x

Д.Данзан: Өмнөх онуудын цагаан сарын барилдааныг битүүний өдөр үзүүлбэл сайхан болно

Улсын онцгой комисс хуралдаж Шинэ коронавирусийн халдвартай холбоотой гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон учраас cap шинийн бөхийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргасан билээ. Cap шинийн уламжлалт барилдааны талаар Монголын Үндэсний бөхийн холбооны дэд тэргүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, шинжлэх ухааны доктор Д.Данзантай ярилцлаа.

-Улсын онцгой комисс хуралдаж cap шинийн барилдааныг зохион байгуулахгүй байх шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрийг та хэрхэн харж байна вэ?

-Cap шинийн барилдаан шударга сайхан болдог учраас хүмүүс ихэд хүлээж үздэг. МҮОНРТ, SPS, TB9 гэхчлэн телевизүүдийн архивт өмнөх онуудын cap шинийн барилдааны бичлэгүүд хадгалагдаж байгаа.

Миний бодлоор, өмнөх онуудын cap шинийн шөвгийн дөрөв юм уу, эсвэл найман бөхийн барилдааныг битүүний өдөр цувуулаад үзүүлбэл сайхан болно доо. 1990 оноос хойших барилдаануудыг үзүүлэхэд л хориод жилийн барилдааныг харуулах боломжтой болно.

Жаахан архив ухаад, монтаж хийх л ажил шүү дээ. Цагаан cap болох болоогүй байгаа юм чинь телевиз болгон өөр тайлбартай, өөр найруулгатай бэлдэх хэрэгтэй. Битүүний өдөр бөхөө үзээд дасчихсан ард түмэнд бөхийг нь ингээд л үзүүлчих гарц байна.

Хэрэв энэ санааг хэрэгжүүлбэл бөхчүүдийн өмсгөл, бие галбир, мэх хийж буй байдал, барилдааны ур чадвар гэхчлэн бүх л үзүүлэлтүүдийг хэрхэн өөрчлөгдсөн гэдгийг оноор нь харьцуулж харах боломж бүрдэнэ.

-Үндэсний бөхийн харьцуулсан судалгааны хэвлэмэл бүтээл байдаг уу?

-Ер нь ховор л доо. Өмнөх онуудын цагаан сарын барилдаануудын бичлэгийг үзүүлэхэд үзэгчид өөрсдөө харьцуулалтаа хийнэ.

-Монголчууд битүүний өдрийг бөхгүйгээр төсөөлдөггүй. Бөхчүүд маань ч тэр зуныхаа наадмын өнгийг энэ барилдаанаар үздэг. Тэгэхээр урьдчилан шинжилгээнд хамруулсан чансаа өндөр 64 бөхийг үзэгчгүй барилдуулаад телевизээр үзүүлж болдоггүй юм уу?

-Гол нь “Олон хүн цугларч болохгүй" гэсэн хоригийг зөрчинө. Коронавирус амьсгалын замаар дамждаг учраас эрсдэлийг бий болгоно л доо. Үзэгчгүй л бол үндэсний бөх бөх биш болчихдог байхгүй юу. Үзэгчийнхээ халуун уур амьсгал, уухайн түрлэгт бөхчүүдийн хийморь сүлд нь бадарч явдаг. Үзэгчгүй бол заалны бэлтгэл шиг л юм болно биз.

-Ер нь өнгөрсөн хугацаанд цагаан сарын барилдааныг зохион байгуулж явуулахад янз бүрийн хүндрэл гарч байсан тохиолдол бий юү?

-Ер нь тийм тохиолдол байгаагүй дээ. Бөхийн өргөө байхгүй байхад Спортын төв ордонд барилдаанаа явуулдаг байсан. Хэдийгээр өөрийн ордон биш ч гэсэн төрийн ёслолын ажил зохион байгуулж буй учраас янз бүрийн асуудал байгаагүй.

Зарим жил Яармагийн ордонд барилдуулъя гэсэн яриа гардаг л байсан. Үнэндээ Яармагийн ордон дөрвөлжин барилга учраас зарим талд суусан хүмүүс бөхөөсөө их хол болчихдог. Бөхийн өргөөний барилга дугуй тул үзэгч аль ч талаас нь үзсэн бөхтэйгөө ойрхон. Тийм учраас үзэгч бөхчүүдийн хооронд халуун дотно уур амьсгал үүсдэг юм л даа.

-Сүүлийн жилүүдэд cap шинийн барилдаан нэлээдгүй сунжирдаг болсныг одоогийн мөрдөж буй дүрэмтэй холбож ярих тохиолдол их байдаг. Энэ талаар?

