x

Завшиж сурсан Дамжингийн Бат-Эрдэнэ, биш ээ Батмөнх

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Бат-Эрдэнэ гэж хүн бий. Угтаа бол Д.Батмөнх л дөө.

Д.Батмөнх яагаад Д.Бат-Эрдэнэ болчихсон түүх намтрыг эхлээд товчхон дурьдах нь зүйтэй болов уу.

Түүнийг 2009 онд Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг болох Нийслэлийн авто замын газрын даргын албыг хашиж байхад Авлигатай тэмцэх газраас төсвийн хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулсан эрүүгийн хэрэгт шалгасан байдаг. Эрүүгийн хэргийг шалгах явцдаа Дамжингийн Батмөнх нь нэрээ Дамжингийн Бат-Эрдэнэ болгосон буюу иргэний хуурамч бичиг баримттайг тогтоосноор барахгүй Хөдөө аж ахуйн их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг дүүргэсэн гэх ажил, мэргэжлийн диплом нь хуурамч болохыг тогтоон Авлигын эсрэг хуульд заасны дагуу хариуцлага тооцох албан бичгийг 2009 ондоо тухайн үед хотын дарга байсан Г.Мөнхбаярт хүргүүлж байсан. Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан хууль хэрэгжүүлэх удаа дараагийн шаардлагын дагуу хотын дарга асаны авсан арга хэмжээ нь Д.Бат-Эрдэнийг, биш ээ Д.Батмөнхийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргасан явдал.

Дашрамд дурьдахад хотын дарга асан Г.Мөнхбаяр, эдүгээгийн Их Хурлын гишүүн, өмнө нь Чингэлтэй дүүргийн Засаг дарга байсан Д.Ганболд энэ гурвын хэтэвч, сонирхол нэгтэй гэж олон хүн хэлдэг юм билээ.

Хүний нэрээр амьдарч, хуурамч дипломаар төрийн албаны удирдах албан тушаал хашиж байсан нь илэрсэн ч тэрбээр түүнээсээ хойш нэрээ зөв болгож зассангүй, зээлдсэн хэвээр. Хуурамч дипломаа ч жинхэлсэнгүй, төрийн албанд ажилласаар.

Нийслэлийн автозамын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөнийхөө дараахан нийслэлийн зам засвар, арчлалтын “Аз зам” төрийн өмчит компанийн захирлаар очсон ч бас л хэл ам таталсан. 200 гаруй сая төгрөгийг хувийн сонирхлын үүднээс өндөр хүүтэйгээр компаниудад олгосон гэх зэргээр наанаа батлагдаагүй ч цаанаа баттай гэх мэдээллүүд хэвлэлийн хуудсаар гарсан.

Энэ хүнд холбогдох эдгээр асуудлууд бүгд шийдвэрлэгдээгүй нь тун гайхмаар явдал биш гэж үү. Дорвитой шийдвэрлэхийн оронд түүнийг нам нь улам л дэвшүүлдэг нь эрх бүхий албан тушаалтнуудтайгаа ашиг сонирхол нэгтэйг харуулж байгаа бус уу.

Харамсалтай нь тэр дэвших тоолондоо төрөөс, төсвөөс сурамгай завшигч болж суралцсаар байгаа гэхэд хилсдүүлсэн, бас гүтгэсэн болохгүй.

Эдүгээ Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаар ажиллаж байгаа түүнийг төсвийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулсан асуудлаар шалгуулахаар иргэдийн төлөөлөгчид нь Авлигатай тэмцэх газарт хандсан ч уг газраас хууль зөрчиж, дүүрэгт хохирол учруулаагүй гэж үзжээ.

Авлигатай тэмцэх газрын эл шийдвэрт Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчид нь тун их гайхаж байна. 

Чингэлтэй дүүргийн удирдлагад өмнө байсан болон одоо байгаа хэсэг бүлэг хүмүүс ашиг сонирхол нэгдэж, бусад төрийн албан хаагчдаа өмчилж авдаг, уруу татаж эгнээндээ элсүүлдэг, үүнийхээ үр дүнд хуулийн цоорхойг ашиглаж, төрөөс завшин, тэр хүрээллээ улам зузаатгаж, оршин тогтнох баталгаа олж авч байна хэмээн халаглаж суугаа юм.

