x

Л.Болд: Ц.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нэн даруй суллах шаардлагатай

УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр өөрийн пэйж хуудаснаа нэгэн Ил захидлыг тавьсан байна. Ил захидалд Т.Чимгээ, Ц.Содномдаржаа нарыг С.Зоригийн аллагын хэрэгт сэжиглэн шалгаж байх явцад буюу хорих анги дотор болж байсан үйл явдал, нөхцөл байдлын талаар дурьдаад, ингэснийхээ төлөө хариуцлага хүлээхэд бэлэн гэжээ. Ил захидлыг бүрэн эхээр нь нийтэлж байна. 
 
ИЛ ЗАХИДАЛ

Төрийн нууц задлая. Сэжигтэн Т.Чимгээд тагнуулын хурандаа нар шоронд мансууруулах бодистой архи хүчээр өгч, ухаанаа алдсан хүнээс мэдүүлэг авч, ялтан гэгдэх замд нь оруулсан болохыг мэдээлэлд ойр эх сурвалжаас сонссон юм. Түүнийг нь бид хэвлэлийнхний өмнө мэдээлсэн. Гэтэл ТЕГ-аас Т.Чимгээ улсын нууц задруулсан байна хэмээн хэрэг нээж, улмаар тэр нууцыг сонссон Ж.Батзандан гишүүн бид хоёр сэжиглэгдэж, сүртэй үгтэй зарлан дуудах бичиг хүлээн авч байцаалт өгсөн нь саяхан. Тэр мэдээлэлд Т.Чимгээгийн буруу байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Хуулийн дагуу 60 төрлийн хэргийг төрийн нууцад хамааруулдаг байсан бол 2016 оноос энэ тоо 600 болон огцом өссөнийг саяхан "Глоб интернэшнл"-ээс зохион байгуулсан "Олон нийтийн мэдэх эрх ба нууц мэдээлэл" бодлогын семинарт оролцохдоо дурдаж, ер нь энэ бүхний цаана МАНАН бүлэглэлийн шударга бус явдал, дээрэм, хүчирхийлэл төрийн нууц нэрээр халхлагдан, нуугдсан болохыг баттай ойлгосон.

Харин энэ удаа би дахин Монгол төрийн өөр нэг нууцыг дэлгэхээр шийдлээ. Хуулийн дагуу хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байна.
Тэсвэрлэшгүй зовлонгийн өмнө ч тэсвэр хатуужлаа алддаггүй, хат сайт монгол хүмүүсээр бахархаж байна.

Т.Чимгээ Б.Содномдаржаа нар ямар зүйлийг тэсэж, тэвчиж одоог хүртэл цөхрөлгүй тэмцсээр байгааг олон хүн мэддэг болсон байх. Нөгөөтэйгүүр тэдний ар тал болсон хайрт эхнэр, нөхөр, аав ээж, үр хүүхдүүд, төрөл садангийнхан нь тэднээс ч дутахгүй сэтгэлийн тэнхээтэй баатрууд юм.

Энэ олон жилийн тарчлаан дунд гэрт орж эм, гадаа гарч эр болж ар гэрээ хамгаалан тэмцсээр байгаа Т.Чимгээгийн нөхөр, Б.Содномдаржаагийн эхнэр нараар бахархахгүй байхын аргагүй. Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр, Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн нар хилсээр хэлмэгдэгсдийн сүүлчийн итгэл найдвар.

С.Бямбасүрэн охиноо алдчихаад шоронгийн камерт эхнэр Т.Чимгээдээ аймшигт мэдээг дуулгаж чадахгүй, халширч, дальдарч, дотроо нулимсаа барьж ядан суухад нь байцаагч хажуунаас “Охиноо үхсэнээ хэлээч чи!” гэж тулган дайрч, зовлонт эх хүнийг хэний ч төсөөлшгүй, үгээр хэлэхийн аргагүй тарчлалд унаж байх тэр агшинд хүч тулган байцаалт авч, хүний зовлонгоор хуурамч хэргээ хүлээлгэх гэж оролдсон байгаа юм.

Б.Содномдаржаагийн эхнэр Г.Энхбаяр нь баргийн хүний тэвчихээргүй аймшигт зовлон зүдгүүр дунд эр нөхрийнхөө төлөө тэмцсээр, үр хүүхдүүдийнхээ төлөө зүтгэсээр байна. Б.Содномдаржаагийн амьдралын ганц утга учрыг нь бөхөөхийн тулд харгис яргачид бидний зөвхөн кинон дээрээс л үздэг тоймгүй олон янзын эрүү шүүлтийг түүнд хэрэглэсэн нь нэгэнт ил болсон. Тэр энэ он жилүүдэд байнгын хатуу ширүүн зодуур дэглэлт дунд байлаа.

