x

Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзав

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, цаашид хамтарч хэрэгжүүлэх боломжтой төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцов. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Улаанбаатар хот нь дагуул хотууд байгуулах ажлыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрүүдээ боловсруулж, хот төлөвлөлт, зам тээвэр, орон сууц зэрэг дэд бүтцийг хөгжүүлэх тал дээр анхааран ажиллаж байна. Бид хот төлөвлөлт, дагуул хот байгуулах Мастер төлөвлөгөөний хүрээнд хоёр, гурван байршлыг сонгон авч төсөл хөтөлбөрөө боловсруулж байна” хэмээлээ.

“Бид танай хотын төлөвлөлтийн төсөл хөтөлбөрүүд боловсруулан хэрэгжүүлж буй баг хамт олонтой туршлага солилцож, хамтран ажиллахад бэлэн байна” гэдгээ уулзалтын үеэр Солонгосын орон сууц корпорацийн ерөнхийлөгч Ким Сэ Юн хотын Захирагчид илэрхийлж байв.

Нийслэлийн орон сууцны корпораци болон Солонгосын орон сууцны корпораци нь 2016 оноос хойш орон сууцны эрэлт нийлүүлэлтийн судалгаа боловсруулах, орон сууцны бодлогын хүрээнд мэргэжилтэн солилцон туршлага судлах, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр дэх Баянголын амны түрээсийн орон сууцны төсөл хэрэгжүүлэх зэрэг олон чиглэлд хамтарч ажилласан байна.

Уулзалтад Нийслэлийн Засаг даргын зөвлөх М.Мэнд-Очир, НЗДТГ-ын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Чинзориг, Төсөл, хөтөлбөрийн хяналт, зохицуулалтын хэлтсийн дарга Б.Пүрэвжав, Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал С.Дорждэрэм, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн хэлтсийн захирал Чой Чил Мүн, Улаанбаатар дахь төслийн хөгжлийн дарга Ли Сан Ёоб тэргүүтэй холбогдох албаны хүмүүс байлцав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 2 цаг 49 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 3 цаг 2 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 3 цаг 3 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 3 цаг 6 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 3 цаг 7 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 3 цаг 8 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 5 цаг 21 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 5 цаг 22 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 5 цаг 23 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 5 цаг 25 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 5 цаг 26 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 5 цаг 27 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 5 цаг 28 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 6 цаг 56 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 7 цаг 34 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 7 цаг 35 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 7 цаг 36 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 7 цаг 38 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 7 цаг 39 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 7 цаг 57 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга... Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст хяналт шинж...
Top