Анх дүүргийн Иргэдийн төлөөөгчдийн хурлын төлөөлөгчдийг хоолонд урин арьсан цүнх зэрэг бэлэг сэлтээр уруу татаж, /угтаа зарим хүмүүс нь сайн дураараа уруу татагдсан хэрэг/ эгнээндээ элсүүлснээр энэ дөрвөн жилд тэд хуулийн цоорхойг ашиглан завших үйл ажиллагаагаа идэвхжүүлсээр явна.  Төсвийн тухай шинэ хуулийн дагуу төсвийн ерөнхийлөн захирагч нь тухайн Иргэдийн хурлын дарга болсон нь сурсан зангаараа төрөөс завших боломжийг зарим хүмүүст олгочихжээ, Ерөнхий сайд аа.  

Дүүргийн төсвийн мөнгөнөөс машин авч уначихаад, энэ үйлдлээ “Адилхан нэг нам байж та нарт тайлбарлахгүй, та нар мэдээд байх шаардлагагүй” гэж төлөөлөгчдөдөө томордог, өрөөндөө засвар хийх, тавилга, төхөөрөмж худалдаж авах зэргээр өчнөөн сая төгрөгийн зардал гаргасныхаа дараа тухайн ажилдаа тендер зарладаг гээд энэ хүний дураар дургисан үйлдэл жижиг гэлтгүй зузаарсаар байна.

Тендер зарлалгүйгээр төсвөөс гаргаж засвар хийлгүүлсэн мөнгө нь 49 сая төгрөг. Төсвийн мөнгийг захиран зарцуулахдаа нэг төгрөг ч байсан Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар оруулж хэлэлцүүлж байж, захиран зарцуулах хуультай учраас төлөөлөгчид нь шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан байдаг. Харамсалтай нь тус газрын байцаагчид яаж шалгахаараа “Хууль зөрчөөгүй” гэж шийдвэрлэснийг төлөөлөгчид мөн л гайхаж байна.

Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлагууд энэ мэт хувийн сонирхлоор албан тушаал хашдаг хүмүүсийг өөгшүүлсээр байвал энэ нийгэмд шударга ёс тогтохгүй. Илүү эрх мэдэлтэй нь түүнийгээ ашиглаж хувийн хөрөнгөө л зузаалсаар, жирийн иргэд улам сөхөрсөөр байх болно.

Авлигатай тэмцэх газрын шинэ удирдлага үүнд эрх биш анхаарал хандуулж, авлигаас урьдчилан сэргийлэх ажилдаа ахиц гаргана гэж найдаж байна.

Төрийн хөрөнгөнд энэ мэт цаг ямагт хувийн сонирхлоор гар дүрж байдаг түүнийг хувь эрх ашигтаа нийцүүлэн төрийн мөнгийг зарцуулсан гэж дүгнэхээс өөр аргагүй ээ, Ерөнхий сайд аа.

Түүнийг мэддэг хүмүүс, Чингэлтэй дүүргийн нутаг, Дэнжийн 1000-д байдаг “Эрдэнэсуврага” хэмээх үйлчилгээний төв, халуун усны газраа жилээс жилд сурсан зангаараа төрөөс завшсан  хөрөнгөөрөө тордож, хавь ойрын сургуулийн  газрыг ч хүртэл эзэмшилдээ авчихаад байгааг хэлж, гайхаж халаглахаас өөр шидгүй л сууцгаах юм.

Ийм тогтолцоонд Д.Бат-Эрдэнэ шиг хүмүүс, биш ээ Д.Батмөнх шиг хүмүүс намын мянга мянган гишүүдийн өмнөөс төрийн албанд очиж, ашиг сонирхлын зөрчил гаргаснаас болж төрийн албаны нэр хүнд олон нийтийн дунд унаж байгаатай цаашид эвлэрээд л суух уу, МАН-ын дарга аа?

Дашрамд дурьдахад дүүдээ нэрээ завшуулсан ах Д.Бат-Эрдэнэ нь Увс аймагтаа ажиллаж, амьдарч байна.  Улсын бүртгэл дээр хоёр хүн нэг нэр, нэг регистрийн дугаараар явдаг уу, эсвэл хоорондоо нэрээ, иргэний мэдээллээ бүгдийг нь солилцсон уу… Төрийн албанд, тэр тусмаа төсөв захиран зарцуулах эрх мэдэлтэй удирдах албан тушаалд энэ мэт бүх зүйлийг завшиж сурсан, хуулийн цоорхой сэлтийг ашиглаж сурсан хүмүүс ажилласаар байх уу.

