x

Өнөөдрөөс эхлэн "Сайжруулсан түлш"-ийг зөвхөн картаар борлуулна

Нийслэлийн онцгой комиссын 13 дугаар хурал өчигдөр боллоо. Хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний нөөцлөлт, борлуулалт, түгээлтийн байдал, түүхий нүүрсэнд хяналт тавьж буй ажлуудын талаар  хэлэлцлээ. 

Хуралдааны эхэнд "Сайн карт"-ын борлуулалт, түгээлтийн нэгдсэн систем, картын хэрэглээний талаар нийслэлийн Мэдээлэл, технологийн газрын дарга О.Чинзориг мэдээлэл хийв. Тэрээр “Төвийн зургаан дүүрэгт 206,251 карт тараагдсан. Үүнээс 13,247 картыг бүртгэлжүүлж, 74,104 карт бүртгэлгүй байна. Аравдугаар сарын байдлаар 49,406 иргэн картаар худалдан авалт хийсэн бол энэ сарын 28-ны байдлаар 106,031 иргэн худалдан авалт хийжээ.

Мөн аравдугаар сард 7 тонн түлш картаар борлуулсан бол энэ сард 25.8 тонн түлш борлуулсан дүн мэдээ гарсан. Цаашид дүүргүүдийн Засаг дарга нар “Тавантолгой түлш” компанийнхан хамтран бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж дуусгах шаардлагатай байна” гэлээ.

Хотын захирагч С.Амарсайхан “72 цагийн дотор картын бүртгэлийг хийж дуусгах, НМТГ, НОБГ, НМХГ болон төвийн зургаан дүүргийн Засаг дарга, хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар хамтран борлуулалтын цэгүүдэд ажиллаж арга зүйн мэдээлэл зөвлөгөө өгөх, хэрэглээ нийлүүлэлтийг хангаж ажиллах”-ыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.

Сайжруулсан шахмал түлшний тээвэрлэлтийн талаарх мэдээллийг нийслэлийн Засаг даргын Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч С.Отгонсүх танилцуулав. Тэрээр “Өнөөдрийн байдлаар 396 цэг дээр 200 гаруй тээврийн хэрэгслээр хүргэлт хийж байна.

Хүйтний эрч чангарч байгаа учраас борлуулалтын цэг бүрийг 20 тонноос багагүй нөөцтэй байлгах шаардлагатай. Тиймээс Энканто болон Амгалан дулааны станцын нөөцөөс дундын цэгүүдэд тарааж баймаар байна. "Тавантолгой түлш" компани тээвэрлэлт нийлүүлэлт дээр тооцоо нийлэх ажил удаашралтай байна. Энэ тал дээр яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэлээ. "Тавантолгой түлш" компанийн зүгээс уг асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа, борлуулагч нарын цалин урамшууллыг олгоход асуудал тулгараагүй гэв.

Түүхий нүүрсний хэрэглээнд хяналт шалгалт хийж буй талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун танилцуулсан. “Нийслэл рүү нэвтрэх шалган нэвтрүүлэх 8 товчоо, Улаанбаатар хотын 154 хороо, Таван толгой түлш компанийн ажлын байранд 24 цагаар  мэргэжлийн хяналтын байгууллагын 113, ЦЕГ-ын 43, нийслэлийн Онцгой байдлын 18 нийт 179 албан хаагч бүхий бие бүрэлдэхүүн байнгын хяналт хийж байна” гэлээ.

Энэ оны 5 дугаар сарын 15-наас хойш Эмээлт, Баруун туруун, Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоо, Гачуурт, Гүнтийн даваа, Хонхор, Морингийн даваа, Өлзийт-2 гэх хяналтын цэгээр нийт 3542.6 тн түүхий нүүрсийг тээвэрлэж байсан иргэн аж ахуйн нэгжийг илрүүлж холбогдох арга хэмжээ авчээ.

Мөн улсын байцаагчийн актаар 184.8 тн түүхий нүүрсийг хураан Амгалан дулааны станцид хүлээлгэн өгчээ. Шалган нэвтрүүлэх товчоо болон хяналтын цэгүүдэд гарч байгаа ихэнх зөрчил нь Улаанбаатар хотоос хөдөө орон нутаг руу сайжруулсан түлш тээвэрлэх, түүхийн нүүрсийг их бага хэмжээгээр нууж хот руу оруулахыг завдах аж. Өнөөдрийн байдлаар төвийн зургаан дүүргийн 30 хорооны 64 байршилд 91.8 тонн түүхий нүүрс хэрэглэж байсныг илрүүлж, 19.2 сая төгрөгийн мөнгөн торгуулийн арга хэмжээ авчээ.

Хурлардааны үеээр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн нийслэлийн хэмжээнд онцгой дэглэм тогтоож өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажиллаж байгаа энэ үед дүүрэг хороодын Засаг дарга нар хариуцлагатай ажиллах хэрэгтэйг сануулаад дүүрэг бүр шуурхай штаб байгуулж ажиллахыг хүслээ.

Хотын захирагч С.Амарсайхан “Онцгой комиссын хуралдаанд оролцдоггүй дүүргийн Засаг дарга нарт хатуу арга хэмжээ авна” хэмээгээд “Бүртгэлгүй картыг идэвхжүүлэх ажлыг эрчимжүүлж 12 дугаар сарын 01-нээс эхлэн сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулалт хийхгүй байх, Тавантолгой түлш компани төлбөр тооцоо, түгээгч, борлуулагчдын цалин хөлсийг тухай бүрт өгөх, дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нар түүхий нүүрсний хяналтыг сайжруулах, хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, тайланг долоо хоног бүр танилцуулж байх” зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгөв. 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 2 цаг 51 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 3 цаг 4 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 3 цаг 5 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 3 цаг 8 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 3 цаг 9 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 3 цаг 10 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 5 цаг 23 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 5 цаг 24 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 5 цаг 25 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 5 цаг 27 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 5 цаг 28 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 5 цаг 29 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 5 цаг 30 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 6 цаг 58 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 7 цаг 36 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 7 цаг 37 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 7 цаг 38 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 7 цаг 40 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 7 цаг 41 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 7 цаг 59 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга... Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинж...
Top