Өнөөдөр болох зарим үйл явдлын товыг хүргэж байна.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны байранд:
11:00 цагаас ЭМЯ, БСШУСЯ, НЗДТГ, ЦЕГ, JCI байгууллагын удирдлага тамхины хор хөнөөлийг бууруулах “Хор баяртай” төслийн санамж бичигт гарын үсэг зурна.
Blue Sky зочид буудалд:
11:00 цагаас АН-ын Шинэчлэлийн залуус, аймаг дүүргийн АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
ШӨХТГ-аас байранд:
11:00 цагаас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын дүнгээ танилцуулна.
Үндэсний мэдээллийн төвд:
11:00 цагт ХҮН-аас Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Монгол туургатан төв холбоо”-ноос “Улсын төв музейд хууль бусаар халдаж байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
Корпорэйт конвеншн центрт:
12:00 цагаас Монгол Улсад орчин цагийн шинжлэх ухаан хөгжсөний 98 жилийн ой, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн баярын ёслол болно.
Үндэсний номын санд:
14:00 цагаас “Монголын төрт ёсон ба бичиг соёлын өв” үзэсгэлэнгийн нээлт болно.
Нийслэлийн Засаг даргийн тамгийн газар:
14:00 цагаас НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.