Ийм шударга бус зүйлийг засаж залруулах, арга хэмжээ авах тогтолцоо байхгүйд үнэхээр харамсаж байна, Монгол Улсын Ерөнхий сайд аа. Таны уриалаад байдаг хариуцлага тооцох, шударга ёс тогтоох механизм төрийн албанд хэзээ үйлчлэх юм бэ?

Дамжингийн Бат-Эрдэнэ, биш ээ Батмөнх сурсан занг сураар боож болох биш гэдэг шиг эрх мэдэл албан тушаалаа хувийн сонирхолдоо ашигласаар байхад дуугүй яваад л байх уу?

/Уншигчийн хүсэлтээр нийтлэв/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (59.153.115.23)
    ЗАА ДАА УЛС ТӨР Ч ТЭР УЛС ТӨРЧИД Ч ТЭР НОВШ Ш ДЭЭ. ЗАЙЛУУЛЖ ЧАДАХГҮЙ Л БАЙГАА БИЗДЭЭ,
    2019 оны 09 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.10.23.249)
    Pooooh sdaa yu ve ene odoo
    2019 оны 09 сарын 24 | Хариулах
  • Дүүргийн иргэн (64.119.22.75)
    Чингэлтэй дүүрэг гэж МАН- н адгийн новшнууд цугласан их эвтэйхэн мөнгө цохидог хулгайчууд байгаам даа хужаа Ганболд гэж гишүүн бол новш гар да аятайхан залуучуудаа дэмжээд 20 оны сонгуульд дэмжицгээе залуучууд сайн оролцож байж энэ хужаа бас бус нөхдийг дарга даамлын ажлаас нь зайлуулцгаая
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • Zolboo (103.10.23.249)
    Manai angiin ohinii aaw n gene lee. Huuhduudee haysan adgiin er
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • 12 иргэн (202.55.188.41)
    Нөгөө Нийслэлийн хуралд дэвшээд унаад байдаг нөхөр мөн бна хахаха. Ийм болохоор л унаад байж л дээ
    2019 оны 09 сарын 22 | Хариулах
  • Хэ хж (139.5.216.90)
    Энэ нээрээ баяжаад эхнэрээ хаяаад нөгөөх нь шарандаа булхайг нь дэлгээд сүйд хийсэн дээ.Салсан авгай хамгийн том дайсан гэж мэдэж ав эрчүүд ээ!!!
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.70.36.122)
    Сайхан дүүргийн нэрийг бузарлаа хаячих юм аа, Зайлууч
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
  • Тж. Сүрэн (202.9.44.155)
    39~р сургуулийн газар дээр барьж байгаа биеийн тамирын заалны газрыг ямар замаар хэнд шилжүүлж, яиар замаар одоо төсвийн хөрөөгөөр заал барьж байгааг тайлбарлуулмаар байна. Тэгээд сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд ашиглуулахгүй гэж байгааг юу гэж ойлгох вэ? Үүнийг нарийн шалгуулна.
    2019 оны 09 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна 4 цаг 53 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив 4 цаг 59 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ 5 цаг 8 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана 5 цаг 14 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа 6 цаг 53 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо 6 цаг 56 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ 7 цаг 0 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно 7 цаг 5 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно 7 цаг 12 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү 7 цаг 17 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно 7 цаг 40 мин Улаанбаатарт өдөртөө 6 хэм хүйтэн 7 цаг 46 мин Сэлэнгийн 70 МВт дулааны цахилгаан станцын төсөл 95 хувийн гүйцэтгэлд хүрлээ 21 цаг 31 мин Оюу толгой: Зэсийн баяжмалын экспорт хэвийн горимд орлоо 21 цаг 37 мин Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ Өчигдөр 08 цаг 28 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа Өчигдөр 08 цаг 23 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа Өчигдөр 08 цаг 23 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана Өчигдөр 08 цаг 13 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... Өчигдөр 07 цаг 56 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв Өчигдөр 07 цаг 48 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пакс Глобалика (Pax Globalica) Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ хэвээр хадгалахаар шийд...
Top