Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж дөнгөж сая дууслаа. Тус хуралдаанаар шинэ коронавирусийн тархалт Монгол Улсын урд хилийн ойролцоо бүс нутгуудад эрчимтэй нэмэгдэж байгаатай холбоотойгоор уламжлалт Цагаан сарын баярыг хориглох эсэх асуудлыг хэлэлцлээ.
Энэ үеээр Шадар сайд Ө.Энхтүвшин "Уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх асуудлыг холбогдох албан тушаалтанд уламжлах нь зүйтэй гэдэг саналыг гаргаж байна. ҮАБЗ-өөс Улсын онцгой комисс шийдвэр гаргах нь зүйтэй гэж тогтсон. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш. Хуулийн боломжоо харж байгаад уг шийдвэрийг Ерөнхийлөгчид танилцуулна." гэсэн юм.
Харин уламжлалт сар шинийн баярыг тэмдэглэх эсэх асуудлаар ҮАБЗ зөвлөмж гаргах юм байна.
Шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор Засгийн газраас Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй, төрийн, нутгийн, албан байгууллагын золголт хийх зэргийг хориод байгаа билээ.
Энэ асуудлаар мөн Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл иргэний хувиар "Цагаан сарыг албан ёсоор цуцлах санал" гаргасан билээ.




Сэтгэгдэл (13)