x

Ц.Ганцэцэг: Тэтгэврийн даатгалын шимтгэлээ сарын 42000 төгрөгөөр тооцож нөхөн төлнө

УИХ-ын чуулганаар 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлнэ. Уг хуулийн талаар НДЕГ-ын Бодлогын хэрэгжилт, судалгааны газрын дарга Ц.Ганцэцэгээс тодрууллаа.

-Ирэх оноос хэрэгжүүлж эхлэх хуулиар малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хэдэн оны тэтгэврийн даатгалын шимтглээ нөхөн төлөх боломжтой вэ?

-15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломжтой. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хэрэгжинэ.

-Тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлснөөр иргэдэд ямар шинэ боломж бүрдэх вэ?

-Тэтгэврийн даатгалын шимтгэл төлснөөр иргэн гурван төрлийн тэтгэвэр авах боломжтой болно. Нэгдүгээрт, өндөр насны тэтгэвэр. Тодруулбал, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчин байсан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчин байсан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой. Хоёрдугаарт, тахир дутуугийн тэтгэвэр буюу өвчин, ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 50 болон түүнээс дээш хувиар алдсан иргэн тэтгэвэр тогтоолгох боломжтой юм. Хуулиар хөдөлмөрийн чадвараа алдахаас өмнөх гурван жил тэтгэврийн даатгалын шимтгэлээ төлсөн байх ёстой. Гуравдугаарт, тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барсан тохиолдолд гэр бүлийн хөдөлмөрийн чадваргүй гишүүд буюу хүүхдүүд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авах боломжтой. Тодруулбал, иргэн нас барахынхаа өмнө 3 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр олгодог юм.

-Иргэн сард хэдэн төгрөгийн шимтгэл төлөх вэ?

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх шимтгэл төлнө. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хороо ирэх онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 420 мянган төгрөг байхаар тогтоосон. Тиймээс иргэн нэг сард 42 мянган төгрөг төлөх юм.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч гэдгийг хэрхэн нотлох вэ?

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж ямар хүнийг хэлэх талаар нарийн зааж өгсөн. Тухайлбал, малчин гэж малынхаа ашиг шимээр жилийн дөрвөн улиралд амьжиргаагаа залгуулдаг иргэнийг хэлнэ. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгч гэж жижиг бизнес эрхэлдэг, татварын албанд бүртгэлтэй хүнийг хэлэх юм. Малчдын хувьд, мал маллаж байсан гэдгийг нотлох үндсэн баримт нь малын тооллогын бүртгэл буюу А данс. Гэтэл малчдын А данс сумынхаа архивт байхгүй тохиолдол олон гардаг. Тиймээс ХНХ-ын сайдын тушаалаар Малчнаар ажилласан жилийг тодорхойлох орон тооны бус зөвлөлийг сум бүрт байгуулсан. Энэ зөвлөл А данс нь олдохгүй байгаа иргэдийн “Малчин” үнэмлэх, баярын бичиг, жуух, “Сайн малчин”-ы батламж зэрэгт нь тулгуурлан малчин гэдгийг нь нотлох юм.

Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн мэдээлэл Татварын ерөнхий газарт бий. ТЕГ-аас энэ хуульд зориулан тусгай мэдээллийн сан үүсгэх ч боломжтой гэсэн. Тиймээс хувиараа хөдөлмөр эрхлэгчийг татвар төлсөн байдлаар нь тодорхойлох юм. Уг асуудлыг Засгийн газрын батлах журмын төсөлд тусгаж байгаа.

-Хуульд хэдэн иргэн хамрагдах боломжтой талаар судалгаа гаргасан уу?

-Улсын хэмжээнд тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн байна. Энэ хүмүүс хамрагдах боломжтой.

-Хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг бүрэн хангасан уу?

