Дархан-Уул аймгийн V цэцэрлэгийн эрхлэгч Д-г ажлаас нь чөлөөлжээ. Энэ талаар тус аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр: “Аймгийн засаг даргын шийдвэрээр V цэцэрлэгийн эрхлэгч Д-г өнгөрсөн долоо хоногт ажлаас нь чөлөөлсөн” гэлээ.
Энэ сарын Дархан-Уул аймгийн Дархан суманд бага насны гурван хүүхэд хэрэглээний халуун ус алдсаны улмаас тогонд цохиулж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Нас барсан хүүхдүүдийн ээж нь Дархан-Уул аймгийн V цэцэрлэгт үйлчлэгчээр ажиллаж байсан юм. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хориглосон байхад тус цэцэрлэгийн захирал нь 50 жилийн ойн арга хэмжээндээ бэлдэхээр багш ажилчдаа цуглуулсан үеэр дээрх харамсалтай хэрэг гарсан юм.
Цэцэрлэгийн эрхлэгч Д харамсалтай хэрэг гарсаны дараа "Хүүхдүүд амарч байгаа үед цэцэрлэгийн ойн ажлыг амжуулъя гэж бодсон юм" хэмээн тайлбарыг өгөөд байсан юм.



