x

Хотын захирагч "Ид шидийн орон" төслийг дэмжихээ амлалаа

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан өнгөрсөн амралтын өдөр "Лантуун дохио" ТББ-ын хэрэгжүүлж буй "Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зочилжээ. 

"Лантуун дохио" ТББ 2012 онд байгуулагдсанаасаа хойш нийгэмд тустай, тэр дундаа хүүхэд багачууд рүү чиглэсэн үйл ажиллагааг тасралтгүй явуулж иржээ. Анх “Ид шидийн уут” аяныг санаачлан хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг өгдөг байсан аж. Харин нэг удаа бэлэг өгөөд гарах биш, хүчирхийлэлд өртсөн, хүнд нөхцөлтэй үлдэж буй хүүхдүүдэд арай өөр бодитойгоор туслахаар шийдэн хүчирхийлэл үйлдэгдэж буй хамгийн хүнд нөхцөлтэй газрыг судлан Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Баянхошуунд “Ид шидийн орон-1” төслийг 2017 онд хэрэгжүүлжээ.

Харин энэ онд Баянзүрх дүүргийн Улиастайн шинэ эцэст “Ид шидийн орон-2” төслөө хэрэгжүүлэн одоогийн байдлаар барилгын ажлын явц 80 хувьтай явж байгаа, цаашид ч хийх зүйл их байна хэмээн "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан хэлсэн юм. 

Тэрээр “Хотын дарга гэнэт манай “Ид шидийн орон-2”-оор зочилсонд их баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд олон нийтийн хандив тусламж, нийгмийн хариуцлагаа ухамсарласан хувийн хэвшлийн байгуулагууд, тухайлбал “Инержи ресурс”, “Дашваанжил-газ”, “Deutsche Welle” олон байгууллагууд дэмжлэг үзүүлсэн. Мөн гадаадад суугаа монголчуудаас хандив ирүүлсний дээр Увс аймгийн нэгэн эмээ бидэнд 5 шуудай боорцог бэлтгэж явуулсан нь маш их урам өгсөн. Тийнхүү зургаан сарын дотор нэг тэрбум 21 сая төгрөг цугларч 2 байшинд 14 байгууламжийг олон нийтийн оролцоо тусламж дэмжлэгээр богино хугацаанд барьж байгууллаа. Мөн манай сайн дурын ажилтнууд, оюутнууд, эцэг эхчүүд фэйсбүүкээр мэдээлэл сонсоод ямар ч цалин хөлсгүйгээр, хариу нэхэлгүйгээр бидэнд туслаж ажилласан. Одоо ч мөн ажилласаар л байна” гэлээ.

Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан "Энэ сайхан арга хэмжээнд 200 гаруй залуучууд сэтгэлээрээ, ямар нэгэн болзолгүйгээр оролцсон байна. Би нийслэлийн Засаг даргын хувьд өөрт хуулиар олгогдсон эрх үүргийнхээ хүрээнд төвийн үйл ажиллагааг цаашид дэмжиж ажиллана. Залуучууд итгэл сэтгэлээ нэгтгэж ажиллаж чадвал ямар том зүйлийг бүтээж чаддагийн жишээг та бүхэн харуулжээ.

Монголын ирээдүй болсон хүүхэд багачууд руу хандсан, тэдэнд хөрөнгө оруулалт хийсэн гэгээлэг, бүтээлч, оюунлаг, сайхан ажил болжээ. Хүүхдүүдийн нэрийн өмнөөс та бүхэнд  залууст талархаж байгаагаа илэрхийлье” хэмээсэн юм.

"Ид шидийн орон-2" хүүхэд хамгаалал хөгжлийн төвд зөвхөн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд хамрагдаад зогсохгүй дүүргийн бүхий л хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж ая тухтай орчинд ном унших, сургалт дугуйланд хамрагдах, олон төрлийн тоглоомоор тоглох гэх зэрэг бүхий л таатай орчин нэг дор бүрджээ.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 2 цаг 53 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 3 цаг 6 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 3 цаг 7 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 3 цаг 10 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 3 цаг 10 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 3 цаг 12 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 5 цаг 25 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 5 цаг 26 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 5 цаг 27 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 5 цаг 28 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 5 цаг 30 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 5 цаг 30 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 5 цаг 32 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 7 цаг 0 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 7 цаг 38 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 7 цаг 38 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 7 цаг 40 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 7 цаг 41 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 7 цаг 42 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 8 цаг 1 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга... Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинж...
Top