x

Монголбанк: Сандрах хэрэггүй, төгрөгийн ханш унахгүй

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг танилцуулах үеэр Монголбанкны удирдлагууд Саарал жагсаалттай холбоотойгоор байр сууриа илэрхийллээ. 

Хяналтад орж байгаа улсуудтай ФАТФ-ын гишүүн улсууд харилцаагаа өөрчлөхгүй

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн:

-“ФАТФ-ын хяналт манай улсад 2017 оноос хойш эхэлсэн. Өнөөдөр гэнэт ороод сандраад байх асуудал биш. Монгол Улсын валютын нөөц одоогийн байдлаар 4 тэрбум ам.долларт хүрчихсэн, улсын төсөв 2019 онд алдагдалгүй гарахаар байна. Мөн энэ оны эхний хагасаар худалдааны тэнцэл, төлбөрийн тэнцэл ашигтай гарсан тул төгрөгийн ханш унах нөхцөл байдал үүсгэхгүй, эдийн засагт дарамт учруулахгүй болохыг хэлмээр байна. 

Түүнчлэн хяналтад орж байгаа улсуудтай ФАТФ-ын гишүүн улсууд харилцаагаа хэвийн байлгана гэж мэдэгдэлд нь бичигдсэн байгаа. Дахин хэлье хяналттай холбоотойгоор гадагшаа гүйлгээ хийгдэхээ болино, валютын урсгал байхгүй болно гэх мэт хоосон хийрхэлд автаж, сандрах хэрэггүй” гэв.

ЭДИЙН ЗАСАГ САЙН БАЙГАА ЭНЭ ҮЕД ВАЛЮТЫН БАГА ЗЭРЭГ САВЛАГАА ҮҮССЭН НЬ  ХҮМҮҮСИЙН ДУНДАХ ШУУГИАНААС ҮҮДЭЛТЭЙ

 

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа:

-"Төлбөрийн тэнцэл хүндрэлтэй байгаа цагт саарал жагсаалт хүндээр тусдаг. Харин манай улсын хувьд гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл алдагдалгүй, экспортын орлого сайн буюу эдийн засаг өсөлттэй явж байгаа тул гайгүй гэсэн үг. Гэхдээ бид цаашид тайвшрахгүйгээр засаж сайжруулах зүйлсээ хурдан хугацаанд засах л хэрэгтэй.

Ард иргэдийн хувьд дутуу, буруу мэдээлэлтэй байж, сандрах асуудал битгий гаргаасай гэж хүсэж байна. Эдийн засаг сайн байгаа энэ үед валютын бага зэрэг савлагаа үүссэн нь  хүмүүсийн дундах шуугианаас үүдэлтэй. Хэрвээ бүгд улс орны эдийн засагт санаа тавьж, анхаарч байгаа бол мэдээлэлд ул суурьтай хандахыг хүсэж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Altaa (150.129.142.189)
    Teneg hun huurch bgaa yum shig yarih yumaa, ard tumen hudlaa tsuuraad $ osson bolj taarah uu? Ovoo yumtai gar bn shdee.
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
  • buulgaach novshoo tegeed. ene hed honogt usuud hichneen tugrug aldsanii chi medehvv amisgaa mini. buulgaarai novshoo (202.126.88.33)
    buulgaach
    2019 оны 10 сарын 22 | Хариулах
iШинэ мэдээ
Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь 19 цаг 50 мин Олон талт хамтын ажиллагаа жигд хэмнэлээр урагшилж байна 22 цаг 53 мин Д.Лүндээжанцан: 1945 оны Чөлөөлөх дайнтай холбоогүй нэг ч монгол хүн байхгүй 23 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан 23 цаг 8 мин Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж багасав Уржигдар 13 цаг 40 мин Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцов Уржигдар 13 цаг 18 мин Нийслэлд 1150 ажилтан гудамж талбайг цэвэрлэж, ариутгал хийж байна Уржигдар 13 цаг 17 мин Монгол, Солонгосын хамтын ажиллагаа эрдэс баялгийн салбарт өргөжиж байна Уржигдар 13 цаг 07 мин Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хийж байна Уржигдар 13 цаг 04 мин Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгдлээ Уржигдар 13 цаг 01 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв Уржигдар 11 цаг 47 мин Аврагчид Хабаровск хотод хамтарсан дадлага сургуульд оролцлоо Уржигдар 11 цаг 43 мин ДЭЛХИЙН ДЭГ ЖУРАМ: Эрх мэдэл бол сэтгэл татах ханьцашгүй хүч Уржигдар 10 цаг 36 мин Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд, намын дарга болох хувилбар МАН-д яригдаж байна Уржигдар 09 цаг 58 мин Японы Тоёакэ хот ухаалаг утасны хэрэглээг өдөрт хоёр цаг болгож хязгаарлана Уржигдар 09 цаг 23 мин Эрдэмтдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагыг онцлов Уржигдар 09 цаг 22 мин Өнөөдөр болох үйл явдлын тойм Уржигдар 09 цаг 21 мин Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарт Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан бараалхлаа. Уржигдар 09 цаг 19 мин Израил хэлэлцээ эхлүүлэх чиглэл өгсөн ч хатуу нөхцөлөө давтав Уржигдар 09 цаг 18 мин Нийслэлд үерийн эрсдэлээс сэргийлж 24 цагаар ажиллав Уржигдар 09 цаг 17 мин
iИх уншсан
-Дундчууд! Чи хаана вэ? П.Наранбаяр: Багшийн ачааллыг бууруулж, амьдралд нь хүрэлцэх... Эрчим хүчний салбар тойрсон “бирдийн” наадаан Хавчигдсан дундаж давхаргыг хайн бэдэрсэн нь Трампын Путинд хийсэн утасны дуудлага европын лидерүүдийн ан... Ослын шалтгаан хурд хэтрүүлэлт, замын муу нөхцөл байдалтай х... Г.Занданшатар Ерөнхийлөгчид нэр дэвшиж, У.Хүрэлсүх Ерөнхий с... Тариалангийн бүс нутгуудад ХХААХҮЯ хяналт, шалгалтын ажил хи... Эдийн засгийг энгийнээр Монголын хөрөнгийн бирж Б.Дөлгөөний сонгуулийн штаб уу? Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тэгш, сон... Монгол, Уругвайн хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр сана... Америк-Европын худалдааны гэрээ: Эмийн татвар 15 хувь болж б... Пакистанд аадар борооны улмаас амиа алдсан хүний тоо 706-д х... “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль Налайхад болж, шилдгүүд... Британи гольфчингийн $910 мянгын хожилд ялаа тус болжээ Nike-ийг үндэслэгч Фил Найт хорт хавдрын эсрэг тэмцэлд $2 тэ... Нүүрс тээвэрлэлтийн хамтын ажиллагаанд шинэ тохиролцоо хийгд... Израил Газа хот руу дахин дайралт эхлүүлэв Swatch Хятадад бойкот гаргасан сурталчилгааныхаа төлөө уучла...
Top