Зодож жанчиж, хавиргыг нь хугалах зэрэг олон янзын гэмтэл учруулсан, хүний ёсыг умартаж ялгадас толгой дээр нь асгаж байсныг бид харсан. Мөн зовоон тарчлаах харгис арга болох олон хоног нойргүй байлгах яргыг (ингэж байхдаа туг тугаар үсийг нь зулгааж, тарчлааж байсныг хүртэл мэдрэх тэнхэлгүй болж, сүүлд шүүх хурал дээр бичлэгээ үзэж мэл гайхсанаа хэлж байсан) хэрэглэсэн.

Өлсгөлөнгийн байдалд удаан хугацаагаар байлгасан. Хүн амины хэрэгтэн И хэмээгч ялтанг сэжигтэн Б.Содномдаржаатай 80 хоног хамт байлгаж, дарамтлан тамлуулсны зэрэгцээ усанд оруулахгүй, агаар салхи үзүүлэхгүй олон сар байлгаж, эрүүл мэндэд нь нөхөшгүй хор хохирол учруулсан. (Б.Хурц генерал сая Төв аймагт болсон шүүх хурлын үеэр Б.Содномдаржааг “Олон жил шоронд суучихаад чи сүрьеэ тусаагүй л байна уу” гэж доромжилсон байна лээ)

Түмэн аргаар үйлийг нь үзэж, амиа хорлох судсаа ханаж, хоолойгоо хэрчих нөхцөлийг бүрдүүлж камерт нь хурц бритва, уугаад хордож үхэх боломж өгч хурц үнэртэй хятад будаг өдөр бүр оруулж тавьдаг байсан нь ил боллоо.

Хорих ангид дээрээс чиглэл ирсэн нэрээр харуулаасаа авахуулаад удирдлага нь хүртэл оролцож зодож дарамталж, байнгын айдастай байлгаж, (Ж.Батзандан бид хоёрыг хорих ангид эргэж очиход хажуунаас нь хянагч салахгүй байсан тул маш их дарамтад байгаагаа нууц хэллэг, дохиогоор ойлгуулах гэж ихэд оролдсоныг нь бид даанч туршлагагүйгээсээ ойлгоогүй юм билээ. Жишээ нь, “Миний хүүхдүүдийн дуу шуугианыг хоригдол Ц.Амгаланбаатар сонссон байна лээ, төрдөө их гомдож байна, итгэл алдарч байна гэх мэт үгсээрээ анхаарал татах гэж оролдож байсан юм билээ. Тиймээс л одоо бие нь сайжирсан хэмээн хуучин гяндан руу нь илгээх гэж байгааг эрс эсэргүүцэх хэрэгтэй бөгөөд нэн даруй суллах шаардлагатай) хүний ёсноос гадуур яргалал бүрийг даван гарчээ.

Хамгийн адгийн арга барилаар ар гэр, эхнэр хүүхдийг нь цөхрүүлж, холдуулах замаар амьдралын найдварыг нь таслахыг оролдохоо хүртэл мартсангүй. Б.Содномдаржаагийн эхнэрийг ятгаж “Нөхөр чинь одоо өнгөрсөн, хэзээ ч нар үзэхгүй болсон. Үр хүүхэд, амьдралаа бод” хэмээж байжээ. Хорих ангид хуулийн дагуу улиралд ганц удаа эргэлт ирэхэд нь тусгай уулзалтын байранд уулзуулдаг байсныг өөрчилж, Б.Содномдаржаад зориулж хоригдлуудын дунд камер засаж, эхнэр хүүхдүүдтэй нь уулзуулдаг болжээ.

Байнгын хурц гэрэлтэй камерт байлгасны дээр 10 минут тутамд харгалзагч нь шалгаастай ийм л нөхцөлд энэ гэр бүлийн тэвчээрийг мохоох гэж оролдож байж. Харин зол гэх нь хаашаа юм, гяндангийн зэвүүн орчинд Б.Содномдаржаагийн хүүхдүүдийн дуу цангинаж, тэднийг гүтгэсэн хүн амины хэрэгтэн Ц.Амгаланбаатарын сэтгэл хөдөлж, “Би энэ хүүхдүүдийн гэмгүй эцгийг цаашдаа гүтгэж чадахгүй нь” гэж Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг яллах гол шалтгаан болсон худал мэдүүлгээсээ татгалзсанаа төрийн өндөрлөгүүдэд бичсэн өргөдөлдөө дурджээ. Б.Содномдаржаагийн эхнэр таван хүүхдийнхээ аавын төлөө цуцашгүй тэмцсээр байгаа, бие сэтгэлийн тэсвэр тэвчээрийн гайхамшгийг харуулж яваа монгол эмэгтэйн төлөөлөл юм.

Энэ бүх доромжлол, дайралт, тарчлааныг давж, тэсч, үнэнхүү хүн чанараа харуулж, монгол хүний жудгийг бишрүүлж байгаа Г.Энхбаяр, С.Бямбасүрэн нарыг хүндлэх сэтгэл төрөхгүй байхын аргагүй.
УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны гишүүн Л.Болд
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 2026-11-08 И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ 2026-11-08 "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ 2026-11-08 Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна 2026-11-08 Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ 2026-11-08 Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна 2026-11-08
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top