Их Эзэн Чингис хааны мэндэлсний 857 жилий ой, Монгол бахархлын өдөр болон Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Улс тунхагласны 95 жилийн ойн баярын өдөрт зориулсан шигшмэл 128 хүчит бөхийн барилдаан боллоо.
Барилдаанд Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Н.Баярбаатар түрүүлж, улсын начин Б.Орхонбаяр үзүүрлэв.
Улсын аварга, арслангуудаар манлайлуулсан өндөр чансаатай, шигшмэл 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт Улсын аварга Н.Батсуурь болон улсын харцага О.Хангай нар шалгарч үлдсэн боловч шинэхэн начингуудад өвдөг шороодлоо.
Монгол бахархлын өдрийн барилдааны үзүүр түрүү булаалдсан Сэлэнгэ нутгийн хоёр бөх энэ жилийн Сэлэнгэ аймгийн наадамд үзүүр, түрүүд үлдсэн бөгөөд улсын баяр наадмаар нэг өдөр Монгол Улсын начин цол хүртсэн билээ.



