Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс Улаанбаатараас орох, гарах замын хөдөлгөөнийг сар шинийн өдрүүдэд хаах эсэх асуудлаар хуралдаж байна.
Засгийн газар өчигдөр /2020.02.19/ хуралдаж, хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг хэлэлцээд, бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгах шийдвэр гаргасан.
Засгийн газрын тогтоолтой холбоотойгоор зарим шийдвэрлэх асуудал байгаа тул Онцгой комисс өнөөдөр ийн хаалттай хуралдаж байгаа юм.
Мөн зарим аймгууд сар шинийн өдрүүдээр автомашины орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлаад байгаа. УОК-ын гишүүн, Сайд Н.Энхболд өчигдөр уг асуудлыг ярилцаж байж, шаардлагатай тохиолдолд шийднэ гэсэн юм.
Одоогоор нийт ДОЛООН аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байгаа юм.



