэр гарсан. Мөн улс, хот хоорондын замын хөдөлгөөнийг баярын өдрүүдэд түр хаах шийдвэр гаргаад буй.
Иймээс иргэдийн баярын үеэрх банкны цахим гүйлгээ идэвхжих магадлалтай учир шимтгэлгүй болгох асуудал яригдаж байсан билээ.
Харин Монголбанк "Энэ сарын 24-28-ны хооронд арилжааны банкуудын иргэд хоорондын цахим гүйлгээ шимтгэлгүй хийгдэхээр болсон" гэж мэдээлжээ
Цахим гүйлгээ нь зөвхөн иргэд хоорондын гүйлгээнд хамаарна гэдгийг Монгголбанкнаас анхааруулжээ.



