x

Байт харваа: ОУХМ Б.Отгонболд "Токио -2020" олимпын эрхээ авлаа

Тайландын Бангкок хотноо арваннэгдүгээр сарын 22-28-ны хооронд Байт харваан Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тус тэмцээнээс олимпийн эрх олгодог билээ.

Тэгвэл дөнгөж сая эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОУХМ Баатархуягийн Отгонболд “Токио-2020” олимпийн наадамд оролцох эрхээ авлаа.

Тэрбээр урьдчилсан харваанд 649 оноогоор гуравдугаарт бичигдэж, эхний харваанд гоц мөргөсөн бөгөөд хасагдах харваанд Саудын Арабын харваач Абдалелах Биналиг 6:4-өөр ялсан. Харин 1/8-ийн харваанд Тайландын харваач Танапат Патайраттай 5:5 -аар тэнцэж, нэмэлт сумаар ялалт байгуулж, шөвгийн наймд шалгарсан юм.

Шөвгийн наймд манай харваач Вьетнамын Ду Ан Чутай цэц сорьж, мөн л 5:5-аар тэнцэж, нэмэлт сум харваж 5:6 оноогоор хожигдлоо.

Азийн аварга шалгаруулах тэмцээнээс гурван улс олимпын эрх авах боломжтой бөгөөд нэг улсад нэг эрх олгодог аж. 

Харин 1/4-ийн хагас шигшээд Ираны хоёр, Вьетнамын хоёр харваач шалгарсан тул нэг улсаас нэг тамирчинд эрх олгох журмын дагуу шөвгийн наймд шалгарсан харваачдаас манай тамирчин тавдугаар байрт орж, ийнхүү эрхээ авлаа.

Монголын байт харваачид “Мюнхен-1972” Олимпийн наадмаас эхлэн олимпод оролцсон бөгөөд 1976, 1980, 1988, 1992, 1996, 2012, 2016 оны олимпод цэц сорьж байсан. 2018 оны Азийн наадам, 2019 оны Дэлхийн АШТ гээд Олимпийн эрх олгосон тэмцээнээс манайхан эрхээ авч чадаагүй байсан ч ийнхүү эрхээ авч чадлаа.

Одоо манай шигшээ багийн тамирчдад ирэх оны гуравдугаар сард болох сүүлчийн эрх олгох "Берлины цом" тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй, холимог багийн төрлөөр эрх авах боломжтой юм. 

Ц.Туяа

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 2 цаг 50 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 3 цаг 3 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 3 цаг 4 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 3 цаг 7 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 3 цаг 7 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 3 цаг 9 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 5 цаг 22 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 5 цаг 23 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 5 цаг 24 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 5 цаг 25 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 5 цаг 27 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 5 цаг 28 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 5 цаг 29 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 6 цаг 57 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 7 цаг 35 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 7 цаг 36 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 7 цаг 37 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 7 цаг 38 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 7 цаг 39 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 7 цаг 58 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга... Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинж...
Top