-Анх cap шинийн барилдааныг “Нэгдэлчдийн баяр” нэртэйгээр зохион байгуулан радио, телевизээр дамжуулж байсан. Тэр үед малчдыг малаа хотлуулсан хойно эхэлнэ гээд оройн зургаан цагаас бөх барилдаж эхэлдэг байсан. Тухайн үеийн бөхчүүдийн тоо цөөхөн байсан л даа. Харин сүүлийн үед бөхийн тоо олон болсон.

256 бөх барилдуулж нэг, хоёрын давааг битүүний урьд өдөр явуулаад битүүнд гурвын даваанаас эхлүүлж байсан тохиолдол ч бий. Сүүлийн үед 128 бөх зодоглодог болгоод эхлэх цагийг нь урагшлуулсан. Цагаан cap зөвхөн малчдын баяр байхаа болиод нийт ард түмний баяр болсон шүү дээ.

-Cap шинийн барилдааны хамгийн том онцлог нь юу байдаг вэ?

-Цол олгодоггүй учраас cap шинийн барилдаан шударга болдог. Мөн билгийн тооллын шинэ жил эхэлж байгаа учраас бөхчүүд тэр зуныхаа наадмын өнгийг үздэг. Cap шинийн барилдаанд сайн барилдсан бөхчүүд тухайн жилийнхээ наадамд өнгөтэй сайхан барилддаг уламжлалтай.

-Таны хувьд цагаан сарын хамгийн сайхан дурсамжтай барилдаан хэзээнийх байв?

-Би 1990-ээд оноос барилдаануудын зохион байгуулагчаар ажиллаж эхэлсэн. Үзэгч байхад наадам, цагаан cap болон бусад барилдаануудыг шимтэн үзэж, барилдааны үйл явцыг цээжиндээ тэмдэглэж аваад гэртээ харингуутаа дэвтэртээ бичдэг байсан.

Зохион байгуулаад ажиллахаар хэн сайхан барилдаж, юу болж буйг ажиглахаасаа илүүтэй зохион байгуулалтын ажилдаа л анхаардаг. Тухайн барилдаан ямар болсныг дараа нь бараг мэдэхгүй шахуу үлддэг. Зохион байгуулагчаар ажиллаж буй хүн шаваагаа ханатал таашаал эдэлж чаддаггүй юм билээ. Бага байхдаа цагаан сарын барилдааныг радиогоор сонсдог байсан.

Ж.Мөнхбат, Х.Баянмөнх аваргууд ид гарч ирээд шуугиулж байсан үе л дээ. Тэр хоёрын тухай домог мэт ам дамжсан яриа их сонсогддог байлаа. Тэр үеийн Цагаан сарын барилдаанууд сайхан л байсан. Сүүлд Д.Хадбаатар, С.Цэрэн аваргуудын ид барилдаж байсан үед ч сайхан барилдаанууд болдог байлаа. 

Хамгийн сайхан дурсамжтай хэмээн онцолж яривал Б.Бат-Эрдэнэ аваргын олон дараалсан түрүү онцгой санагддаг. Б.Бат-Эрдэнэ аварга Улсын наадамд найман удаа дараалж түрүүлсэн бөх шүү дээ. Найм дараалсан түрүү гэдэг том тоо л доо. Түүнээс өмнө Улсын наадамд таван удаа дараалж түрүүлсэн хоёр бөх байсан. Б.Бат-Эрдэнэ аварга цагаан сарын барилдаанд 13 түрүүлэхдээ 11-д нь дараалж түрүүлсэн.

Яг тэр үед би барилдааны зохион байгуулагчаар ажиллаж байлаа. Ер нь л тордоггүй байсан л даа. Хүмүүс Б.Бат-Эрдэнэ аваргын сүүлийн барилдаануудыг нь хараад их удаан, мэхгүй барилддаг гэж бодоод байдаг. Өмнө нь тийм байгаагүй. Барьцандаа түрж хүрэнгүүтээ ааглаад л, баталгаатай барьцнаас л барилддаг байсан.

Уг нь 1980, 1990-ээд оны үед хурдан барилддаг, олон мэхтэй байсан. Харин сүүлийн жилүүддээ их хашир болоод барьцаа баталгаатай авч байж барилддаг болсон л доо.

-Хөл хорио тогтоож сургуулиудын үйл ажиллагааг түр зогсоосон тул ойрын өдрүүдэд оюутан, сурагчид гэртээ зурагтаа үзээд л өнжиж байна. Уг нь энэ үеэр телевизүүд спортын контент түлхүү үзүүлбэл хэрэгтэй юм даа?

-Тийм. Спортын контентуудыг түлхүү гаргавал спортод дур сонирхолтой хүмүүс олширно. Үзэгч нь олон болж гэмээнэ спорт хөгждөг. Хуучин барилдаануудыг үзсэн ч дахиад харахад сайхан л байдаг шүү дээ. Сүүлийн үед Бөхийн өргөөнд болж буй барилдаануудад үзэгч цөөхөн болсон. Энэ нь бөхийн холбоонд үүссэн түр зуурын эв түнжин хагарсан асуудалтай холбоотой байх л даа.

