x

"Багануур, Налайхын дулааны станц доголдох эрсдэлтэй байна"

Улсын онцгой комиссийн өнөөдөр хуралдаж, өвөлжилтийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ үеэр нийслэлийн өвөлжилтийн  нөхцөл байдал, агаарын бохирдлыг бууруулахаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан мэдээлэл хийв.  

С.Амарсайхан:

"Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр нийт 16 чиглэлд үүрэг даалгавар өгч, 1311 арга хэмжээ зохион байгуулж, 2019-2020 онд өвөлжилтийн бэлтгэл хангах ажил өнгөрсөн оныхоос 1.1 хувиар илүү буюу 97,8 хувиар хангагдсан байна. Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим ААН, сургууль, цэцэрлэг, эмнэлэг гэх мэт нийт 42 байгууллагад өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулж ажиллалаа.

8-20 хоногийн нүүрсний нөөцтэй байна. Шаардлагатай нөөцийг бүрдүүлж байгаа. Хоёр дүүрэгт дулааны станцын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүсээд байна. Нэгдүгээрт Багануур ДЦС сэлбэг хэрэгсэл, нүүрс түрэгч, трактор эвдэрсэн учраас 500 гаруй сая төгрөгийн засвар хийх шаардлагатай байна гэж үзсэн. Түүхий нүүрс Улаанбаатар руу оруулахыг хориглосонтой холбоотойгоор Шивээ-Овоогоос автомашинаар нүүрсээ зөөж байгаагаас хүндрэл нэмэгдэж, зардал өссөн. Налайхын ДЦС-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд Хонхорын станцад эсвэл Батлан хамгаалахын яамны цэргийн зориулалтын зай талбайг ашиглах эсвэл Хонхор өртөөнд буулгах зайлшгүй шаардлага байна. Өнөөдрийн байдлаар Налайх дүүрэг хоёр хоногийн нөөцтэй байна.

Нийслэлд зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ, засварыг ажлуудыг 17 аж ахуйн нэгж гүйцэтгэж байна. 2427 тонн давс бодис нөөцөд байна. Нэмж 1000 тонн давст бодис бүрдүүлэх ажлыг зохион байгуулж байна. Ундны усны аюулгүй байдлыг хангах, хөлдөж зогсохоос сэргийлэн зарим ажлыг хийж байна. Холбоос зарим шугамыг угсрах, засаж сэлбэх ажлыг хийж байна. Мөн таван сургуулийн инженерийн шугам сүлжээг 170 гаруй сая төгрөгөөр засч сайжруулсан. Инженерийн шугам сүлжээнд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэх ажлыг эхлүүлж 80 хувийн гүйцэтгэлтэй байна. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд шуурхай арга хэмжээ авч төвлөрсөн дулаанд холбосон ажлууд хийгдэж байгаа.

Сайжруулсан түлшний хэрэглээ, галлагааны аюулгүй байдлыг хангахаар нийслэлд 60 уурын зуухыг төвлөрсөн дулаанд холбосон. Тусгай зөвшөөрөлтэй 400 хэрэглэгчийг цахилгаан хангамжид холбосон. 1740 халаалтын зуухыг сайжруулсан түлшээр, 2226 ААН-ийн 507 халаалтын зууханд утаа шүүгч, 248 зууханд цахилгаан халаалтад шилжүүлж нийт 78,3 мянган тонн түүхий нүүрсний бодит хэрэглээг таслан зогсоож агаарын чанарыг сайжруулах ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж байна. Сайжруулсан түлшний хэрэглээний зөвлөгөөг давхардсан тоогоор 324 мянга 849 айл өрхөд мэдээлэл хүргэсэн нь 98 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн харилцаа холбооны сүлжээг ашиглан зөвлөгөө мэдээллийн чанартай 7504600 багц мессеж илгээсэн. Угаарын хий мэдрэгчийг суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.Хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 98, сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотоос гадагш гаргаж нэвтрүүлсэн 16 зөрчил, өдөр тутмын хяналт шалгалтаар түүхий нүүрс хэрэглэсэн 166, түүхий нүүрс борлуулсан хоёр бусад утаа үүсгэгч эд зүйлс шатаасан зургаан зөрчлийг илрүүлж 106.2 тонн түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад төвлөрүүлээд байна.

Сайжруулсан түлшний эрэлт, нийлүүлэлт, түгээлт, борлуулалт, нөөцлөлтийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор Хан-Уул дүүргийн 10, Сонгинохайрхан дүүргийн нэг, хоёр, Чингэлтэй дүүргийн 19, Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороодод нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар сайжруулсан түлш нөөцлөх зориулалт бүхий тус бүр 1000 тонноос доошгүй багтаамжтай таван агуулах барьж, ашиглалтад оруулсан. Найман хангамжийн бааз, 37 дундын цэг ажиллаж байна. Борлуулалтын цэгүүдийг 19 бүсэд хувааж тээвэрлэлтийн аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулан өдөрт давхардсан тоогоор 90-130 рейс хийж 25 кг нэг тонны савлагаатайгаар 1300-1700 тонн шахмал түлшийг бөөний болон жижиглэнгийн цэгүүдэд 363 цэгт борлуулалт жижиглэнгээр хийгдэж байна.Энэ долоо хоногоос эхлэн явуулын борлуулалтын цэгийг 2020 оны дөрөвдүгээр сарын 1 хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна. Өрхүүдийн 60 хувь нь бөөнөөр, 29 хувь нь сараар 13 хувь нь  долоо хоногийн хэрэглээндээ жижиглэнгээр худалдан авдаг гэсэн судалгаа байна.

Одоогоор 140 гаруй мянган тонн түлшийг нийлүүлээд байгаа бол хүйтний улиралд нийт 600 мянган тонныг зарцуулахаар тооцоотой. Шахмал түлшнээс авсан 31 дээжийг дотоодын тав, гаднын дөрвөн лабораторид шинжлүүлэхэд  ямар нэг хортой нөлөө гараагүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 4 цаг 24 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 4 цаг 37 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 4 цаг 38 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 4 цаг 41 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 4 цаг 42 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 4 цаг 43 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 6 цаг 56 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 6 цаг 57 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 6 цаг 58 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 7 цаг 0 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 7 цаг 1 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 7 цаг 2 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 7 цаг 3 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 8 цаг 31 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 9 цаг 9 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 9 цаг 10 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 9 цаг 11 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 9 цаг 13 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 9 цаг 14 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 9 цаг 32 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга...
Top