Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, Чингис хааны музей байгуулах шийдвэрийг Засгийн газраас 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан байна. Шийдвэрийн дагуу музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгажээ.
БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг наймдугаар сарын 29-нд зарласан бөгөөд санхүүжилтийг Засгийн газрын нөөц сангаас гаргах юм байна.
Тендерт оролцох ААН-үүдийн материалыг энэ сарын 30-ны өдрийн 10.30 цагаас авч дуусах ба гадаадын хуулийн этгээдийг оролцуулахгүй гэсэн байна. Бүрдүүлэх баримт бичиг, тавигдах шаардлагыг https://www.tender.gov.mn/mn/invitation/detail/1565929513717 хуудсаас татаж авна уу.



