x

Нийт нутгийн 60 гаруй хувь зудын эрсдэлтэй байна

Улсын Онцгой комиссын хуралдаан өнөөдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл сонсч, Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин үүрэг даалгавар өглөө. 

"НИЙТ НУТГИЙН 55 ОРЧИМ ХУВЬД ТОГТВОРТОЙ ЦАСАН БҮРХҮҮЛ ТОГТООД БАЙНА"

Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин:

-“Арваннэгдүгээр сарын дунд арав хоногоос нэлээд огцом хүйтэрч хэд хэдэн удаа цас орж, өнөөдрийн байдлаар нийт нутгийн 55 орчим хувьд тогтвортой цасан бүрхүүл тогтоод байна.  

Харин арваннэгдүгээр сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл нийт нутгийн 30 гаруй хувьд их (нэн их 7%, их 27%), 30 гаруй хувьд (34%) нь дунд зэрэг эрсдэлтэй гарсан байна.

Үүнээс Увсын Завхан, Малчин, Ховдын Булган, Мөст, Говь-Алтайн Халиун, Тонхил, Төгрөг, Завханы Эрдэнэхайрхан, Архангайн Өлзийт, Өгийнуур, Цэцэрлэг, Булганы Орхон, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Рашаант, Төвийн Баяндэлгэр, Хэнтийн Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Баянхутаг, Мөрөн, Сүхбаатарын Эрдэнэцагаан, Түмэнцогт, Мөнххаан, Баяндэлгэр, Дундговийн Сайнцагаан сумдын ихэнх нутгаар нэн их эрсдэлтэй гарсан байна” гэв.

"НИЙСЛЭЛД САЙЖРУУЛСАН ТҮЛШИЙГ НИЙЛҮҮЛЭХ ТЭЭВЭРЛЭХ, ИРГЭДЭД ХҮРГЭХ АСУУДАЛ ГОЛ АЖИЛ БОЛООД БАЙНА"

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “2019-2020 онд нийслэлд нийт 1,311 ажил төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс одоогийн байдлаар 97.8 хувьтай байна. Үүнийг 2018 оны мөн үетэй харьцуулбал 1.1 хувиар өссөн үзүүлэлт юм. Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэлийн хангахад анхаарч байгаа гол асуудал нь сайжруулсан түлшийг нийлүүлэх тээвэрлэх, иргэдэд хүргэх асуудал юм. Үүнээс гадна шаардлагатай хяналтуудыг тавих хэрэгтэй учраас энэхүү ажлыг нийслэлийн хэмжээнд ажил хариуцсан байгууллагуудын оролцоотойгоор бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэв.

Харин Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар “Улсын Онцгой комиссын даргын 2019 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 4 дүгээр тушаалаар байгуулагдсан “Шуурхай бүлэг” Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгуудад ажиллалаа. Энэ үеэр өргөтгөсөн хуралдааныг Булган аймгийн Рашаант сумын Иргэний танхимд УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Шуурхай бүлгийн гишүүд, Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн Засаг дарга нар болон дээрх аймгуудын 30 сумын Засаг дарга нарыг оролцуулан зохион байгуулсан.

Өргөтгөсөн хуралдаанаар тухайн аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малыг хөөж туухгүй байх, малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын өөрсдийнх нь үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ байгуулах, малчид, иргэдэд төрийн үйлчилгээг саадгүй хүргэх чиглэлээр үүрэг, даалгаврыг өглөө” хэмээн мэдээлсэн юм.

Мэдээллийн дараа Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өглөө.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нарт:

  • Аймаг, сумдад отор нүүдэл хийж буй малчдаас малын хөлийн татвар, хураамж авахгүй байх, малчдын хүлээх үүрэг хариуцлагыг чангатгаж, отроор өвөлжих малчин нэг бүртэй гэрээ хийж ажиллах талаар сум, багийн Засаг дарга нарт үүрэг өгч ажиллах;
     
  • Өвөлжилт хүндэрч болзошгүй зарим аймагт хаагдсан зам, давааг нээх, айл, өрхийг нүүлгэн шилжүүлэх, отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэх;
     
  • Цаг агаарын аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор малчдыг хашаа, саравчиндаа хаалт хийх, малыг ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, шуурганд төөрөх, малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдлээс хамгаалах ажлыг зохион байгуулах;

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаанд:

  • Махны экспортыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх;
     
  • Улсын тусгай хэрэгцээнд шинээр отрын бүс нутаг бий болгох асуудлыг судлаж, Засгийн газарт  танилцуулах;
     
  • Аймаг, сум бүрт бэлчээрийн даац багтаамжид тохирсон мал сүргийг өсгөж үржүүлэх, эр, сувиа, үржлийн бус малыг эдийн засгийн эргэлтэнд оруулахад анхаарч ажиллах;

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Н.Цагаанхүү нарт:

