x

Нийслэлд түүхий нүүрс оруулахгүйн тулд цагдаагийн бие бүрэлдэхүүнийг нэмжээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ. Тэрээр,

Ц.Ганзориг:

-“Засгийн газрын хуралдаанаас Ноён уулыг дархан цаазат газар болгох тогтоолын төслийг хэлэлцэн дэмжлээ. Энэ тогтоолыг УИХ-аас эцэслэн баталбал Ноён уулын байгалийн нөөц болон дурсгалт газрын хилийн заагийг тогтоон дархан цаазат газраар авна. Мөн Ноён уулын дархан цаазат газрын менежментийг хариуцах байгууллага болон зардлын асуудлыг ирэх оны төсөвт тусгуулан шийднэ.

Ноён ууланд нийт 12 тусгай зөвшөөрөл олгогдсон байснаас “Сентеррагоулд монголия” компанийн ашиглалтын дөрвөн лицензийг цуцалсан. Бусад гурван аж ахуйн нэгжийн найман тусгай зөвшөөрлийн тухайд бүрдүүлсэн материал болон хууль зөрчсөн асуудал байна гэж үзээд БОАЖ-ийн сайдын зүгээс ЦЕГ-ын дарга болон Шадар сайдаар ахлуулсан Хайгуулын болон ашиглалтын лецинзийг шалгах ажлын хэсэгт албан тоот илгээсэн байгаа.

Мөн Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон Монголын эзэнт гүрний үеийн олдворуудыг авран хамгаалахад хөрөнгө гаргах ёстой гэж Засгийн газраас үзсэнийг дэмжин баталлаа. Археологийн олдвор, булш бунхан тонох явдал жилд 800-1,000 орчим бүртгэгддэг болсон байна. Тэрнийхээ төлөө 200 мянган төгрөгөөр торгуульдаг, ял шийтгэлтгүй өнгөрдөг байдалтай тэмцэх ёстой гэж Засгийн газар үзэн эхний ээлжинд хөрөнгө гаргаж байна. Ингэснээр Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулнаас олдсон олдворуудыг аварч, хамгаалах цаашлаад тэнд байгаа 100 гаруй булшинд малтлага хийх, ШУА-ийн хүрээлэнгийнхэн болон АНУ-ын Монгол судлалын төвтэй хамтран хэрэгжүүлж буй төслийг цааш нь үргэлжлүүлэх санхүүжилтын асуудлыг шийдэж байгаа юм. 

2012 оноос хойш тус газарт малтлага хийж, 100 гаруй булшийг хууль бусаар ухсан, метал илрүүлэгчээр сэндийчсэн явдал гарсан учраас энэ оны арваннэгдүгээр сараас өмнө тэдгээр булшийг авран хамгаалахын тулд санхүү мөнгийг нь шийднэ гэж байгаа юм. 

Түүнчлэн 2020 оны төсвийг Засгийн газар  гурав дахь удаагаа хэлэлцэж байна. Хэлэлцэн шийдвэрлэсний дараа Сангийн сайд хэвлэлийнхэнтэй уулзаж, мэдээлэл өгөх болно.     

Энэ жилээс экологийн цагдаа гэдэг шинэ бие бүрэлдэхүүн бий болж байгаа. Түүхий нүүрс хотод оруулахгүйгээр шахмал түлш хэрэглэхтэй холбоотойгоор нийслэлд гэхэд 50-60 цагдаа нэмэлтээр ажиллана. Нийтдээ 11 аймгийн 140 орчим суманд 160 орчим цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэгдэнэ. Үүнтэй холбоотойгоор 220 хүний цалин, унаа техникийн зэрэг зардал нэмэгдэж байгаа. Үүнийг ирэх оны төсөвт нэмж тусгана. Ингэснээр байгаль орчны эсрэг гэмт хэргийг таслан зогсоох, хуулийн хариуцлага хүлээлгэх бүтэц бий болно гэж Засгийн газар үзсэн" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өнөөдрийн онцлох үйл явдлууд 3 мин Монгол Улс санхүүгийн хяналтын тогтолцоогоо сайжруулж, ФАТФ-ын дахин үнэлгээнд бэлтгэж байна 6 мин УИХ-ийн өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 17 мин Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цасан шуурга шуурч хүйтний эрч чангарна 22 мин ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 12 цаг 22 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 12 цаг 48 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 13 цаг 11 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 14 цаг 42 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 17 цаг 0 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 17 цаг 35 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 17 цаг 48 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 17 цаг 49 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 17 цаг 52 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 17 цаг 53 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 17 цаг 54 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 20 цаг 7 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 20 цаг 8 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 20 цаг 9 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 20 цаг 10 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 20 цаг 12 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top