Монголбанкнаас мэдээлснээр ипотекийн 8 хувийн зээлд зориулан энэ онд /2019 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар/ 340.3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 4,905 зээлдэгчдэд олгосон байна.
Үүнээс 155.2 тэрбум төгрөгийг Монголбанкны эх үүсвэрээс, 89.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын эх үүсвэрээс олгосон бол банкууд өөрийн эх үүсвэрээс 95.2 тэрбум төгрөгөөр ипотекийн 8 хувийн зээлийг санхүүжүүлжээ.
Мөн он дуустал дахин 76 тэрбум төгрөгийн санхүүжилтийг орон сууцны зээлд зориулан олгоно гэсэн байна.




Сэтгэгдэл (1)