  • Бэлчээрийн хортон мэрэгч амьтад, үлийн цагаан оготныг устгах ажлыг жил бүрийн 3, 4 дүгээр сард багтаан чанартай зохион байгуулж, орон нутгийн удирдлагуудтай хамтарч ажиллах;  

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд:

  • Байнгын цасанд хаагддаг зам, давааг нээх хүн хүч, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангуулж, гамшгийн үед нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах;    
     
  • “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн нүүрсний хангамжийг тогтвортой болгох зорилгоор галт тэргээр тээвэрлэж буй нүүрсийг Хонхор өртөөн дээр буулган, зөөвөрлөх асуудлыг шийдвэрлэх;   
     
  • Цаг агаарын онц аюулт үзэгдлийн улмаас авто замын нөхцөл байдал хүндэрч,  хальтиргаа гулгаа үүссэн үед хот хоорондын болон орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээнд онцгой анхаарч, зорчигчдын аюулгүй байдал, техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан жолоочийг үйлчилгээнд гаргах;

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнд:

  • “Налайхын дулааны станц” ТӨХК-ийн 2019-2020 оны өвлийн их ачааллыг давах нүүрсний нөөцийг бүрдүүлж, станцын найдвартай ажиллагааг хангаж ажиллах;

Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт:

  • Өвөлжилт хүндэрч, малчдын отор нүүдэл эрс нэмэгдэж байгаа аймгуудад нэн шаардлагатай байгаа өвс, тэжээл, бусад хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах асуудлыг яаралтай шийдвэрлэх;  

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд:

  • Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын Эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай байгаа шуурхай албаны автомашиныг олгох, эм, эмнэлгийн хэрэгслээр хангах асуудлыг шийдвэрлэх;

Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Д.Түмэндэмбэрэлд:

  • Өвөлжилт хүндэрсний улмаас хорогдсон малын сэг, зэмийг устгах, ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээг тухай бүр зохион байгуулж, шаардлагатай эм, бодисоор хангаж, мэргэжлийн байгууллагуудтай хамтарч ажиллах;
     
  • Мал сүргийг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мал эмнэлгийн хяналтын постын үйл ажиллагааг чангатгах; 

Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаад:

  • Отроор яваа малчдын судалгааг өөрсдийн шугамаар гаргаж, малчид, иргэдэд нийгмийн халамжийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах;

Улсын онцгой комиссын орлогч дарга,ОБЕГ-ын дарга,хошууч генерал Т.Бадралд:

  • Улсын онцгой комиссын Шуурхай бүлгийн хийсэн эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан өвөлжилт хүндэрч байгаа орон нутагт өвс, тэжээлийг цаг алдалгүй шилжүүлэн байршуулах ажлыг зохион байгуулах;

Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амарт:

  • Үлийн цагаан оготно ихээр тархсаны улмаас мал сүрэг бэлчээрлэх газаргүй болж, Дундговь, Өвөрхангай, Төв аймгийн зарим суманд өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч, малчид отор нүүдэл ихээр хийж байна.  Отор нүүдлийн асуудлаас шалтгаалж Архангай, Булган, Төв аймгуудын өвөлжилт хүндэрч эхэлсэн.

Иймд дээрх аймгуудын малчдад нэн шаардлагатай байгаа  өвс, тэжээлийг улсын нөөцөөс олгох, төрийн үйлчилгээг хүргэх боломжгүй байгаа төрийн байгууллагуудад шинээр шуурхай албаны машин олгох, бусад яаралтай асуудлуудыг нэгтгэн Засгийн газрын хуралдаанаар оруулж хэлэлцэн шийдвэрлүүлэхийг  тус тус үүрэг болголоо.

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 4 цаг 25 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 4 цаг 38 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 4 цаг 39 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 4 цаг 42 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 4 цаг 43 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 4 цаг 44 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 6 цаг 57 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 6 цаг 58 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 6 цаг 59 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 7 цаг 1 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 7 цаг 2 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 7 цаг 3 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 7 цаг 4 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 8 цаг 32 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 9 цаг 10 мин Монгол, Тажикистан хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр ярилцав 9 цаг 11 мин Тай По дүүргийн аймшигт гал түймэрт холбогдуулан гурван удирдлагыг баривчлав 9 цаг 13 мин Гвиней-Бисау улсад цэргийн эргэлт гарч, Ерөнхийлөгч Эмбалог түлхэн унагав 9 цаг 14 мин Канберрад Монголын түүхт ойд зориулсан хүндэтгэлийн хүлээн авалт болов 9 цаг 15 мин Голомт банк Самурай бондыг Япон улсын хөрөнгийн зах зээлд амжилттай гаргалаа 9 цаг 33 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх... Монголд гэрлэлтийн тоо эрс буурч, харин салалт өссөн судалга...
Top