-Тэтгэврийн даатгал нөхөн төлөх журмыг Засгийн газар батална. Одоогоор журмын төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ сард багтаан батлах юм. Энэ журмаар нийгмийн даатгал нөхөн төлөхөд бүрдүүлэх материалын жагсаалтаас эхлээд бүх харилцааг нарийн зохицуулах юм. Мөн НДЕГ тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх өргөдлийн маягтыг батална. Журмыг баталсан даруйдаа холбогдох төрийн байгууллагуудын цахим хуудсаар дамжуулж, нийтэд мэдээлэх болно.

-Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалын шимтгэлээ идэвхтэй төлдөг үү?

-Нийгмийн даатгал нь албан журмын болон сайн дурын гэсэн хоёр төрөлтэй. Малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгчийг сайн дурын даатгалд хамруулдаг. Улсын хэмжээнд 170 мянган хүн сайн дурын даатгалд даатгуулснаас 45 мянга нь малчин.

-Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр иргэдэд ямар боломж бий болдог вэ?

-Нийгмийн даатгал төлснөөр зөвхөн тэтгэвэр тогтоолгодог гэх ойлголт бий. Гэхдээ Нийгмийн даатгал үндсэн таван төрөлтэй. Үүнээс дээр дурдсан өндөр насны болон үйлдвэрлэлийн ослын даатгалыг 418 мянга гаруй иргэн сар бүр авч байна. Тэтгэмжийн даатгалд даатгуулснаар хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах юм. Өвчин тусаад удаа дараа эмнэлэгт хэвтсэн бол шимтгэл төлсөн хугацаагаар нь тооцоод 66-132 өдрийн тэтгэмж авах боломжтой. Мөн жирэмсний амралтын тэтгэмж авна. Жирэмсэн байх үед хоёр сар, амаржсаны дараа хоёр сарын тэтгэмж авна. Тухайлбал, сарын 500 мянган төгрөгийн цалинтай хүн дөрвөн сарын цалингийнхаа 70 хувь буюу 1.4 сая төгрөгийн хоёр хувааж авах юм. Ирэх оноос жирэмсэн эхийн тэтгэмжийг 100 хувь олгодог болно. Ингэснээр 500 мянган төгрөгийн цалинтай эмэгтэй жирэмсэний тэтгэмжид нийт 2 сая төгрөг авна гэсэн үг. Түүнчлэн жирэмсний амралттай байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлсэн тохиолдолд тэтгэмжээ авах боломжтой болж байгаа. Мөн нас барсан тохиолдолд ар гэрийнхэн нь нэг сая төгрөгийн оршуулгын тэтгэмж авах боломжтой юм. Үүнээс гадна үйлдвэрлэлийн ослын тэтгэмж гэж бий. Малчин мал хариулж байгаад мориноосоо унах, өвлийн хүйтэнд гар, хөлөө хөлдөөх үед сумынхаа орон тооны бус зөвлөлөөр үйлдвэрлэлийн осолд орсныг тодорхойлуулаад тэтгэмж авна. Нарантуул зах дээр бараа зардаг иргэн барааныхаа тэргийг түрж яваад хальтирч гэмтсэн тохиолдолд мөн л дүүргийнхээ зөвлөлд хандаж, тодорхойлолт гаргуулан тэтгэмж авах боломжтой.

montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зээ (202.179.26.216)
    АН нөхөн төлүүлэхдээ тухайн жилийнхэр нь төлүүлсэн, МАН харин өнөөдрийн хэмжээгээр төлүүлэх нь. 1 жилийн 504000 төгрөг. 10 н жил гэвэл 5 сая гараад алга болох нь ээ.
    2019 оны 12 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 4 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 5 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 8 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 9 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 10 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 2 цаг 23 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 2 цаг 24 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 2 цаг 25 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 2 цаг 26 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 2 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 2 цаг 29 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 2 цаг 30 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 3 цаг 58 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 4 цаг 36 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 4 цаг 37 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 4 цаг 38 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 4 цаг 39 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 4 цаг 41 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 4 цаг 59 мин Г.Батзориг: Эдийн засагт төрийн оролцоо 50 хувьтай байхад хувийн хэвшил бизнес хийх боломж улам хумигдана 5 цаг 48 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүр... Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургий... Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хура...
Top