-Хэдхэн хоногийн өмнө бөхчүүдийн төлөөлөл хэвлэлийн хурал хийж “Их эе”-ийг хуралдуулахыг шаардсан. Та бөхчүүдийн уг үйлдлийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Бөхчүүд хоорондоо ямар нэгэн эв түнжин хагарсан асуудал байхгүй. Харин удирдлагуудын хороондох асуудал л бий. Гэхдээ энэ асуудал шийдэлд хүрч байна гэж харж байгаа. Нэгэнт энэ маргаан үүсээд удаж буй учраас уг асуудалд бүрмөсөн цэг тавих зорилгоор “Их эе”-ийг хуралдуулахаар болж буй нь сайн хэрэг.

Их л ойрхон хуралдах сураг байсан ч хөл хорио тогтоосон асуудалтай холбоотойгоор уг хурал тодорхойгүй хугацаагаар хойшилж байгаа байх. Учир нь энэ хуралд дүрмээрээ 200 гаруй бөх оролцох ёстой. Тиймээс “Олон хүн цуглуулж болохгүй” гэсэн хоригоо зөрчих болчихно. Бөхчүүдийн хэвлэлийн хурал зарласан асуудалд ер буруу юм байхгүй. Допинг тойрсон асуудлаа бүрмөсөн шийдэх хэрэгтэй.

Хэн нэгэн допингийн асуудлыг нуун далдлаад байна хэмээн хардах эрх хэнд ч бий учраас АТГ-т шалгуулаад бүрмөсөн шийдэх нь хэн хэнийгээ ямар нэгэн байдлаар хардах юм байхгүй амар болно шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө НИТХ-д өргөн барилаа 8 цаг 4 мин “Өгөөмөр” техникийн захын ойролцоо шинэ зам барина 8 цаг 7 мин “Уул уурхайн 7 хоног” маргааш Налайхад эхэлнэ 8 цаг 10 мин ГХЯ: Балба дахь монгол иргэд аюулгүй нөхцөлд байна 8 цаг 12 мин Монголын худалдааны ашиг 1.7 тэрбум ам.долларт хүрчээ 8 цаг 13 мин АНУ-ын тэрбумтнуудын жагсаалтыг Маск дахин тэргүүлэв 9 цаг 43 мин Тарваган тахлын дэгдэлтийн зардлыг Эрүүл мэндийн сайдын багцаас гаргана 9 цаг 44 мин 40 настай Роналду дахин түүх бүтээж, гоолын рекордыг давтав 9 цаг 45 мин “Авто машингүй өдөр”-өөр цахилгаан скүтер, мопед, мотоцикл нэвтрүүлэхгүй 9 цаг 49 мин Азийн цомын аварга А.Болор-Эрдэнэ дэлхийн чансааны 32-т жагсав 10 цаг 5 мин “Япон-Монголын Сасакава” тэтгэлэгт хөтөлбөрийн анхны 100 оюутан батламжаа гардлаа 10 цаг 31 мин Украины дайныг зогсоохын тулд Хятад, Энэтхэгт татвар ногдуулах саналыг Трамп гаргав 10 цаг 33 мин Онцгой байдлын алба хаагчийн онцгой нөхцөлийн нэмэгдлийг 40 хувь болгов 10 цаг 48 мин ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрыг бие даасан алба болгон өргөжүүллээ 11 цаг 33 мин Ливерпүүлд Монголын боксчид хүрэл медалийн төлөө тулалдана 15 цаг 6 мин Монголын энхийг сахиулагчдын хоёрдугаар ээлж Өмнөд Судан руу мордлоо 15 цаг 8 мин Apple компани шинэ iPhone, Apple Watch, AirPods-оо танилцууллаа 15 цаг 10 мин Дорноговьд 300 МВт цахилгаан станц барих ТЭЗҮ-гийн ажил үргэлжилж байна 15 цаг 13 мин Богдхан уулын тэнгэрийг тайх төрийн ёслол маргааш болно 15 цаг 48 мин ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга 16 цаг 1 мин
iИх уншсан
Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 2028 он хүртэл ард түмнийг хайхрах нам байхгүй ШХАБ-ын XXV саммитад Си Жиньпиний хэлсэн үгийн агуулга Н.Туяа: Татварын шинэчлэл ахиад л хөрөнгөлөг цөөнхөд ашигтай... Хятадын түрэлт ба ШХАБ Соломон хааны бөгж Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа... Австралийн Амбан захирагч Саманта Мостин Монголд айлчилж бай... Хангай, Хөвсгөлийн уулсаар нойтон цас орно Булган аймагт хадлангийн гарц бага байна Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо
Top